• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, April 15, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн суурийг тавьсан 10 гол нээлт

Admin Нийтэлсэн: Admin
12/11/2018
Ангилал: Нийгэм, онцлох
0
Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн суурийг тавьсан 10 гол нээлт

Логик сэтгэлгээ – сая сая жилийн өмнө

You might also like

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Логик сэтгэлгээ гэдэгт ерөнхийд нь мэдэгдэж буй баримт,  өгөгдөлүүдийг дэс дараалалд оруулан эмхлэн цэгцлэх, задлан шинжлэх замаар мэдээлэл олж авах, аливаад нухацтай хандаж, нягтлан шалгах, эргэлзэх замаар алдаа дутагдлыг илрүүлэх, эргэцүүлж бодон дүгнэлт  гаргах зэргээр логиктой бодох хэв шинжийг ойлгоно. Тухайлбал, хэн нэгэн ямар нэг жимс идэх бүртээ бие нь тавгүйрхэж байгааг мэдвэл түүнийг идэж болохгүй гэсэн дүгнэлт гаргана. Гэхдээ нэг хүн жимс идтэл бороо орсон бол “жимс идвэл бороо ордог” гэсэн дүгнэлт хийж болохгүй. Яагаад гэвэл энэ хамаарлыг логик сэтгэлгээгээр батлах хангалттай холбоо, давтагдсан үйлдэл байхгүй. Гэвч ийм төрлийн мухар сүсэг мэт үйлдлийг олон амьтан гаргадаг. Мухар сүсэг бол нэг, хоёр удаагийн хачирхалтай тохиолдлыг буруугаар тайлбарлан хүлээж авсантай холбоотой. Тухайлбал, зарим нэг эртний соёл иргэншилд өөр хоорондоо холбогдсон мэт тохиолдлуудыг мухраар сүсэглэж, маш аймшигтай, хор хөнөөлтэй үр дагавар авчирч байсан түүх бий. Иймд аливаа зүйлд логикоор хандаж, эргэцүүлэн боддог болсон чадвар нь хүн төрөлхтний амьдралын бүх л хэсэгт нөлөөлсөн юм. Бүх л ололтууд, урагш гишгэсэн алхам бүр логик сэтгэлгээгээ ашиглан өөрсдөдөө илүү сайхан ертөнц бий болгохын тулд ямар нэг холбоо хайж олсонтой холбоотой.

Чулуун зэвсэг – 2.6 сая жилийн өмнө

Сая сая жилийн турш олон амьтан ямар нэг багаж хэрэгсэл, зэвсэг ашиглаж иржээ. Гэхдээ цөөн хэд нь л чулууны хэлбэрийг өөрчлөх хүртэл зориглосон байна. Мод, навчаар хийсэн багаж ялзарч мууддаг бол чулуу хамаагүй бат бөх, дээр нь урт хугацааны турш ашиглах боломжтой, хэлбэрт оруулах боломжтой гэдгийг хүмүүс олж илрүүлсэн нь жинхэнэ хувьсгал авчирсан нээлт байлаа. Чулууг хэлбэрт оруулах нь маш их төсөөлөн бодох чадвар, гарын эв дүйг хүртэл шаардсан ажил байв. Мэдээж бусад амьтнаас илүү том тархитай хүн төрөлхтөн энэ давааг давж чадсан билээ. Жадны толгой хийснээр ан хийхэд хялбар болж, хоол хүнс илүү элбэг болов. Хоол хүнс элбэг байснаар хүмүүс илүү удаан насалж, үр удмаа илүү их үлдээдэг болов. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн чулууг өөрчилснөөр өөрсдийнхөө хувьслыг өөрчилсөн билээ.

 

Гал – 1 сая жилийн өмнө

Бидэнтэй хамгийн ойрын хамаатан болох шимпанзе бич гал тойрч бүжих, галт мөчир агсаж дайрах зэрэг үйлдэл хийж байгаа нь ажиглагддаг ч зөвхөн хүн төрөлхтөн л гал бий болгох хүртэл хөгжсөн цор ганц амьтан юм. Галтай байснаар илүү тав тухтай, дулаахан байхаас гадна хамгийн чухал нь махаа болгож идэх боломжийг бидний өвөг дээдэст өгчээ. Хатуу ургамал зажлах зориулалттай хүчирхэг эрүү жижгэрч, тархи нь томров. Төлөвлөлт, харилцаа холбоо өндөр шаарддаг ан хийх нь ч нэмэгдэв. Түүнчлэн гал хүний хоол боловсруулах системд маш их өөрчлөлт авчирсан юм. Эрүү, шүд, хоол боловсруулах эрхтэн өөрчлөгдсөн нь орчин үеийнхтэй ижилхэн оюун ухаантай болгох үндэс болжээ. Галыг нээж илрүүлснээс маш богино хугацааны дотор хүний тархины хэмжээ хоёр дахин томорсон байдаг. Чулуун зэвсэг бидний тархийг томруулах замын эхний алхам байсан бол гал процессыг нь асар хурдасгасан юм.

