• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, January 26, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Каталинагийн шийдвэрлэх тулаан

Admin Нийтэлсэн: Admin
11/12/2018
Ангилал: Дайн
0
Каталинагийн шийдвэрлэх тулаан

 

You might also like

Зэв Сүбээдэй нарын Кавказад болон Өмнөд Орост хийсэн аян дайн

Рейхстагийн орой мандсан Зөвлөлтийн туг

ЦӨМИЙН ДАЙНААС ДЭЛХИЙГ АВАРСАН “ТАНИГДААГҮЙ” ХОЁР БААТАР

Тэртээ цагт ухаанаа алдатлаа айсан Готууд Дунай мөрнй хөвөөнөө бөөгнөрөн Ромын газар нутагт орогнох, цаашаа баруун тийш нэвтрэх зөвшөөрөл авахаар Эзэн хаан Валентианаас гуйхад Ромчууд үйл явдал хэрхэн өрнөж байгааг өөрсдийн нүдээр харжээ. МЭ 440 онд Аттила Хүннү нарыг нэгтгэн хүчирхэгжжээ. Тэрээр РЭГ-ний нутаг дэвсгэрт халдаж, Кавказаас Рейн мөрөн хүртэл, Умард тэнгисээс Дунай мөрөн хүртэл уудам нутгийг эзлэн авчээ. МЭ 447 онд Хүннү нар Константинополид тулж ирсэн бөгөөд Византийн хаан асар их мөнгөн төлбөр өгсөнөөр хотыг бүслэлтээс аварчээ. Ромчууд Аттилаг “Бурханы бэрээ”, “Тэнгэрийн ташуур” хэмээн нэрлэж байсан гэдэг. Вандалууд, Готууд, Аланууд, Бургундууд РЭГ-ний зүг дээрмийн дайн хийдэг байсан бол Хүннү нар өөр байлаа. Өөрөөр хэлбэл Хүннү нарын түрэмгийлэл бол РЭГ-ний эсрэг хийсэн аян дайн байсан юм. Аттилагийн тухай дурьдахад: тэрээр Хүннүгийн нэгэн аймгийн удирдагч Мундугийн хүү нь бөгөөд аав нь Ромчуудад алба хаадаг байв. Ромчууд Мундукийг байгуулсан гэрээндээ үнэнч байлгахын тулд Аттилаг барьцаанд авч Ром хотноо байлгасан байдаг. Ромд байх хугацаандаа Аттила Ромын хууль, эрх зүй, цэргийн зохион байгуулалт, татварын систем гээд судлаагүй зүйл бараг байхгүй ажээ. Тэрээр харвах, намнах, морь унахдаа их сайн, эрэмгий хүүхэд байсан гэдэг. Барьцааных нь хугацаа дуусмагц тэрээр аав дээрээ буцаж ирсэн бөгөөд РЭГ-нийг байлдан дагуулах асар том зорилгыг тээх болжээ.

451 онд Аттила цэргийн хамтаар Галлчуудын нутагт цөмрөв. Тэд том жижиг хотуудыг эзлэн авч, Орлеаныг бүсэлжээ. РЭГ болон Готын эсрэг хийсэн энэ аян дайнд Европ тивийн ард иргэд бараг тэр чигээрээ нэгдсэн гэдэг. Каталинагийн тулалдан нь 19-р зууныг хүртэл Европын шийдвэрлэх 4 том тулалдааны тоонд багтдаг байжээ. Энэ дэлхийд болсон ихээхэн ач холбогдол бүхий 15 том тулалдааны нэг хэмээн тодорхойлогдсон Каталинагийн тулалдаан МЭ-ний 451 оны 6-р сарын эцсээр болсон хэмээн ихэнх түүхчид санал нийлдэг билээ. Энэ тулалдааны үед Европ тив яг үнэндээ 2 хуваагдаад байсан юм. Хүннү нарт эзлэгдэж, нутаг уснаасаа хөөгдсөн олон овог аймгууд Каталинагийн тулалдааны үеэр Хүннү нараас хариугаа авахаар улайрч байсан гэдэг. Хүннү нарт өвөг дээдсээ чичлүүлсэн Вестготын хаан Теодорус болон түүний хүү Торрисмонд нар Хүннү нараас, бас Остготуудаас өшөөгөө авахыг хичээж байсан юм. Бургундын ван Гондук, Франкццдын ван Мерове нар Хүннүчүүд Рейн мөрний хөндийг дайрч нутаг усыг нь уулгалан довтолсны хариуг Хүннү нарт өгөхөөр хичээж байв. Хэдийгээр Европын олон овгууд дундаа газар нутаг, өс хөнзөн, үл итгэлцлийн асуудалтай байсан ч гэсэн чухамхүү Хүннү нарын довтолгоон тэднийг хувийн өс хонзон, асуудлуудаа арагш нь тавьж, нийтийн дайсны эсрэг нэгдэхэд хүргэжээ.

