• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Monday, January 18, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Ямар ч зүйлийг мартаж чаддаггүй эмэгтэй

Admin Нийтэлсэн: Admin
12/07/2018
Ангилал: санал болгох, Хүмүүс
0
Ямар ч зүйлийг мартаж чаддаггүй эмэгтэй

 

You might also like

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Зарим хүмүүс амьдралдаа тохиолдсон үйл явдал бүрийг санаж чаддаг байна. Ийм байх нь сайхан болов уу? Тэд яаж амьдардаг бол? “Намайг ганцхан долоо хоногтой байхад ягаан өнгийн даавуун хөнжлөөр ороож байсныг би санадаг. Ээж намайг гар дээрээ авах бүрт би мэддэг байсан. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч зөн совингоороо үүнийг мэдэрдэг байлаа” хэмээн Австралийн Брисбэн хотын оршин суугч 27 настай бүсгүй Ребекка Шэррок ярьжээ. Ихэнх хүн голдуу дөрөв орчим настайгаасаа аливаа зүйлийг санаж эхэлдэг тул Р.Шэррокийн түүхийг жинхэнэ ой санамж биш зүгээр нэг төсөөлөл  гэж таамаглахад хялбар.

Гэсэн хэдий ч  эмч нар түүнд тун ховор тохиодог “гипертимез” буюу “хэт санах ойн хам шинж”-тэй гэсэн онош тавьжээ. Энэ хам шинжийг анх 2000 оны эхээр илрүүлж байсан бөгөөд одоогоор дэлхийд гипертимезын хам шинжтэй 60 хүн л бүртгэгдсэн байдаг гэнэ.
Гипертимезийн хам шинжтэй хүмүүс нь маш их хэмжээний мэдээллийг сэргээн санах чадвартай байдаг аж. Тухайлбал, тэд амьдралынхаа ямар ч үед болсон үйл явдлыг тод санах чадвартай байдаг бөгөөд тухайн үед яг юу хийж байсан, хаана байсан, ямар хувцас өмссөн байсан зэрэг зүйлийг агшин зуурын дотор төвөггүйхэн санадаг байна. Тэд нийгмийн амьдралын мэдээлэл төдийгүй өөрийнх нь амьдралд тохиож байсан үйл явдлуудыг яг л дүрс бичлэг тоглуулагч шиг нарийвчлалтайгаар ой санамжиндаа нэг бүрчлэн сэргээн санаж чаддаг байна.

Бага байхдаа Р.Шэррок бүх хүнийг өөртэйгээ адилхан гэж боддог байжээ. Харин нэг удаа түүний эцэг эх гипертимезийн хам шинжтэй хүмүүсийн тухай зурагтаар гарч байгааг түүнд дуулгасан байна. “Энэ өдөр бол 2011 оны нэгдүгээр сарын 23 байсан. Нэвтрүүлэгт оролцогчид санаж байгаа зүйлийнхээ талаар дэлгэрэнгүй ярихад сурвалжлагч нар “итгэмээргүй, гайхалтай юм” хэмээн давтан хэлж байсан. “Яагаад гайхалтай гэж? Гаж биш гэж үү?” гэж би эцэг эхээсээ асуусан. “Тийм ээ гаж. Чи ч гэсэн ийм хам шинжтэй” гэж тэд ярьж байсан юм” хэмээн Р.Шеррок ярьсан байна. Р.Шеррокийн эцэг эх уг нэвтрүүлэгт оролцож байсан эрдэмтэдтэй холбогдсон байна. Ийнхүү эмч нар 2013 онд Р.Шэррокт гипертимезийн хам шинжтэй гэсэн онош тавьжээ. Гипертизезийн хам шинжийг эрдэмтэд судалсаар байна. Энэ бол шинэ үзэгдэл юм. “Ийм хам шинжтэй хүмүүсийн урт хугацааны ой тогтоолтыг хариуцдаг тархины хэсэг нь энгийн хүнийхээс илүү том байдаг” гэж зарим эрдэмтэд таамаглаж байна.

