• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, April 10, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Түүхийг өөрчилсөн хамгийн эгзэгтэй мөчүүд

Admin Нийтэлсэн: Admin
12/10/2018
Ангилал: Нийгэм, Танин мэдэхүй
0
Түүхийг өөрчилсөн хамгийн эгзэгтэй мөчүүд

АМЕРИКИЙГ ӨӨРЧИЛСӨН ҮГС

1963 оны наймдугаар сарын 27-ны өдөр Линкольны хүндэтгэлийн хөшөөний урд Мартин Лютер Кинг “Надад мөрөөдөл бий” алдарт илтгэлээ тавьж дэлхий нийтийг хүний эрх, тэгш ёсны төлөө дуугаа өргөхөд уриалсныг мэдэхгүй хүн өдгөө үгүй биз ээ. Харин түүнийг 250 мянган дэмжигчдийнхээ өмнө “Надад мөрөөдөл бий” илтгэлээ тавих төлөвлөгөөгүй байсныг тийм ч олон хүн дуулаагүй байх. Мартин Лютер Кинг олны өмнө үг хэлэхээсээ өмнө тэмдэглэл хийдэггүй зуршилтай байсан ч 26-ны үдэш хамгийн чухал илтгэлдээ зориулж хэлэх үгсээ нэг нэгэнгүй тэмдэглэсэн байв.

You might also like

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Ийнхүү өглөө нь бэлтгэсэн зүйлсээ ярих гэтэл нэг л биш байгааг мэдрэх нь тэр. Хэсэг зуур гацаад цугларсан олныг гайхан харж байхад нь сүмийн найрал дуучин Махалиа Жаксон “Мартин, тэдэнд мөрөөдлийн талаар хэлж өгөөч” гэж орилсон байна. Кингийн доторх таагүй мэдрэмж арилж, тэмдэглэлээ далд хийгээд “Найзуудаа өнөөдөр би хэлье. Өнөөдөр бас маргаашийн хооронд асуудал бэрхшээл дунд зүдэрч яваа хэрнээ надад одоо ч мөрөөдөл байна” гэж хэлэв. Хүмүүсийн сэтгэлд хүрч байгааг илт анзаарсан тэрбээр цааш үргэлжлүүлж Америкийг, цаашлаад дэлхийг өөрчилсөн илтгэлээ тавьсан түүхтэй.

ТЕДДИ РУЗВЕЛЬТЫГ ЗАЛХУУРАЛ АВАРСАН

АНУ-ын 26 дах Ерөнхийлөгч Теодор Рузвельт гайхам эрч хүчтэй, тун өвөрмөц хүн байсан гэдэг. 1901-1909 оны хооронд хоёр удаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрбээр цаг үеийнхээ шилдэг уран илтгэгчдийн нэг байснаараа алдартай. Тедди Рузвельт 1912 онд Прогрессив буюу Дэвшилтэт шинэ улс төрийн нам байгуулж, удирдагчийн хувьд олон нийтийн өмнө илтгэл тавихаар явж байхдаа 50 хуудас тэмдэглэлээ барьж явжээ. Зузаан тэмдэглэл гартаа барьж явах төвөгтэй санагдсан учир энгэрийнхээ халаасанд нугалаад хийсэн нь хожим түүний амийг аварсан юм. Юу тохиолдсон бэ гэхээр хөлсний алуурчин түүнийг индэр рүү алхаж байхад цээжин тус газар нь буудсан байна. Сум түүний биед давхарласан тэмдэглэлийн ачаар хүнд бэртэл учруулаагүй ч хавиргыг нь хугалсан аж. Зоригт Тедди Рузвельт өвдөлтөө үл тоон инээмсэглээд илтгэлээ дуустал нь тавьсан. Хэрвээ экс Ерөнхийлөгч халдлагад амь насаа алдсан бол Америкт иргэний дайн болох ч аюултай байлаа. Энэ бүхнээс ердөө л давхарласан тэмдэглэл, багахан зэргийн залхуурал сэргийлжээ.

