• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Monday, May 16, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Испанийн живсэн хөлөг $17 тэрбумын эрдэнэс хадгалж байж магадгүй

Испанийн живсэн хөлөг $17 тэрбумын эрдэнэс хадгалж байж магадгүй

 

You might also like

Хөлбөмбөгөөс болж хоёр улс дайн зарласан нь

Хоёр ч удаа Генисийн номд бичигдсэн эр

Дэлхийн хамгийн загварлаг цэргийн дүрэмт хувцаснууд

1708 онд Испанийн Сан Хосе хөлөг өнөөгийн Колумбын Картагена хотын ойролцоо Карибын тэнгист 300 орчим метрийн гүнд живсэн юм. Колончлолын ертөнцөд ноёрхохын төлөө Британитай тулалдаж байсан Испанийн хаанд уг хөлөг алт эрдэнэс хүргэж дайснаа ялахад нь санхүүгийн дэмжлэг болох ёстой байжээ.

Гэсэн ч Колумбын эргээс хөдлөөд удаагүй байсан Сан Хосе хөлөгт Британий байлдааны онгоц довтолж түүнийг алт эрдэнэсийн хамт, бас хөлгийн багийн 600 орчим хүний ихэнхийг нь живүүлсэн юм.

Харин яг живсэн газрынх нь байрлал саяхныг хүртэл нууц байлаа. Энэ сарын дөрвөнд Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос өөрийнх нь хайгуулын баг, олон улсын экспертүүдийн хамт алдарт хөлгийн живсэн газрыг Бару арлын дэргэдээс олсноо зарласан юм.

Гэхдээ тэр хулгайгаас сэргийлж нарийвчилсан байрлалыг нь дэлгэсэнгүй. Хөлөгт агуулагдсан алт, мөнгө, зоос, үнэт чулуу, эрдэнэсийн үнэлгээ нь $4-$17 тэрбумын хооронд байх магадлалтай гэжээ. Мөн Колумбын засгийн газар хөлгийн үлдэгдлээр музей байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Испанийн хаанд санхүүгийн дэмжлэг болох баялгийг Өмнөд Америк дахь колониудаасаа цуглуулж илгээснийг Британичууд таслан зогсоох, олзлон авах төлөвлөгөөтэй байжээ. Гэвч Британичууд хөлгийг эзлэхийн өмнөхөн дэлбэрэлт болж Сан Хосе хөлөг живсэн юм байна.

Ингэснээр хоёр гүрний аль алиных нь санаа бүтэлгүйтэж, асар их эрдэнэс далайн ёроолд 300 жил хэвтэх болжээ. Харин өнөөдөр эдгээр гүрнүүдийн эзэмшиж чадаагүй баялгийг Колумби улс олж авч байгаа юм.

Share276Tweet153

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In