• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Monday, April 12, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Түүхэн дахь хамгийн зовлонтой арван түгжрэл

Admin Нийтэлсэн: Admin
11/26/2018
Ангилал: Нийгэм, онцлох, Танин мэдэхүй
0
Түүхэн дахь хамгийн зовлонтой арван түгжрэл

Атланта. 2014.01.29.

You might also like

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Энэ оны нэгдүгээр сарын төгсгөлд гэнэтийн их цас Атланта хотыг нөмрөв. Онгоцнуудын рейс хойшлогдов. Сурагчид ангидаа, сургуулийн автобусандаа хонож байв. Худалдан авагчид супермаркетуудад унтаж, жолооч нар хөлдүү зам дээр машинтайгаа гацав. Түгжрэлд орсон машины тоо нэг саяд хүрчээ. Түүгээр барахгүй нэг эмэгтэй түгжээн дунд машиндаа хүүхдээ төрүүлсэн байна. Гэхдээ үүнээс ч аймшигтай түгжрэлүүд хүн төрөлхтний түүхэнд байлаа. Тэднээс есөн тохиолдлыг уншигч таньд сонирхуулъя.

Бетел. 1969 оны наймдугаар сар.

Сая гаруй хөгжим сонирхогчид Вудстоксд болсон хөгжмийн фестивалийг зорив. Үүнээс болж Нью-Йорк хотод гурван өдөр үргэлжилсэн урт гэгчийн түгжрээ үүсэв. Түгжирсэн замын уур амьсгал ямар байсан гэж бодно? Зорчигчид мөлхөж буй машинуудын цонхоор цухуйн хууч хөөрч, зарим нь замын хажууд шорлог хийж байв. Нэг хэсэг нь буцаад явахыг оролдсон ч бүтэлгүй машинаа замын дунд хаячихаад цааш явган явжээ. Эцэст нь хагас сая хүн фестивальд оролцож амжив. Гэхдээ энэ нь анх зарласан тооноос хоёр дахин илүү байжээ. Тэр үед хамгийн алдартай дуучид нисдэг тэргээр хүргүүлсэн байна. Тайзан дээр нэрийг нь дуудсан дуучин замын бөглөөн дунд хараал тавьж байхад зохион байгуулагчид яах ч учраа олохгүй үе олон байлаа.

Баруун болон Зүүн Германы хил дээр. 1990 он.

1990 онд хоёр Германы иргэд анх удаа Улаан өндөгний баярын үеэр хил давж хамаатан, садантайгаа уулзах боломжтой болжээ. Гэвч хил орчмын зам дээр 18 сая машин түгжрэлд оров.  Уг түгжрэл хамгийн олон машинтайгаараа Гиннесийн номонд орсон байна.

Чикаго. 2011 оны хоёрдугаар сар.

2011 оны хоёрдугаар сард 50 см зузаантай цас Чикагог хучив. Цасан шуурга оргил цагт таарчээ. Үзэгдэх орчноос болж гарсан ослууд Лэйкшор Драйв хэмээх зам дээрх хөдөлгөөнийг бүрэн зогсоов. Машинуудын хажуугийн шил цасанд дарагджээ. Хүмүүс цасанд дарагдсан машинуудын өмнө зургаа авахуулж байна.

Нью-Йорк. 2001 оны есдүгээр сар.

Есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны байгууллагын ихэр цамхаг нурснаас хойш хэдэн өдрийн турш хотын удирдлага Манхеттен орох, гарах гүүр, хонгилуудыг хааж тусгай зориулалтын тээврийн хэрэгслээс бусдыг нь хоригложээ. Үр дүнд маш том түгжээ үүсчээ. Ер нь Нью-Йоркод энгийн өдөр явахад хэцүү байдгийг бодоход тэр үед ямар байсныг төсөөлөхөд бэрх.

Бээжин. 2010 оны наймдугаар сар.