ХУВЦСАА СОЛИХ ГЭСЭН БИШ УРЛАГИЙН ЕРТӨНЦИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ

1959 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийг хөгжмийн урлагт гашуудлын өдрөөр нэрлэдэг. Учир нь дэлхий ертөнцөд рок’н роллыг мэдрүүлж байсан Бадди Холл, Ричи Валенс, ЖиПи Ричардсон нарын сууж явсан жижиг онгоц сөнөсөн юм. Уг явдлын учир шалтгааныг хайваас Холлын гэнэтийн шийдвэр байдаг. Зохион байгуулагчид тоглолтын хуваарийг дэндүү шахуу тавьснаас болж хувцсаа ч тайлах сөхөөгүй явсан залуу уран бүтээлчид дүн өвлийн хүйтэнд автобусаар нэг хотоос нөгөө хотын хооронд амралтгүй явж байлаа. Холлын цэвэрхэн дотуур хувцаснууд дуусч мань эр сэтгэлээр унахад ойрхон байтал нэгэн “мэргэн” санаа орж иржээ. Тэгээд автобусандаа суухаасаа яг өмнө дараагийн хотдоо онгоцоор түрүүлж очоод хувцаснуудаа угаачихъя гэж хамтлагийнхнаа ятгав. Бүгд зөвшөөртөл хамтлагийн басс гитарчин Вэйлон Женнингс татгалзсан байна. Холли инээгээд “Наад автобус чинь хөлдөнө дөө” гэхэд Женнингс хариуд нь “Наад онгоц чинь сөнөнө дөө” гэж тоглоомоор хариулсан нь айсуй золгүй тохиолдлыг илтгэсэн байсныг хэн ч мэдсэнгүй.

Онгоц хөөрснөөс ердөө хэдхэн хормын дараа ослын буулт хийснийг хэвлэлийнхэн мэдэгдэж, рок хөгжмийн шилдгүүд нас барсныг дэлхий даяар харуусан хүлээж авлаа. Тэдний хөгжим, дууг залуучууд үгүйлж, хаа сайгүй эрэлхийлж байлаа. Үүний дүнд та бидний сайн мэдэх Битлз, Роллинг Стоунз зэрэг хамтлагууд бий болсон түүхтэй. Мөн тэднийг нас барахаас хоёр өдрийн өмнө Боб Дилан амьд тоглолтыг нь үзээд биширч байсан тухайгаа хожим дурссан байдаг. Ийнхүү Бадди Холл дотуур хувцсаа солих гэсэн биш урлагийн ертөнцөд шинэчлэл авчирчээ.

СҮҮЛИЙН ХОРОМД АЖИЛТНАА СОЛЬСОН ТИТАНИК

Одоогоос нэгэн зууны тэртээ мөс зүсэгч аварга Титаник хөлөг мөсөн уултай мөргөлдөж олон хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт явдал тохиолдсон билээ. Зорчигч, хөлгийн багийнхан нийлээд 2224 хүн Титаник хөлөгт Саутхемптон хотоос гарснаас 700 орчим нь л Нью-Йоркод хүрсэн юм. Жеймс Камероны 1997 онд нээлтээ хийсэн “Титаник” киногоор энэ ослын дүр зургийг ерөнхийд нь гаргаж болно. Харин яг юуны улмаас “сөнөшгүй”, “живэшгүй” тодотголтой хөлөг сөнөж, улмаар живэв гэдэг асуулт одоо ч хүмүүсийн толгойд эргэлдсээр байна.

Тэр том мөсөн уулыг мэргэшсэн далайчид яагаад анзаарсангүй вэ гэдэг бүр ч хачирхалтай. Хөлгийн удирдлагын ажилтан, офицер Фэвид Блэйр хөлгийн багаас хасагдсан явдал үүний шалтгаан байжээ. Харуулын буюу ажиглалтын цамхагт ашиглах ёстой байсан дурангууд түүний өрөөнд байсан бөгөөд Блэйр хөлгийг хөдөлсний дараа л өрөөнийхөө түлхүүрийг халаасандаа байгааг анзаарсан байна. Үүний улмаас хөлгийн багийнхан мөсөн уулыг тулж ирээд, ямар ч арга хэмжээ авах боломжгүй үед “нүдээрээ” харжээ.

