• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Monday, April 12, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Бүх цаг үеийн хамгийн алдартай долоон шулам

Admin Нийтэлсэн: Admin
08/28/2020
Ангилал: Нийгэм, санал болгох, Танин мэдэхүй
0
Бүх цаг үеийн хамгийн алдартай долоон шулам

 

You might also like

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

  1. АНУ: Молл Дайер АНУ-ын Сент Мэрис мужийн жижигхэн тосгоны ойролцоох бөглүү ойд нэгэн ганцаардмал эмэгтэй амьдардаг байжээ. Тэрнийг Молл Дайер (1697 оны үед нас барсан) гэдэг бөгөөд муу ёрын хараалын уршгаар шулам болж хувирсан нэгэн байсан юм. Хөөрхийлөлтэй хувь заяат шулам эмэгтэйг тосгоныхон бүгд зэвүүцэн жигших агаад тонилгохоор амьдардаг оромжийг нь шатаажээ. Дайер арай ядан тэндээс зугтаж яваад хадан хавцал дээрээс унаж нас барсан бөгөөд үхэхийнхээ өмнө тэр нутгийг тэсгим хүйтэн өвөл он удаан жил нөмрөг хэмээн хараасан нь биеллээ олсон гэдэг.
  2. Швед: Марет Жонсдоттер сонссон хүмүүст итгэхэд бэрх ч гарцаагүй үнэн түүх билээ. Марет хараал шингээсэн балыг эрчүүдэд уулган ховсдож, тэднийг морь мэт хөлөглөж амьдралыг нь адгууснаас өөрцгүй болгон хувиргадаг байжээ. Тэрээр тоймгүй олон гэм нүгэл үйлдсэн ч хуулийн дагуу хариуцлага хүлээдэггүй, эрүү шүүлт тулгасан ч ажрахгүй давдаг байсан учраас хууль сахиулагчдын арга нь барагдаад байсан юм. Тэгтэл ашгүй нутгийн оршин суугчид шулмыг барьж толгойг нь таслаад зогссонгүй цогцостой нь шатааснаар аймшигт түүх дуусгавар болсон аж.
  3. Франц: Анжела де ла Барт Арвангуравдугаар зууны үед Францад хэн хүнийг цочирдуулсан жихүүдэс төрүүлэм үйл явдал болсон байдаг. Энэ бол Анжела де ла Бартаас (1230 – 1275) төрсөн хачин жигтэй хүүхдийн тухай юм. Чөтгөртэй нөхцсөн гэх тэр эмэгтэйн хүүхдийн цээжин хэсэг нь араатантай адилхан төдийгүй могой шиг сүүлтэй байжээ. Үүгээр ч зогсохгүй тэрхүү араатан хүний хүүхдээр хооллодог байсан аж. Хүний ёсноос гажууд зүйл хийсэн тул Анжелаг 1275 онд цовдлон хороосон юм.
  4. АНУ: Мария Лавей Мария Лавей (1794 – 1881) бол хэзээ ч ял шийтгэл хүлээж байгаагүй, гэгээлэг талын шидтэн байсан юм. Тэрээр “Нью Орлеаны шидэт хатан хаан” хэмээн алдаршсан бөгөөд элдэв шившлэг дом хийхдээ гаргууд байжээ. Тухайлбал бодол унших, ховсдох, хайр дурлалын рашаан бэлтгэх зэргээр олон ч хүний ахуй амьдралд тус нэмэр болдог байсан гэнэ. Ийм ч учраас оршуулганд нь 12 мянга гаруй хүн хүндэтгэл үзүүлэхээр цугласан билээ.
  5. Ирланд: Дама Алиса Кителер Язгууртан гаралтай ч шулмын хараал хүрч Ирландын анхны шулмаар нэрлэгдсэн эмэгтэй бол Дама Алиса Кителер (1280 – 1325) юм. Тэрээр амьдралдаа дөрвөн удаа гэрлэж байсан нь шашны үзэлтнүүдэд бусармаг зүйл мэт сэтгэгдэл төрүүлсэн аж. Энэ шалтгаанаар тэрнийг шийтгэхийн тулд XIV зууны үед Ирландад олон хүний амь үрэгдсэн явдалд Дамаг буруутай хэмээн гүтгэж цаазаар авсан байна.
  6. Англи: Агнес Уотерхаус Английн түүхэнд шулмын хэргээр цаазын ял сонссон анхны хүн бол Агнес Уотерхаус (1503 – 1566) юм. Тэрээр Сатан нэртэй хар муур дэргэдээ байнга дагуулж явдаг байжээ. Тухайн үед Англи эрчүүд учир битүүлгээр амиа алдах явдал газар авсан нь түүнийг тийнхүү яллагдахад хүргэсэн аж. Агнес цаазын тавцан руу алхаж байхдаа амьдралдаа хүний амь бүрэлгэж үзээгүй бөгөөд нэг удаа оролдож үзсэн боловч Бурханд итгэх итгэл нь болиулсан гэж хэлсэн байдаг.
  7. Герман: Мерга Байен Хоёр ч удаа бэлэвсэрч хатуу хувь тавилан амссан Мерга Байен (1560 – 1603) гурав дахь нөхөртэйгөө гэрлэж, хөл хүнд болоод удаагүй байхдаа цаазын ял сонсжээ. Түүнийг хоёр нөхрийнхөө амийг хөнөөсөн гэх үндэслэлээр шулмын хэрэгт холбогдуулсан хүн бол XVII зууны үед Германд шулмын ангуучаар ажиллаж байсан Балтазар Вон юм. Мерга хөл хүнд гэсэн шалтгаанаар ял хэлтрүүлэхийг гуйсан ч Балтазар хүүхдийг нь чөтгөрийн үр сад гэж үзжээ.
Share392Tweet165
Өмнөх мэдээ

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 6 зуршил

Дараагийн мэдээ

Дуучин Л.Насанбуян С.Гантогоо хоёр нэг гэрт орсон уу

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Нийтэлсэн: Admin
04/06/2021
Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс
онцлох

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Нийтэлсэн: Admin
03/18/2021
Манай гаригийн хамгийн том шувуу
Танин мэдэхүй

Манай гаригийн хамгийн том шувуу

Нийтэлсэн: Admin
03/14/2021
Далайн цор ганц мангас, аварга арваалж
Бусад

Далайн цор ганц мангас, аварга арваалж

Нийтэлсэн: Admin
03/12/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

1 сая долларын хөрөнгөтэй гуйлга гуйдаг эмэгтэй

1 сая долларын хөрөнгөтэй гуйлга гуйдаг эмэгтэй

08/30/2020

Шинжилгээний хариу зардаг байжээ

03/17/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү
Бусад

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

04/05/2021

Recent News

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In