• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 16, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

Бөглүү арал дээр төрсөн ч эзэн хаан болсон эр

Admin Нийтэлсэн: Admin
11/08/2018
Ангилал: онцлох, Хүмүүс
0
Бөглүү арал дээр төрсөн ч эзэн хаан болсон эр

 

You might also like

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

Орчин цагийн Франц улсын үндэс суурийг тавьсан суут жанжин, төрийн зүтгэлтэн Наполеон Бонапарт 1769 оны наймдугаар сарын 15-нд Корсик арлын Аяччо сууринд Флоренцээс гаралтай орон нутгийн шүүгч Карло Буонапартегийн 13 хүүхдийн хоёр дахь нь болж төржээ.  Түүнийг төрөхөөс жилийн өмнө Генуягийн бүгд найрамдах улс өөрийн мэдлийн Францын хаан Луид 40 сая франкаар арилжжээ. Бага сургуульд италиар бичиг үсэгт нэвтэрсэн Наполеон 10 настайдаа л франц хэл сурч эхэлсэн бөгөөд насан туршдаа содон итали аялгаар ярьдаг байсан гэдэг.

Корсикийн язгууртнууд Карло Буонапартег Парис дахь төлөөлөгчөөрөө сонгосны дараа тэрээр Наполеоныг дагуулан Францыг зорьж, коллеж, улмаар цэргийн кадетын сургуульд оруулж чаджээ.  Гарамгай ой тогтоолттой тэрээр математик, газар зүй, түүхийн хичээлд шилдэг сурагч болсон бөгөөд Македоны Александр, Юлий Цезар зэрэг эртний домогт жанжнуудын намтрыг бишрэн уншдаг байсан аж. Гэтэл түүний эцэг нэгэн концессын гэрээгээр acap их мөнгө зээлээд эцэст нь төлбөрийн чадваргүй болж өрөнд баригдсаныхаа дараахан өөд болжээ. Ядуурсан гэр бүлийнхээ тэргүүн болсон 16 настай Наполеон сургуулиа дүүргээд их бууны ангийн бага дэслэгч цолтойгоор цэргийн алба хашиж эхлэхдээ цалингийнхаа талыг ээждээ илгээн тарчигхан амьдарч, өдөрт ганц удаа л хооллодог байжээ.

Францын хувьсгал ялсны дараахан тэрээр 1793 онд 24 насандаа анхны тулалдаанаа удирдаж гарамгай ялалт байгуулж алдаршсан аж. Францын хаанд үнэнч роялистууд Тулоныг эзлэн авч, хувьсгалчид стратегийн чухал ач холбогдолтой тус хотыг удаа дараа довтолсон ч амжилт эс олжээ. Эцэст нь хувьсгалчид давшилтыг залуухан ахмад Наполеон Бонапартаар удирдуулаад үзэхээр шийджээ. Түүний удирдсан итгэл төгс ялалтыг нүдээрээ харсан Огюстен Робеспьер өөрийн ах, Францын хувьсгалын удирдагч Максимиллиан Робеспьерт Наполеоны тухай анх дуулгасан байдаг. Тулоныг чөлөөлснийхөө төлөө тэрээр бригадын генерал цол хүртсэн юм.

Үүнээс хоёрхон жилийн дараа 1795 онд Парист гарсан бослогыг шуурхай дарж, дивизийн генерал цолтойгоор Францын армийн ар талын хүчний командлагчаар томилогджээ. Армид маш их нөлөөтэй болсон Наполеон  1799 онд төрийн эргэлт хийж Францын нэгдүгээр консулын албан тушаалтайгаар бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн аж. Дарангуйлагч дэглэм тогтоосон тэрээр Францын банкийг үүсгэн байгуулж, иргэний хуулийг санаачлан батлуулах зэргээр хэд хэдэн чухал шинэчлэлийг хийсэн байдаг. 1804 оны тавдугаар сарын 18-нд түүнийг Францын хаанаар өргөмжилжээ. Үүний дараа тэрээр хэд хэдэн амжилттай дайн хийж, Францыг Европ тивийн хамгийн хүчирхэг гүрэн болгосон юм.