БАЛ САРААР АВРАГДАХ ШАХСАН НАГАСАКИ, ҮҮЛЭЭР АВРАГДСАН КОКУРА

Дэлхийн II дайнд АНУ Японы Хирошима болон Нагасаки хотуудад цөмийн бөмбөг хаяснаар цэг тавьсан билээ. Харин тэр олон хот дундаас заавал энэ хоёр хотыг бөмбөгдөх болсон явдал бас л эцсийн мөчид гаргасан шийдвэрээс улбаатай. Анх бөмбөгдөх бололцоотой таван стратегийн байрлалыг АНУ-ын батлан хамгаалах яамны удирдлагууд тогтоосон ба үүнд Нагасаки хот байгаагүй. Учир нь Дайны төрийн нарийн бичгийн дарга Хенри Стимсон Нагасаки хотноо бал сараа тэмдэглэж байжээ. Тус хотын гоо үзэсгэлэнг биширсэн Стимсон хотыг аль болох дайны хөлд үрэгдүүлэхээс сэрэмжилсэн хэрэг. Сайн бодож үзвээс Эзэн хааны амьдарч байсан Киото хотыг газрын хөрстэй тэгшилвэл дайн хурдан дуусах нь ойлгомжтой байсан боловч дайны дараах шүүмжлэл АНУ-ын толгойн өвчин болох байв. Нагасаки, Киото хоёрыг хасаад Кокура хотыг бөмбөгдөх тушаал дээрх шалтгаануудын улмаас гарсан. Гэтэл бөмбөгдөхөөр очсон нисгэгч үүлэрхэг цаг агаараас болж байгаа олж чадсангүй. Бага зэрэг доошилж эрсдэл гаргах хэрэггүй гэсэн нисгэгч Кермит Беханы шийдвэр Нагасаки хотын 80 мянган иргэний амийг авсан байна.

ДЭЛХИЙН I ДАЙНЫГ ЭХЛҮҮЛСЭН БУРУУ ЭРГЭЛТ

Энэ түүхийг мэдсэн хүмүүс Гаврилио Принсип үнэхээр л дайныг эхлүүлэх ёстой байж дээ гэж өөрийн эрхгүй дуу алддаг. Тэр бол Австри-Унгарын эзэнт гүрний эсрэг боссон Боснийн зэвсэгт бүлэглэлийн гишүүн, ханхүү Франц Фердинандын амийг хороосон нэгэн. 1914 оны зун болсон баярын жагсаалын үеэр ханхүүгийн машины доогуур тэсрэх бөмбөг шургуулсан ч бөмбөг цагтаа дэлбэрээгүйн улмаас Фердинанд элдэв гэмтэлгүй өнгөрчээ. Харин ханхүү тун удалгүй халдлагад өртсөн хүмүүсийг эргэхээр шийдсэн нь дэлхийн хувь тавиланг өөрчилсөн юм. Зургадугаар сарын 28-ны тэр өдөр халдлагад өртсөн замаасаа өөр замаар яваарай гэж сануулсан ч жолооч нь санамсаргүй буруу эргэж Гаврилиогийн зогсож байсан, бөмбөг шидсэн яг тэр гудамжаар явсан байна. Азандаа итгэж чадаагүй Гаврилио шийдэж ядах зүйлгүй алхаж очоод ханхүүгийн амийг хороож хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн харанхуй цаг үеүүдийн нэгийг эхлүүлсэн ажээ.

БЕРЛИНИЙ ХАНА ЗАЛХУУРЛААС БОЛЖ НУРСАН

1989 оны 11 дүгээр сарын есний өдөр хоёр Германыг тусгаарлаж байсан 155 километр урт хана нурж, дэлхий ертөнцийн түүхийн хуудас эргэсэн билээ. XX зууны хамгийн чухал үйл явдлуудын нэгээр тооцогддог энэ үйл явдлын дүнд хагас зууны туршид үргэлжилсэн “хүйтэн дайн” төгссөн. Гэтэл ийм өндөр ач холбогдолтой, чухал үйл явдлын учир шалтгаан бас л сүүлчийн мөчид гаргасан “жижигхэн” шийдвэр, “багахан” залхууралтай холбогддог байна. Зүүн Германы улс төрийн товчооны төлөөлөгч Гюнтер Шабовский 11 дүгээр сарын есний өдрийн оройн зургаан цагийн үед Берлиний ханыг давж аялах боломжийн талаар хэвлэлийн бага хурлыг даргалж байсан юм. Улс төрийн товчооноос уг асуудлыг хэт нээлттэй байлгаж болохгүй гэсэн агуулгатай зааварчилгаа ирсэн боловч эрхэм төлөөлөгч маань бүрэн уншилгүй орхисон байна.

