• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, January 21, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Бидний мэдэхгүй Сиси гүнжийн түүх

Admin Нийтэлсэн: Admin
11/27/2018
Ангилал: Хүмүүс
0
Бидний мэдэхгүй Сиси гүнжийн түүх

 

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Хөзөрийн зурганд мөнхөрсөн хаадуудийн түүх

Тэрээр Баварийн гүн Максимлиан Жозеф, Баварийн дээдсийн гүнж Мари Людовика Вильгелмин нарын 10 хүүхдийн дөрөв дэх нь юм. Сисси ээж болон 18 настай эгч Хелений хамт үеэл ах, Австрийн залуу эзэн хаан 23 настай Франц Жозефтэй уулзахаар 1853 онд Ишлийг зорьсон нь амьдралыг нь орвонгоор нь өөрчилжээ. Хелентэй гэрлэх ёстой байсан Франц үзэсгэлэнт Сиссиг сонгосноор залуу хос 1854 оны дөрөвдүгээр сарын 24-нд Вена хотын Гэгээн Августины сүмд хуримласан юм. (Хожим Сисси тэмдэглэлийн дэвтэртээ үеэл ахынхаа гэрлэх саналыг хүлээж авсандаа насан туршдаа харамссан гэж бичих болно.) Хааны ордонд жаргалтай байгаагүй ч Сисси гэрлэсэн даруйдаа Софи (1855), Жизела (1856) гүнж нараа болон хааны угсаа залгамжлах Рудольф (1858) хүүгээ төрүүлэв. Харин ууган охин нь хоёрхон настайдаа Унгарт нас барсан нь залуу хосод хүнд цохилт болжээ. Бяцхан Софиг Унга Бидний дахин хэзээ ч харахгүй түүхийн дурсгалт газрууд 2 кг алт хоолойдоо цутгуулсан түүх буюу Монгол цэргийн харваа Монголд онгоцтойгоо сүйрсэн Хятад маршалын тухай сонирхолтой түүх Хүн төрөлхтөн ойрын зуун жилд өөр гариг руу нүүнэ Хубилай хааны охины онгон монголчуудыгаа хүлээж байна хүрсэн Сисси нөхөр, хүүхдүүдээсээ бүр ч холдов. Уушгины эмгэгээ Португалийн Мадейрад эмчлүүлсэн залуу хатан Вена руу буцсан ч удалгүй дахин чилээрхэж Грекийн Корфу арлыг зорьжээ.

Харин илааршаад Австрид эргэж ирэхдээ Сисси хаан нөхөртеө их үйл гүйцэлдүүлэхэд нь тусалсан юм. Уламжлалт хууль дүрэмд хэт баригдсан Хабсбургынхнаас чөлөөт шинэлэг үзэл, олон үндэстэн ястны түүх соёлыг сонирхдогоороо ялгагдсан хатан хаан Австрийн гол асуудал болоод байсан Унгарын ирээдүйг шийдвэрлэхэд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Унгарчууд, тэр дундаа унгар босогчдын тэргүүн Андраши гүн Сиссид итгэдэг байв. Хатан хааны Унгарыг гэсэн сэтгэлийн ачаар хос гүрнийг нэгтгэх тунхаг батлагдаж 1867 оны зургадугаар сарын 8-нд Франц, Сисси хоёр Унгарын хаан, хатнаар өргөмжлөгджээ. Энэ явдлаас 10 сарын дараа дээдсийн гэр бүл дөрөв дэх хүүхдээ угтаж авав. 1868 онд төрсөн гүнж Мари Валерий ээжийнхээ хамгийн хайртай хүүхэд байлаа. Харин Францын ээж охиныг мөн л өсгөхөөр болсноор Сиссигийн тэвчээр барагдаж хаан, хатны жаргалтай өдрүүд төгсчээ. Өөрийг нь хүндэлж хайрладаг ч Францын ээжийгээ үг дуугүй дагадаг, илэн далангүй бус байдал нь түүнийг зовоодог байлаа. Нөхрөө жүжигчин Катарина Шраттай дотно харилцаатай болсныг удалгүй мэдсэн Сисси ордноос бүрмөсөн холдохоор шийдсэн байна. Португал, Унгар, Англи, Грекийн үзэсгэлэнт байгаль гуниж ганцаардсан, өвчинд шаналсан түүнд сэтгэлийн тэнхээ өгч байв. Аялал зугаалга Сиссигийн хувьд аминдэм байсан ч нэг талаар бүхнээс зугтах арга байсан юм. Зам зуур бичсэн шүлгүүд нь ихэвчлэн дэг журамд баригдсан амьдралын гуниг, байгалийн сайхны тухай өгүүлсэн байдаг. Сисси өөрийгөө Шекспирийн үлгэрийн хатан Титаниятай нууцхан зүйрлэдэг байлаа.