Мал аж ахуй – 10 мянган жилийн өмнө

Ан гөрөө дагасан нүүдэлчин амьдралын оронд харьцангуй догшин бус амьтдыг хашиж, өөрсдийн хэрэгцээгээ хялбар хангах болсон нь үргэлж аялах хэрэгцээг нь багасгасан юм. Ингэснээр суурин газрууд бий болж, хүмүүс илүү чөлөөт цаг ихтэй болсон байна. Аливаа зүйлийг бичиж, зурж тэмдэглэх нь илүү хэрэгцээтэй болсон төдийгүй, түүнийгээ хөгжүүлэх боломжийг олгосон зүйл бол мал аж ахуй юм. Суурин байснаар зөвхөн мал аж ахуй бус, ургамал ногоог хүртэл өөрсдөө тарьж ургуулах эхлэл тавигдав. Сонгомол үржүүлэг илүү төгөлдөршиж, сүлжмэл нэхмэлийн урлаг хөгжиж эхлэв. Анчин, түүгч гэсэн цөөхөн ажилтай байсан нийгэмд зуу зуун мэргэжлийн ажил бий болов. Хэдхэн саяар тоологддог байсан дэлхийн хүн ам мал аж ахуйн ачаар тэрбум руу дөхөж очсон юм. Үүнээс гадна олноороо шавж амьдрах, хоол хүнсээ илүү ихээр нөөцлөх болсон нь өвчин эмгэгийг нэмэгдүүлж, улмаар хүний дархлааг илүү хүчирхэг болгожээ.

 

Дугуй – 6000 жилийн өмнө

Одоогоос 6000 жилийн өмнө хүмүүс дугуйг ашиглаж эхэлжээ. Мэдээж дугуйг жигд явуулахад тохирсон тэгш замгүй байсан тул хүн төрөлхтөн тийм ч сүртэй хүлээж аваагүй байх. Цаашид суурин газруудад буй замууд бий болж, дугуй илүү хялбар явах болсноор хүн төрөлхтний хувьд асар том ололт амжилтын бас нэгэн эхлэл болсон юм. Дугуйны ачаар салхин тээрэм, усан тээрэм зэрэг ч үүсч, хүний ажлыг ихээхэн хялбарчилсан томоохон хүч өгөв. Тэрэг зэрэг тээврийн хэрэгсэл бий болж, аялал болон дайны төрхийг бүр мөсөн өөрчиллөө. Тэр бүү хэл утасны ээрүүл бий болж хувцас, ваар хийгчийн эргэдэг тавцан бий болж илүү сайн сав суулга хийх болсон юм. Хөдөлгүүр, сэнс, автомашин, онгоц гээд тоолж баршгүй техникийн ололт амжилтын үндэс нь дугуй билээ

Математик – 20,000 жилийн өмнө

Математикийн ухааны эхлэл нь удаан байсан ч хөдөө аж ахуй хөгжиж эхэлснээр маш хэрэгтэй болох нь тодорхой болсон юм. Хүнсний ногоо, амьтдын арилжаа болон амьтдаа маллахад тооны ухаан хэрэгтэй болсон нь тодорхой. Аж ахуй хөгжсөнөөр хүмүүс 100, цаашлаад хэдэн 1000 хүртэл тоолох шаардлагатай болж, цаашид нэмж, хасах чадвартай болсон байна. Математикийн ухааны ачаар арилжаа наймаа нарийн болж, “мөнгө” гэх ойлголт бий болсон юм. Бизнес, эдийн засгийн ач холбогдлоос гадна инженерчлэл, одон орон судлалын шинжлэх ухаан салж гарав. Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн үндэс болсон математикийн ухаан ийнхүү хүн төрөлхтнийг цоо шинэ өндөрлөгт хүргэсэн билээ.

 

Металл – 10,000 жилийн өмнө

Хүн төрөлхтний ашигласан хамгийн анхны металл бол алт гэсэн таамаглал бий. Бусад металлыг бодвол байгальд цэвэр байдлаараа оршдог төдийгүй чулуун багажаар ажиллахуйц зөөлөн. Хүмүүс гал ашиглан бусад металлуудыг хүдрээс нь салган гаргаж авч болохыг илрүүлснээс хойш зэс, тугалга, цайр зэргийг ялган авч, цаашид хооронд нь холин хүрэл зэрэг илүү хатуу металл бий болгож болохыг мэджээ. Ингэснээр газр тариалангийн багаж хэрэгсэл нь илүү сайжирч, хуяг дуулга, тэрэг зэрэг чухал зүйлс танигдахгүй болтлоо сайжирсан байна. Хайлуулж гаргаж авахад илүү өндөр температур шаардлагатай тул төмрийг бүр хожим гаргаж авсан байдаг. Төмрийг органик материтай хольсноор ган гэх бараг төгс металлыг бий болгосон ба энэ нь зэвэрдэггүй, хэрэглэхэд хялбар байсан төдийгүй илүү хямдаар их хэмжээгээр гарган авах боломжтой тул дэлхий даяар ашигладаг болсон билээ.