Нэг цагийн дараа “уйтгартай” хэвлэлийн бага хурлыг Итали сэтгүүлчийн асуултууд танхимыг доргиож, даргыг сандрааж орхив. “Яг ямар бодлого баримталж байгаа юм бэ”, “Улс төрийн товчооноос ямар зааварчилгаа ирсэн бэ”, “Хил давахыг зөвшөөрчихсөн юм уу” гэсэн асуултууд ар араасаа ирэхэд мэгдсэн Гюнтер “Товчооноос энэхүү асуудлын тухай шийдвэр зааварчилгаа ирсэн” гэж ам алджээ. Танхимд байсан бүх сэтгүүлчид тайлбар хүсэхэд Гюнтер амандаа бувтнан байж “аялалын хууль хэлэлцэгдэж байгаа… иргэн бүр… хил давж болно…” хэмээн хариулсан гэдэг. “Яг одоо юу” гэсэн асуултанд Улс төрийн товчооны төлөөлөгчийн амнаас “Яг одоо” гэсэн хариулт гарч, шинэ бөгөөд сонирхолтой мэдээлэл авсан Баруун Герман, НАТО анхаарлаа хандуулж эхэлсэн аж. Ганцхан цагийн дараа буюу үдшийн долоон цаг гурван минутанд Зүүн Германы удирдлагуудад “Берлиний хана нээгдчихсэн байна” гэсэн цочирдом мэдээ ирэв. Түүнээс хойш дахиад нэг цаг өнгөрлөө. Энэ удаа Баруун Германы телевизээр “Өнөөдөр бол түүхэн өдөр. Зүүн Герман яг одоо хилээ нээж байна” гэсэн мэдээ цацагдлаа. Ийнхүү хоёр талын удирдлагууд мэдээнд итгэж чадахгүй сууж байх зуур Германы ард түмэн Берлиний ханыг хоёр талаас нь нурааж, хүйтэн дайны төгсгөлийг эхлүүлсэн түүхтэй.

ГЕРМАНЫГ ГАНХУУЛСАН “НӨГӨӨ ӨДӨР”

Дэлхийн II дайны хувь тавиланг шийдсэн хамгийн чухал өдрүүдийн нэг бол 1944 оны зургадугаар сарын 6-ны өдөр. Чухам тэр өдөр (D-Day) Холбоотнууд Францын хойд хэсэг, Нормандын эрэгт газардаж Германд маш их хохирол учруулсан байдаг. Тэр үед Нормандын хамгаалалтыг “Цөлийн үнэг” хочоороо алдаршсан Фельдмаршал Эрвин Роммель хариуцаж байлаа. Германы тэргүүлэх тактикчийн удирдлага дор Нормандын бэхлэлт Холбоотнуудад гишгэх газар, амьсгалах агаар ч олголгүй үүргээ гүйцэтгэж байсан гэдэг. Харин яагаад ганцхан өдөр, “тэр өдөр” гайхалтай боломж олдоо вэ гэдэг асуултын хариулт таныг гайхшруулах нь гарцаагүй. Тэр өдөр Фельдмаршал Роммель эхнэр Лусиа Мариагийнхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр гэртээ амарч байж. Бааз руугаа буцахаас өмнө Гитлертэй уулзаж өөрийн төлөвлөгөөг танилцуулах бодолтой тайван амарч байсан Роммельд тэр өдөр санаанд багтамгүй дуудлага иржээ. Хошууч Генерал Ханс Спидел даргадаа холбоотнууд эрэг дээр газардсан мэдээг дуулгав. Роммел ч тэр даруй Францад буцаж ирсэн байна. Гэтэл тэр хожимджээ. Германы хамгийн шилдэг тактикч, ялагдаж үзээгүй Эрвин Роммелийг Нормандад ирэхэд холбоотнууд стратегийн ач холбогдолтой таван бүсийг өөрийн болгосон байв. Бэлтгэлгүй, мэдээлэлгүй тулалдсан Германчуудыг Холбоотнууд хялбархан гэгч нь ялжээ. Роммель эхнэрийнхээ төрсөн өдрийг хойшлуулсан бол Дэлхийн II дайн арай өөрөөр ч эргэх байсан юм билүү, хэн мэдэхэв.

 

 

Share326Tweet150
Өмнөх мэдээ

Нобелиос татгалзсан суут Сартр

Дараагийн мэдээ

Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн суурийг тавьсан 10 гол нээлт

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Нийтэлсэн: Admin
04/06/2021
Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс
онцлох

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Нийтэлсэн: Admin
03/18/2021
Манай гаригийн хамгийн том шувуу
Танин мэдэхүй

Манай гаригийн хамгийн том шувуу

Нийтэлсэн: Admin
03/14/2021
Далайн цор ганц мангас, аварга арваалж
Бусад

Далайн цор ганц мангас, аварга арваалж

Нийтэлсэн: Admin
03/12/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Хөдөлмөр хүнийг бүтээсэн түүх

Хөдөлмөр хүнийг бүтээсэн түүх

10/24/2018
Д.Оюунхорол: Хүүхэд гэртээ байхаараа өдөржин идэж уудаг юм байна

Д.Оюунхорол: Хүүхэд гэртээ байхаараа өдөржин идэж уудаг юм байна

01/21/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

04/05/2021
Бусад

Хадам ээжийгээ х.ү.ч.ин.д.э.ж хэргийн газраас зугтаажээ

04/03/2021

Recent News

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In