Английн түүхч Гиббон бичихдээ: “Ижил мөрнөөс Атлантын далайн хооронд аж төрж байсан бүх хүмүүс энэхүү талбарт цугласан юм” гэжээ. Тухайн цагт Аттилагийн эзэнт улс одоогийн Унгар улсаар төвлөрч, умард зүгт Балтийн тэнгис, зүүн зүг өдгөөгийн Ираны хил, Кавказын чанад, Дунай мөрний хөндийг хмарч байв. Дээрхи өргөн уудам нутгийн Герман, славян, Сармат, Түрэг олон овог аймгууд Хүннү нарын захиргаанд байв. Энэхүү тулалдаан нь тухайн үедээ бие биенээ хамгийн сайн мэдэх 2 жанжин болох Аттила болон Аэтиус нарын хоорондын тулалдаан байсан юм. Хүннүүд барьцаанд очиж байсан Аэтиус Хүннү нарын талаар сайн мэдлэгтэй байсан бол Ромын барьцаанд сууж байсан Аттила Ромчуудын давуу болон сул талыг сайн мэдэх билээ. Энэ 2 жанжин нөгөөгөө юу бодож байгааг төвөггүйхэн гадарлана. Аэтиус жанжин тухайн үедээ эзэн хандаа тэрсэлж, шийтгэгдэж байсан авч хүчирхэг дайсны өмнө түүнээс өөр сөргүүлэн тавих авьяаслаг жанжин байгаагүй учраас ихээхэн амлалт шан амлаж байж Вестготуудтай холбоотон болсон нь дангаара Хүннү нарыг дийлэх итгэл алдарсан гэлтэй.

Тулалдаан дийлэнхдээ тал хөндийд болсон ч гэсэн Аэтиусын эзэлсэн байсан өндөрлөг тулалдааны гол бай болж байсан юм. Хүннү нар өөрсдийн цэргийн гол хүчийг бүрдүүлж байсан бол баруун жигүүрийг Гепидүүд, зүүн жигүүрийг Остготууд бүрдүүлж байжээ. Эсрэг талд Аэтиус өөрийн армийн баруун жигүүрийг ахалж, Вестготын ван Теодорус баруун жигүүрийг командалж байжээ. Харин төвийн хүчийг Аланууд бүрдүүлж байв.
Аттилагийн цэрэг Каталинагийн талбар дахь Аэтиусын эзэлсэн байсан өндөрлөгийг авахаар суман мөндөр буулгаж, морин цэрэг давшсанаар тулалдаан эхлэв. Хүннүчүүд дайсны баруун жигүүр буюу Теодорус вангийн чиглэлд давшжээ. Ямартаа ч Хүннү нар болон Аланчуудын хооронд болсон тулалдаан шийдвэрлэх ач холбогдолтой байгаагүй гэдэг. Теодор ван баруун жигүүрээ манлайлсаар эрэлхэг тулалдаж байв. Харамсалтай нь Теодорос ван энэхүү тулалдаанд амь үрэгдсэн юм. Бас нэгэн ширүүн тулгаралт ха дүү хэмээгддэг Вестгот болон Остготуудын хооронд болжээ. Энэхүү тулгаралтанд Остготууд ухарснаар Аттилагийн цэрэг бүслэгдэх аюулд орсон юм. Асар их хохирол амсан байж авах гэж зүтгэсэн толгодоо авч чадаагүй Аттила хаан хориг саад байгуулж хамгаалалтанд шилжлээ. Угаасаа ч хоол хүнсний хязгарлагдмал нөөцтэй Аттилагийн цэрэг бүслэлтэнд орвол удаан тэсэхээргүй байсан юм. Үүнйг Аттила ч тэр, Аэтиус ч тэр мэдэж байлаа. Хүннүгийн арми бүх хүчээ тулалдаанд оруулсан учраас дахин нэмэлт хүч хуваарилах цэрэггүй байв. Ромын цэргийн төв сэтлэгдэж, хүннү нарын бүх цохилт баруун жигүүрийг чиглэхэд явган цэргүүд нь зохион байгуулалтаа алдсан ч гэсэн морин цэрэг нь дэмнэж тулалдсанаар Ромчууд сэргэжээ. Хэрвээ Аттилаг ялагдсан гэж үзвэл цорын ганц ялагдал нь байсан юм. Ромчуудын төмөр дуулга, хөө хуяг нь Хүннү нарын сүх, бугуйлуудаас наыдвартай хамгаалж байв. Түүнээс гадна Хүннү нар морин цэргээр сайн тулалддаг боловч явган цэргийн тактикийн төдий л санй мэдэхгүй, зууралдсан гардан тулалдаанаар тулалдахда маруухан байв. Ер нь Хүннү нарын байлдааны үндсэн арга нь шуургалсан довтолгоон, морин цэрэг, суман мөндөр буулгах байсан юм. Зууралдсан гардан тулалдаан бол Хүннүчүүдийн заншсан тулалдаан биш билээ. Каталинагийн тулалдаан жинхэнэ үхлийн тулалдаан байсан учраас хоёр талаас нэг ч цэрэг олзлогдсонгүй. Аугаа их тулалдааны үр дүнд 2 талаас асар их хохирол амссан юм. Аэтиусын гол гавьяа гэвэл тухайн үед Европод угжраад байсан дотоод сөргөлдөөнийг дарж, нийтийн дайсны эсрэг нэгдүүлж чадсан юм. Тэрээр Хүннү нарт барьцаалагдаж байхдаа сурсан эрдмээ ашиглан Хүннүгийн армийн давуу тал болсон нум сум, морин цэргийн хурдан довтолгооноос зайлсхийж, явган цэргийн, зууралдсан гардан тулалдаан болгож чаджээ. Энэ ч утгаараа орчин цагийн геополитикийг үндэслэгчдийн нэг Хелфорд Макиндер Каталинагийн тулалдааны талаар бичихдээ “Чухам энэ тулалдааны өмнө Европууд харийн дайсны өмнө нэгдэж, нэгдсэн Европ гэсэн үзлийн суурь нь тавигдсан юм” хэмээн үнэлсэн байдгийг анхаарах хэрэгтэй.

