Жан-Поль Шарль Аймард Сартр 1905 оны 6 сарын 21-ны өдөр Франц улсад төржээ. Тэрээр 20-р зууны Францын зохиолч, филосич, нийгмийн зүтгэлтэн бөгөөд түүний хүн төрөлхтөнд үзүүлсэн нөлөө нь Франц төдийгүй дэлхий нийтээр түгэн дэлгэрчээ. Сартр Экзистенциализмийн гол төлөөлөгч, 20 дугаар зууны философийг тодорхойлогчдын нэг юм. Тэрээр Францын тэнгисийн цэргийн офицер Жан Батист Сартр, Жан Мари Швейцер нарын хүү болон төржээ. Түүнийг нялх байхад эцэг нь хумхаа өвчний улмаас нас барсан учир ээж нь бяцхан Сартрыг дагуулан эцэг, эх дээрээ очиж хамтдаа амьдрах болжээ.
Сартр багаасаа юм бичих сонирхолтой хүүхэд байсан боловч анхны ном нь дөнгөж 1936 онд хэвлэгдсэн байна. Түүний бичсэн бүтээлүүдээс “Огиудас” (“La Nausee”, 1938) тууж, “Хана” (“Le Mur”, 1939) өгүүллэгийн эмхтгэл, “Оршихуй ба Ор хоосон” (“L’Etre et le neant”, 1943) бүтээл, “Ялаанууд” (“Les Mouches”, 1943), “Бохир гар” (“Les Mains Sales”, 1948) зэрэг жүжгүүд “Үгс” (“Les Mots”, 1964) намтарчилсан тууж нь ихээхэн алдартай. Тэр экзистенциализмыг тууштай хамгаалагч нэгэн байсан бөгөөд үүнийгээ “Экзистенциализм бол хүмүүнлэг үзэл юм” гэсэн нийтлэлдээ тодорхой илэрхийлсэн байдаг. Сартр түүнчлэн Марксизмыг талархан дэмжигч байжээ.
Францын гүн ухаантан, зохиолч Жан-Поль Сартрыг 1964 онд “эрх чөлөөний төлөөх шинээр санаачилсан ажлууд болон уран бүтээлийн эрэл хайгуул, өнөөгийн нийгэмд оруулсан хувь нэмэр”-ийнх нь төлөө Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ. Гэсэн ч зохиолч энэ шагнал түүний хараат бус байдалд саад болно гэж үзээд татгалзсан байна. Түүнчлэн Сартр шагналаас татгалзаж байгаагаа 1964 онд Парист мэдэгдэл хийн зарлаж байжээ. Тэрээр мөн тэр жилээ уран зохиолоо орхиж байгаагаа мэдэгдсэн нь Нобелийн шагналаас татгалзсанаас нь илүүтэйгээр олны гайхшралыг төрүүлсэн юм. Тэрээр 1980 онд жас ёсоороо таалал төгчээ. Гэвч Сартрыг өчүүхэн төдий идэвхтэй амьдарсан бол Франц улсын ерөнхийлөгч болох хүн байсан хэмээн олон нийт үздэг байна.