Энэ оны наймдугаар сарын 14 нд тээврийн хэрэгсэл олноор зорчдог замуудын засвар, тойрч явахаас зөрүүдэлсэн жолооч нар, тэднээс болж гарсан ослуудын улмаас хойноос урагш чиглэсэн томоохон зам дээр 11 өдөр үргэлжилсэн түгжрэл үүсчээ. 101 км-ын урттай энэ түгжээнд зарим жолооч машиндаа тав хоносон байна. Тэд машиндаа, заримдаа хажууд нь, заримдаа дээр нь, доор нь идэж, унтаж, гар нүүрээ угааж байв. Түгжрэлийн ачаар ердийн үеээс 10 дахин өндөр үнээр халуун хоол, ундааны зүйл жолооч нарт зарсан наймаачид, унтаж буй жолооч нарыг дээрэмдсэн хулгайч нар л баяжив.

Лион-Парисын чиглэл. 1980 оны хоёрдугаар сар.

Олон мянган парисчууд Альпын нуруун дахь өвлийн сууцаа орхиж нийслэл рүү буцах үед цаг агаар муудав. Үр дүнд нь Лион болон Парисын хооронд 175,4 км урттай түгжрэл үүсчээ. Уг түгжрэл Гиннесийн номонд хамгийн урт түгжрэл болж бичигдсэн байна.

Хьюстон. 2005 оны есдүгээр сар.

Рита нэртэй хар шуурга Техас мужийн том хотуудын нэг Хьюстонд ойртох үеэр шуурганаас зугтаж явсан хоёр сая гаруй хүн I-45 зам дээр түгжрэв. Түгжрэлийн урт 159 км. 37,7 градусын халуунд хүмүүс ангаж, салхины хурд заримдаа 225 км/цаг хүрч байлаа. Гэхдээ түгжрэлд орсон хүмүүсийг аз дайрч Рита хар шуурга зүүн талаар нь өнгөрчээ.

Москва. 2012 оны 11 дүгээр сар.

Хүйтэн өвлөөрөө алдартай Оросын хотуудыг цасан шуурга барьц алдуулах тохиолдол бий. 2012 оны 11 дүгээр сарын төгсгөлд хүчтэй цасан шуурга Москва, Санкт-Петербургийн хооронд 201 км-ын урттай гурван өдрийн түгжрээг үүсгэв. Оросын Онцгой байдлын яам жолооч нарт зориулж замын дагуу майхан барьж, халуун хоол цай өгч, сэтгэл зүйчдийг ажиллуулж байв.

Сан-Пауло. 2009 оны зургадугаар сар.

Сан-Паулогийн гудамжинд өдөр бүр мянга мянган шинэ машин нэмэгддэг. Угтаа Бразилийн энэ хот аймшигт түгжрэлүүдээрээ алдартай. Гэвч олон хавар нэгэндээ байдгийн үлгэрээр 2009 оны зургадугаар сарын нэгэн орой хотын замын гуравны нэг нь түгжирч рекорд тогтоов. Ер нь Сан-Паулогийн оршин суугчид түгжрэлд дассан хүмүүс. Зарим нь машиндаа сахлаа хусна, нөгөө хэсэг нь түгжирч зогсохдоо хажуугийн жолоочдоо онигоо ярина. Гэвч түгжрэл хүмүүсийн сэтгэл санаа, бизнесийн амжилтад сөргөөр нөлөөлдөг. Хот доторхи хүргэлтийн үйлчилгээ маш үнэтэй. Тиймээс нисдэг тэрэгний бизнес урьд хожид байгаагүйгээр цэцэглэж байна.

 

Share302Tweet149
Өмнөх мэдээ

АНУ-ын түүхэн дахь томоохон хэмжээний хууран мэхлэлт

Дараагийн мэдээ

Мөнхийн хөдөлгүүр бүтээх хүн төрөлхтний мөнхийн мөрөөдөл

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Нийтэлсэн: Admin
04/06/2021
Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс
онцлох

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Нийтэлсэн: Admin
03/18/2021
Манай гаригийн хамгийн том шувуу
Танин мэдэхүй

Манай гаригийн хамгийн том шувуу

Нийтэлсэн: Admin
03/14/2021
Далайн цор ганц мангас, аварга арваалж
Бусад

Далайн цор ганц мангас, аварга арваалж

Нийтэлсэн: Admin
03/12/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Түүх гуйвуулан хийсэн 10 шилдэг кино

11/11/2019
Залхуурлаас үүссэн завшаан

Залхуурлаас үүссэн завшаан

06/19/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү
Бусад

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

04/05/2021

Recent News

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In