Эдгээрээс үүдэн Каталинагийн талбарт чухамхүү хэн нь ялсан бэ хэмээх асуулт гарч ирдэг. Энэ тал дээр түүхчид өөр өөр байр суурьтай байдаг бөгөөд өдгөө ч маргалдсаар л байгаа. Европын ихэнх түүхчид Ромчуудыг Каталинагийн өндөрлөгт ялсан гэж үздэг бол нэр нөлөө бүхий түүхчид шийдвэрлэгдээгүй үлдсэн гэж үздэг. Түүхч Жорданес: “Энэхүү тулалдаанд 2 талаас нийтдээ 165000 цэрэг алагдсан” хэмээжээ. Түүхч Патрик Ховардын үзэж буйгаар энэхүү тулалдаанд 2 талаас нийтдээ 30000-50000 цэрэг орсон бололтой гэжээ. Ямартаа ч үнэхээр их сүртэй том тулгаралт болжээ. Я. Ганбаатар өөрийн “Тэнгэрийн ташуур Аттила хаан” бүтээлдээ “162000-300000 хүн Каталинагийн талбарт ясаа тавьжээ” хэмээн бичсэн байна. Европын түүхчид ерөнхийдөө 2 талаас хагас-сая цэрэг оролцсон гэж бичдэг.

Гэхдээ Каталинагийн тулалдаан үр дүнгийн хувьд шийдвэрлэх тулалдаан байсангүй. Ромчууд Хүннү нарын довтолгооныг няцаасан боловч Аттилад шийдвэрлэх цохилт өгч чадаагүй гэдэг дээр санал нэг байна. Аттилагийн давшилтыг зогсоож чадсанаараа ач холбогдолтой тулалдаан болсон нь бол үнэн. Харин Каталинагийн талд Аттила ялсан бол Ромчуудын хувь заяа хэрхэх байсан бол гэдэг асуулт бас гарч ирдэг. Хэрвээ Ромчууд ялагдсан бол Христ ертөнц тэр чигээрээ газрын хөрснөөс арчигдах байсан юм гэж бичих хүмүүс нэлээд бий. Ямартаа ч Хүннү нарын баруун зүгт явсан ялгуусан аян дайн Каталинагийн талд зогссон ажээ. Ромчууд Хүннү нрыг зогсоосон цорын ганц тохиолдол нь Каталинагийн тулалдаан байсан юм. Хүннү нар ч асар их хохирол амссан учраас цэргээ гэдрэг эргүүлжээ.