Гэвч Францын флот далайн ноёрхлын төлөө Их Британитай амжилтгүй дайтаж, дээр нь 1812 онд Оросын эсрэг их дайнд ялагдсанаар түүний цогцлоосон гүрний сүйрэл эхэлжээ. Наполеон 1814 онд хаан ширээнээсээ буухад хүрч, дайнд ялалт байгуулсан холбоотон улсууд түүнийг Элба арал руу цөлсөн юм. Гэвч тэрээр жилийн дараа Элбагаас оргож Парист хүрэлцэн ирж дахин хаан ширээнд заларсан билээ.

Үүнээс зуун хоногийн дараа тэрээр үнэнч хуучин гвардийн цэргүүдээ удирдан Европын холбоотнуудын нэгдсэн армитай Ватерлоод тулалдан ялагдсан юм. Холбоотнууд түүнийг Гэгээн Еленагийн арал руу цөлж, маш чанд хамгаалалттайгаар бүх насаар нь хорьжээ. Нэгдсэн Европыг цогцлоох их үйлсэд бүхнээ зориулсан Наполеон бөглүү арал дээр төрсөн шигээ 1821 оны тавдугаар сарын 5-нд 52 насандаа мөн л арал дээр өөд болжээ.

Share280Tweet148
Өмнөх мэдээ

Хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн зүүднүүд

Дараагийн мэдээ

Оросуудын хийсэн нойрны туршилт үнэн үү эсвэл үлгэр байв уу?

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Бусад

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх
онцлох

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд
онцлох

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?
онцлох

Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?

Нийтэлсэн: Admin
12/29/2020
Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт
онцлох

Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт

Нийтэлсэн: Admin
09/08/2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Олзлогдсон 350,000 гаруй цэргээс 5,000 нь л гэртээ эргэж харьж чадсан байдаг

12/05/2019
Ажлаасаа халагдсан дарга нар улсын мөнгөөр КАЗИНО ТОГЛОЖ 840 тэрбум төгрөг алдсан нотолгоог ил гаргсан байна

Ажлаасаа халагдсан дарга нар улсын мөнгөөр КАЗИНО ТОГЛОЖ 840 тэрбум төгрөг алдсан нотолгоог ил гаргсан байна

01/09/2020

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

С.Баярцогт xятад нэртэй xятадын иргэн байсан тодорхой болжээ

01/16/2021
Дуучин Э.Чулуунчимэг: Би охиноо аавтай нь уулзуулахыг ч хүсдэггүй
Бусад

Э.Чулуунчимэг: Би ийм хүнтэй найзалсандаа харамсдаг

01/16/2021
Адууны тос түрхэх нэрийдлээр 70 настай эмэгтэйг хүчирхийлжээ
Бусад

Хятад иргэний аминд хүрч орчуулагч бүсгүйг халдсан хэрэг гарчээ

01/16/2021
Бусад

Дуучин А.Түмэн-Өлзий, трансжендер Б.Солонго 2-ийн дунд ширүүн маргаан дэгджээ

01/16/2021
Бусад

Б.Цэцэг танигдахын аргагүй болжээ

01/16/2021
Дуучин Б.Болд эксээ хардсан уу, эхнэрээ хардсан уу, дуучин Б.Гүрбадамыг зоджээ
Бусад

Дуучин Б.Болд эксээ хардсан уу, эхнэрээ хардсан уу, дуучин Б.Гүрбадамыг зоджээ

01/16/2021

Recent News

С.Баярцогт xятад нэртэй xятадын иргэн байсан тодорхой болжээ

01/16/2021
Дуучин Э.Чулуунчимэг: Би охиноо аавтай нь уулзуулахыг ч хүсдэггүй

Э.Чулуунчимэг: Би ийм хүнтэй найзалсандаа харамсдаг

01/16/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In