Германы яруу найрагч Хайнрих Хайнэ, эртний Грекийн дууч Хомер түүний шүтээн байв. Сисси эртний болон орчин үеийн Грекийн утга зохиолын мэдлэгээрээ XIX зууны ихэс дээдсүүдийг ардаа орхижээ. Мөн тухайн цагийн Хойд Европын нэг ч язгууртны хөл тавиагүй Испани, Морокко, Алжир, Мальт, Грек, Турк, Египетээр аялснаараа алдаршаад байлаа. Харин дур сонирхлыг нь татсан олон газар нутгаас нэг ч орон түүний сэтгэлд Унгар шиг онцгой байр эзлээгүй юм. Унгар нутгийг Сисси Австриас ч илүү хайрладаг байсан бөгөөд унгар хэл, соёлд сэтгэл алдарснаа ч нуудаггүй байлаа. Туслах, дагалдагч хатагтай нарынхаа дийлэнхийг унгар эмэгтэйчүүдээр сольсон хатан хаан унгар хэлээр ярьж, бичдэг зарц нараа ордны зарим албат нараас хүртэл илүүд үздэг байжээ. Отгон охиноо “миний унгар охин” хэмээн энхрийлдэг байсан, унгар хэлийг төгс эзэмшсэн, хаа ч явсан үргэлж Будапешт хотод саатдаг байсан, Унгарын ядууст зориулсан буяны ажилд rap бие оролцдог байсан гээд Сиссигийн Унгарт татагдсан сэтгэлийг Андраши гүнтэй холбон тайлбарладаг түүхчид бий. Насан туршдаа ойр дотно байсан тэднийг хайр сэтгэлийн холбоотой байсан, тэр ч бүү хэл Рудольф хунтайжийг Андраши гүнтний хүү гэх таамаг ч бий. Юутай ч Австри-Унгарын эзэнт гүрний Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Андрашийг хаан, хатан хоёрт амьдралынхаа сүүлийн мөч хүртэл үнэнч байсныг судлаачид дуу нэгтэйгээр баталдаг. Олон жил язгууртны ээдрээтэй амьдралаас зайлсхийж, аз жаргалгүй гэрлэлт, нэгэнт хөндийрсөн хүүхдүүдээсээ хол байсан хатан хааны Венад очиж нөхөртэйгөө уулзах нь жилээс жилд цөөрсөн ч Франц, Сисси хоёрын харилцаа аажмаар сайжирч байлаа. Харин 1889 оны нэгдүгээр сарын 30-нд хааны гэр бүлийг гай дайрав. 30 настай угсаа залгамжлах хунтайж Рудольф дурлалт бүсгүй 17 настай Мэригийн хамт амиа егүүтгэжээ. Гэхдээ эл хэрэг өнөөг хүртэл маргаантай байдаг бөгөөд хаан эцгийнх нь суудлыг булаах гэсэн хуйвалдагчид өөрсдөд нь туслахаас татгалзсан ханхүүд хорсохдоо тэднийг хөнөөсөн байх талтай. Рудольфийн гэнэтийн үхэл Хабсбургынхныг цочроож, Сиссиг сөхрүүлэв. Тэрээр насан эцэслэтлээ хүүгийнхээ хойноос гашуудсан юм. Хунтайжийн үхлийн дараа Франц, Сисси хоёрын харилцаа ч бүрмөсөн тасарчээ.