Гипертимезийн хам шинжтэй хүний тархинд дурсамж итгэхийн аргагүй тод бичигддэг байна. Эрдэмтдийн сонирхлыг ихээр татдаг энэ үзэгдэл нь ийм хам шинжтэй хүмүүст тун төвөгтэй санагддаг аж. “Дурсамжууд нь эмх цэгцтэй зохион байгуулагдсан байдаг” гэж ийм хам шинжтэй зарим хүн ярьж байсан боловч Р.Шеррокийн хувьд түүний тархи хогоор дүүрсэн мэт санагдах бөгөөд өнгөрсөн үеийн дурсамжуудынх нь байнгын сэтгэл зовнил нь түүний толгойг өвтгөж, нойргүйдэхэд хүргэдэг ажээ. Р.Шеррок сэтгэл гутралд орж, ер бусын ой тогтоолт нь түүнийг “сэтгэл хөдлөлийн цаг хугацааны машин” болгон хувиргажээ.
“Гурван насандаа тохиолдсон зүйлээ санах үедээ би яг л гурван настай хэвээрээ байгаа юм шиг тухайн нөхцөл байдалд сэтгэл хөдлөлтэйгээр дахин дахин санаа зовнидог” хэмээн тэрбээр ярьжээ.

Гэсэн хэдий ч Р.Шэррок сөрөг дурсамжуудтайгаа тэмцэхийн тулд эерэг дурсамжуудаа ашиглаж сурчээ. Тэрбээр ярихдаа “Сар бүрийн эхэнд би өмнөх саруудад тохиолдсон хамгийн сайхан дурсамжуудаа цуглуулдаг. Ингэснээр миний сэтгэлийг гонсойлгодог өнгөрсөн үеийн улигт дурсамжуудыг даван туулахад тусалдаг юм” гэжээ. Гипертимезийн хам шинжтэй хүмүүс нь нийгмийн амьдралын тодорхой нэг өдрийн мэдээллийг эргэн санаж чаддаг байна. Гэхдээ энэ нь ямар нэгэн байдлаар тэдний хувийн мэдрэмж болон сонирхолтой холбоотой байдаг аж. Түүнээс гадна ийм хүмүүс бидэнд ертөнцийг хүүхдийн нүдээр эргэн харах боломжийг олгодог байна. Р.Шэррок амьдралынхаа бараг бүх л өдрийг хурц тод санадаг хэдий ч нэг л үйл явдлыг санадаггүй гэнэ. Түүнийг яаж төрүүлж байсныг тэр санадаггүй аж.

Share456Tweet147
Өмнөх мэдээ

Дэлхий дахиныг цочролд оруулсан хамгийн алдартай хулгай, дээрмийн хэргүүдээс

Дараагийн мэдээ

Саддам Хусейнээс өмнөх ба хойшхи исламын ертөнц

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна
Бусад

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

Нийтэлсэн: Admin
01/17/2021
Бусад

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх
онцлох

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд
онцлох

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?
онцлох

Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?

Нийтэлсэн: Admin
12/29/2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Дэлхийн хамгийн тэнэг үхэл: Кактусны дайн

Дэлхийн хамгийн тэнэг үхэл: Кактусны дайн

07/07/2018
70 мянган дээрэмчнийг өөрийн дор нэгтгэж чадсан хамгийн хүчирхэг далайн дээрэмчин бүсгүй

70 мянган дээрэмчнийг өөрийн дор нэгтгэж чадсан хамгийн хүчирхэг далайн дээрэмчин бүсгүй

04/25/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

Ганган Тогосоо буюу залуу жүжигчин Д. Хулан

01/17/2021
Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй
Бусад

Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй

01/17/2021
Жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нар хоёр тийш болсон уу?
Бусад

Жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нар хоёр тийш болсон уу?

01/17/2021
Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна
Бусад

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

01/17/2021
Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна
Бусад

Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

01/17/2021
5000 жилийн настай Хятадын пирамидын нууц
Бусад

5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

01/17/2021

Recent News

Ганган Тогосоо буюу залуу жүжигчин Д. Хулан

01/17/2021
Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй

Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй

01/17/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In