Дайсны бүслэлтэнд үхэж, цогцос нь шатаагдсан Гитлерийн хувь заяаг аттила хан давтсангүй. Мөн Оросоос юүдэн нөмрөн зугатааж, цаг магт Оросуудаас цохилт авч байсан Наполеоны хувь заяаг ч автаагүй юм. Аттила хашир жанжны хувьд Каталинагийн талд хүссэн үр дүндээ хүрэхгүйгээ мэдмэгц ухарсан юм. Энэнийхээ үр дүнд хүйс тэмтрэгдэх аюулаас аврагджээ. Аттила хэдийгээр Каталинагийн талд цохилт авсан ч гэсэн түүний сүр хүчнээс Ромчууд бажга авсаар л байсан юм. Каталинагийн тулалдаан олон ах дүүс нэг нь нөгөөгөө хядсан тулалдаан гэдгээрээ түүхэнд бас мөнхөрчээ. Аттила Каталаны талд цохилт авсан ч гэсэн түүний эрэлхэг зориг, хүсэл мөрөөдөл бөхөөгүй юм. Харин ч эсрэгээрээ олз ашгаа эх нутагтаа авчич чаджээ. Түүний овсгоо самбаа, зүрх зориг огтхон ч мөхөөгүй юм. Тэрээр нутагтаа шинээр цэрэг дайчилж, армиа шинэ хүч, страт?ги, тактикаар шинэчлэх бодолтойгоор эх нутагтаа ирсэн гэдэг.

 

Share296Tweet149
Өмнөх мэдээ

Домогт бөх Иван Поддубныйгийн энгүй хэрнээ эмгэнэлт түүх

Дараагийн мэдээ

Одоог хүртэл баригдаагүй цуврал алуурчид

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Зэв Сүбээдэй нарын Кавказад болон Өмнөд Орост хийсэн аян дайн
Бусад

Зэв Сүбээдэй нарын Кавказад болон Өмнөд Орост хийсэн аян дайн

Нийтэлсэн: Admin
09/04/2020
Рейхстагийн орой мандсан Зөвлөлтийн туг
Бусад

Рейхстагийн орой мандсан Зөвлөлтийн туг

Нийтэлсэн: Admin
09/02/2020
ЦӨМИЙН ДАЙНААС ДЭЛХИЙГ АВАРСАН “ТАНИГДААГҮЙ” ХОЁР БААТАР
Дайн

ЦӨМИЙН ДАЙНААС ДЭЛХИЙГ АВАРСАН “ТАНИГДААГҮЙ” ХОЁР БААТАР

Нийтэлсэн: Admin
09/01/2020
Дайн

Дэлхийн түүхэн дэхь топ 10 удирдагч

Нийтэлсэн: Admin
08/29/2020
Хүн төрөлхтний мөрөөдлийг биелүүлсэн ах дүүс
Дайн

Хүн төрөлхтний мөрөөдлийг биелүүлсэн ах дүүс

Нийтэлсэн: Admin
08/26/2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

17 настайдаа хийгээгүй хэргийнхээ төлөө ял үүрч амьдралынхаа 10 жилийн сэтгэлийн тамд өнгөрүүлсэн эр

17 настайдаа хийгээгүй хэргийнхээ төлөө ял үүрч амьдралынхаа 10 жилийн сэтгэлийн тамд өнгөрүүлсэн эр

04/23/2018
Зөвлөлтийн цөмийн шумбагч онгоцны нууц байгууламж

Зөвлөлтийн цөмийн шумбагч онгоцны нууц байгууламж

10/01/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Эхнэрийнхээ цогцсыг шатаагаад хүүхдээ дэргэд нь ҮЛДЭЭЖЭЭ
Бусад

Ноцтой мэдээ: Нөхрөө хорлох зорилгоор хоолонд нь найман ширхэг зүү хийж идүүлэхийг завджээ.

01/26/2021
Хөтлөгч Санжаагийн new romance
Бусад

Хөтлөгч Санжаагийн new romance

01/25/2021
АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв
Бусад

АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв

01/25/2021
У.Хүрэлсүх өөрийгөө золиослосны ШАГНАЛ
Бусад

У.Хүрэлсүх өөрийгөө золиослосны ШАГНАЛ

01/25/2021
Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан нь ил
Бусад

Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан нь ил

01/25/2021
Бусад

Алдарт эх П.Анужин жинхэнэ төрхөө харуулав

01/24/2021

Recent News

Эхнэрийнхээ цогцсыг шатаагаад хүүхдээ дэргэд нь ҮЛДЭЭЖЭЭ

Ноцтой мэдээ: Нөхрөө хорлох зорилгоор хоолонд нь найман ширхэг зүү хийж идүүлэхийг завджээ.

01/26/2021
Хөтлөгч Санжаагийн new romance

Хөтлөгч Санжаагийн new romance

01/25/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In