Сисси дахин ордны амьдралаас зугтаж Газар дундын тэнгисээр аялах болов. Харин өмнөх аяллуудаас ялгаатай нь үзэсгэлэнт хатан үргэлж хар хувцас өмсөж, нүүрээ нуух болжээ. Цагтаа Европын гоо хатдыг тэргүүлдэг байсан Сисси ээж, аав, эгч, хүү, хадам ээжээсээ хэдхэн жилийн дотор хагацаж танигдахааргүй болтлоо зүс алдсан гэдэг. Түүнд тохиолдох эмгэнэлт явдлууд харамсалтай нь дуусаагүй байлаа. 1898 оны есдүгээр сарын 10-нд Женев нуурын эргээр алхаж явсан хатан хаан руу Луичи Лучени гэгч итали эр халдаж зүрхэн тушаа нь хадаас дүржээ. Сандарсан албатууд нь Сиссиг хөлөг онгоцонд суулгаад зочид буудал руу хөдлөв. Даашинзных нь доторхи бариу цээживч цус алдахаас сэргийлж байсныг ухаараагүй тэд шархыг өнгөц гэж андуурчээ. Зочид буудалд ирмэгцээ л хатан хаан цус их апдсаныг, нэгэнт оройтсоныг дагалдагч, албатууд нь ойлгов. Нуурын эргээс хөдөлснөөс 20-хон минутын дараа Австрийн хатан хаан, Унгар, Богемийн хатан Элизабет таалал төгсчээ. Тэрбээр “Би яачихав аа?” хэмээн дуу алдаад амьсгал хураасан гэдэг. Удалгүй баривчлагдсан Лучени Орлеаны ханхүүг хөнөөхөөр Швейцарьд очсон ч язгууртнуудын цугласан газраас гол хүнээ олоогүй тул ихэс дээдсүүдийн хэнийг нь ч хамаагүй хороохоор шийдсэн гэж мэдүүлсэн байдаг. Тэр бүр сэтгэлээ нээдэггүй, үг цөөтэй эзэн хаан Франц хатнаа цаг бусаар алдчихаад “Хайрладаг байсныг минь тэр ойлгож амжсангүй”,“Тэр надад хэчнээн эрхэм байсныг хэн ч ойлгохгүй” хэмээн гашуудсан гэдэг. Угсаа залгамжлагчгүй үлдсэн түүний халааг дүү Карл Людвиг нь болон түүний хүү Франц Фердинанд нар үргэлжлүүлэх байв. Гэвч хунтайж Франц Фердинандыг хөнөөсөн нь дэлхийн I дайны шалтаг болсон билээ. 68 жил улс орноо удирдсан Франц 1916 онд буюу дайны гал ид дүрэлзэж байхад 86 насандаа өөд болсон юм. Тэрээр “Эзэн хааныг бурхан ивээг” хэмээн дуулсаар тэнгэрт хальжээ. Дайны дараа Сисси, Франц хоёрын үндсийг нь тавилцсан Австри-Унгарын эзэнт гүрэн задарсан билээ.

Share325Tweet150
Өмнөх мэдээ

Монголчуудын дайлааар мордсон улс бүхэн нэгдэж хүчирхэгждэг аж

Дараагийн мэдээ

ГЭР ОРОНГҮЙ БАЙСАН АЛДАРТНУУДЫН ГАЙХАЛТАЙ ТҮҮХ

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

256 насалсан Хятад эрийн нууц түүх
санал болгох

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Нийтэлсэн: Admin
01/20/2021
Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс
онцлох

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/19/2021
онцлох

Хөзөрийн зурганд мөнхөрсөн хаадуудийн түүх

Нийтэлсэн: Admin
09/07/2020
Тохматыш хаан Москваг номхотгосон нь
Бусад

Өгөдэй хаан монголчуудын заншлыг зөрчсөн лал сүсэгтнийг хэрхэн шийтгэсэн тухай

Нийтэлсэн: Admin
09/04/2020
Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх
санал болгох

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Нийтэлсэн: Admin
09/03/2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

2019 оны шилдэг бүтээлүүд

10/29/2019

Амьтад бие биетэйгээ харилцаа үүсгэж ойлголцож чаддагийг баталсан

11/05/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ
Бусад

Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ

01/21/2021
Өрөөнөөс нь 70 сая төгрөг гарч ирсэн ННҮГ-ын дарга Ш.Одончимэгийн хэргийг Прокурорт шилжүүлжээ
Бусад

Өрөөнөөс нь 70 сая төгрөг гарч ирсэн ННҮГ-ын дарга Ш.Одончимэгийн хэргийг Прокурорт шилжүүлжээ

01/21/2021
Хятадууд олноор ирснээр тэмбүү өвчин тархаж эхэллээ
Бусад

Хятадууд олноор ирснээр тэмбүү өвчин тархаж эхэллээ

01/21/2021
Бусад

Гэрийнхээ бүх сөрөг муу энергийг эдгээр 5 аргын тусламжтай арилгаарай

01/21/2021
Жүжигчин Ганзориг 8 насаар дүү эхнэр 2 хүүхдээ яагаад орхисоноо анх удаа дэлгэлээ
Бусад

Жүжигчин Ганзориг 8 насаар дүү эхнэр 2 хүүхдээ яагаад орхисоноо анх удаа дэлгэлээ

01/21/2021

Recent News

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ

Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн Миний тухай сөрөг юм гарвал үхнэ гэж сүрдүүлжээ

01/21/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In