• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Monday, January 25, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

ВЬЕТНАМААС НУТАГТАА ДАВХИЖ ИРСЭН МОНГОЛ АЗАРГА

Admin Нийтэлсэн: Admin
12/04/2018
Ангилал: Нийгэм
0
ВЬЕТНАМААС НУТАГТАА ДАВХИЖ ИРСЭН МОНГОЛ АЗАРГА

 

You might also like

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Алдартай гэрэл зургуудын ард нуугдах үнэн бодит түүх 

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас 1960 онд цэргийн албанд ирж Улаанбаатар хотын Улаанхуаранд хурандаа Жамган захирагчтай мото буудлагын хорооны бага даргын ротод алба хааж байсан Сангидоржийн Халзан гуайн ротыг 1961 оны намар гэнэт түргэний дохиогоор сэрээн жагсаажээ. Төдөлгүй дарга нар ирж тус хорооноос 300 орчим цэргийг ялган гаргаж үнэмлэх бичиг шийтгэж олгон монгол дээл өмсгөн төмөр замын буудал дээр авч ирээд Вьетнам уруу бэлгэнд явуулж байгаа адуу хүргэх тушаал өгчээ. Арваад вагонд дүүрэн адуу ачсан байх бөгөөд нэг вогонд дунджаар дөч тавиад адуутай. Вагон бүрт 7-8 цэрэг хуваарилагдан өвс усыг нь өгч 7 хоног явахад Халзан гуайн хариуцсан вагонд аргагүй л нүдэнд туссан хур дэлтэй, урт сайхан сүүлтэй, тэгш дүүрэн хондлойтой, өндөр сайхан хүрэн халзан морь явсан. Харин нөгөө вагонд нэг сайхан хар хүрэн азрага явна гэж цэргүүд ярилцаж байлаа. Тэр хоёр морийг цэргүүд шагшин магтаж хайрлан өрөвдөж моринд хайртай буриад цэрэг Төгсөө гэдэг ийм сайхан амьтдыг юунд ингэж хүний нутаг руу явуулж байдаг юм болдоо гэмээн нулимс унагаж байсан гэдэг.

Тэр хоёр морь вагон дотор хажуу дахь морьдоо хазаж хайрч тас тангаран амьтан хүн ойртуулахгүй уурсан дошгирч байсан бөгөөд тэдэнд өвс тэжээл өгөхөд хаалгаар өгөх аргагүй тул цонхоор л өвс тэжээл хүрздэн өгч явсан ажээ. Ингээд эцсийн зогсоол дээр ирэхэд Вьетнамчууд морьд хүлээн авахад бэлтгээд төмөр замын буудлыг өндөр хашаа барьж битүү торлон хамгаалаад буудал дээр буусан адууг шууд тэр торон хашаанд оруулаад цааш нарийн хоолойгоор дамжуулан авахаар тохируулан бэлтгэсэн байжээ. Буудал дээр ирээд морьд буулгахаар вагоны хаалга нээхэд нөгөө хээр азрага, хүрэн халзан морь хоёр хамгийн түрүүн үсрэн буугаад хээр азрага хамраараа салхи татан хэд хүчтэй агаар сорон үнэрлэснээ тэр өндөр торон хашаан дээгүүр хүрэн халзан морьтой хоёулаа харайн гараад тэр их битүү ой шугуй руу шурган алга болжээ. Хүмүүс хойноос нь хөөцөлдөөд хүрэн халзан морийг нь барьж ирсэн боловч хар хүрэн азаргыг нь барьж чадалгүй алдчихсан гэдэг. Гэтэл 1961 онд Төв аймгийн Мөнгөн морьт сумаас тусламжийн агтанд явуулсан адуунаас нэг хар хүрэн азарга 1963 онд нутагтаа гүйж ирсэн нь монгол түмнийг бишрээсэн хайрлам үйл явдал болж билээ.

Уг морины эзэн адуучин эр нэг өглөө адуугаа хураахаар хүрээд иртэл адууны захад нэг сарлагийн тугал шиг бөөдийсөн хар юм хэвтэж байж гэнэ. Яваад очвол 3 жилийн өмнө вьетнамын дайнд илгээсэн өөрийнх нь хар хүрэн азрага ижлийнхээ дэргэд ирчихсэн хэвтэж байж. Хамаг бие нь шарх сорви болсны дээр эцэж тураад арьс яс болсон амьтан эзнээ дөхөн очиход толгойгоо өргөн үүрсэж байсан гэдэг. Эзэн нь үүнийг үзээд өөрийн эрхгүй бууж толгойг нь тэвэрч аван уйлж байжээ. Ёстой тураг шувуу нисэж үл хүрэм туурайт хүлэг туулж үл барам тэр хол газраас олон ус мөрөн гатлан, олон улс гүрний хил давж, замын хүнд баригдан тушигдан хүлэгдэж чоно нохойд хөөгдөн шарх сорви олсон ч зөвхөн нутагтаа гүйж ирж чаддаг чанар ганцхүү гайхамшигт монгол адуунд л байдаг байна. Энэхүү азаргыг тухайн үеийн Улаанбаатар захиргаа худалдан авч гүү хураалган Богд ууландаа дархлан тавьсан билээ.

Share447Tweet152
Өмнөх мэдээ

3200 км замыг хоёр хөлөөрөө туулсан 75 настай эмээ

Дараагийн мэдээ

Африкт 14 зааныг химийн хорт бодисоор хөнөөж, соёог нь авахыг оролджээ

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Бусад

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Алдартай гэрэл зургуудын ард нуугдах үнэн бодит түүх 
Нийгэм

Алдартай гэрэл зургуудын ард нуугдах үнэн бодит түүх 

Нийтэлсэн: Admin
08/29/2020
1 сая долларын хөрөнгөтэй гуйлга гуйдаг эмэгтэй
Нийгэм

1 сая долларын хөрөнгөтэй гуйлга гуйдаг эмэгтэй

Нийтэлсэн: Admin
08/30/2020
Эхнэрээсээ залхсан өндөр настан шоронд суух гэж банк дээрэмдсэн байна
Нийгэм

Эхнэрээсээ залхсан өндөр настан шоронд суух гэж банк дээрэмдсэн байна

Нийтэлсэн: Admin
08/29/2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Зургаахан настайдаа Оскар авсан цор ганц жүжигчин

03/26/2019
Өвөг дээдсийнхээ ясыг зарж идэгсэд

Өвөг дээдсийнхээ ясыг зарж идэгсэд

06/24/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Хөтлөгч Санжаагийн new romance
Бусад

Хөтлөгч Санжаагийн new romance

01/25/2021
АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв
Бусад

АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв

01/25/2021
У.Хүрэлсүх өөрийгөө золиослосны ШАГНАЛ
Бусад

У.Хүрэлсүх өөрийгөө золиослосны ШАГНАЛ

01/25/2021
Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан нь ил
Бусад

Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан нь ил

01/25/2021
Бусад

Алдарт эх П.Анужин жинхэнэ төрхөө харуулав

01/24/2021
Хятад малчин иргэд гэрийнхэн гаднаас нэгэн хүүг хулгайлж 6 жил боолчилсон хэрэг гарчээ
Бусад

Хятад малчин иргэд гэрийнхэн гаднаас нэгэн хүүг хулгайлж 6 жил боолчилсон хэрэг гарчээ

01/25/2021

Recent News

Хөтлөгч Санжаагийн new romance

Хөтлөгч Санжаагийн new romance

01/25/2021
АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв

АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв

01/25/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In