 

Цаас – МЭӨ 100

Хүн төрөлхтөн бичиг үсэгтэй болоход цаасны үзүүлсэн нөлөө хамгийн их. Өмнө нь хүмүүс хадан дээр зураг зурж, хожим элс, шавар дээр бичих болсон ч цаасны ачаар бичээсүүд илүү удаан хадгалагдах болов. Нийтийн бичиг үсэгтэй болсноор илүү хялбар бичигтэй болох шаардлага үүсч, ярвигтай дүрс бичгүүд өөрчлөгдсөн байна. Үнэхээр хялбар байсан тул өөрсдөө ийм бичиг үсэг үүсгэх чадваргүй хүмүүсийн ч хүртээл болж дэлгэрчээ. Хол зайд мэдээлэл дамжуулах, мэдлэгээ тэмдэглэх зэрэгт асар чухал ач холбогдолтой гэдэг нь нотлогдсоноор хүн төрөлхтөнд мэдлэгийг түгээх том алхам болсон юм.

 

Хэвлэх машин – 1440

Цаас болон бичиг үсэг үнэ цэнэтэй мэдээллийг дамжуулахад хэрэгтэй байсан ч нэг бүрчлэн хуулж бичих ажил нь маш хүнд байсан төдийгүй энэ талаар анхаардаг хүмүүс маш цөөн байсан тул бүгдэд нээлттэй болгох үндсийг тавьсан нэг зүйл бол хэвлэх машин байлаа. Бүтэн номыг хэдхэн минутын дотор олшруулдаг болсноор эрдэмтэд илүү олон сэдэвт төвлөрч, оюун ухаанаа тэлэх боломжийг бүрдүүлж, ном хэвлэлийн олдоц нэмэгдсэнээр нийт хүмүүсийг эрдмийн далайд шумбахад амар болгосон юм. Бүх хүүхэд эрдэм боловсролтой байх ёстой гэсэн ойлголт бий болж, хүн төрөлхтөн хамтдаа хөгжих үндэс болжээ.

 

Вакцин- 1724

Хэдийгээр вакциныг ашиглаж байсан хэд хэдэн эртний соёл иргэншлүүд байдаг ч жинхэнэ ач холбогдлыг нь 18-р зуунд л ойлгож, өнгөрсөн зуунд л өргөн хүрээг хамарч чаджээ. Халдвар авсан том хүний тал нь, хүүхдийн 80% нь үхдэг аймшигт халдварт өвчин болох цагаан бурханыг вакцины ачаар бүрэн дарж чадсан нь энэ нээлтийн хамгийн том амжилтуудын нэг. Уг өвчин олон мянган жилийн турш жил бүр хэдэн сая хүний аминд хүрдэг байсан юм. Цагаан бурхан өвчнийг 1977 онд тархацыг нь бүрэн зогсоож чадсан байдаг. Өдгөө хүүхдийг төрөх үед болон бага насанд нь вакцинжуулж, урьд өмнө үхлийн аюултай байсан асар олон өвчний эсрэг дархлаа тогтоосны ачаар олон тэрбум хүн эрүүл саруул оршин тогтнож байгаа билээ.

Эх сурвалж:  www.bataar.mn

Share354Tweet160
Өмнөх мэдээ

Түүхийг өөрчилсөн хамгийн эгзэгтэй мөчүүд

Дараагийн мэдээ

Хорвоогоос одогсдын сүүлчийн зоог

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Нийтэлсэн: Admin
04/06/2021
Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс
онцлох

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Нийтэлсэн: Admin
03/18/2021
Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?
Бусад

Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?

Нийтэлсэн: Admin
03/12/2021
Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ
Нийгэм

Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ

Нийтэлсэн: Admin
01/28/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Улсын драмын эрдмийн театрыг нураахаар болжээ

Улсын драмын эрдмийн театрыг нураахаар болжээ

01/13/2020

Монгол орны талаар гадны сайтад дэлгэсэн сонирхолтой баримтууд

08/21/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж
Бусад

Төрсөн эцэг нь есөн настай охиноо х.ү.ч.и.н.д.э.н БЗХӨ халдаажээ

04/15/2021
15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж
Бусад

Шуурхай мэдээ: Ном уншуулах гэж очсон охиныг лам нар х.үч.и.н.д.жээ

04/14/2021
Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү
Бусад

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021

Recent News

15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж

Төрсөн эцэг нь есөн настай охиноо х.ү.ч.и.н.д.э.н БЗХӨ халдаажээ

04/15/2021
15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж

Шуурхай мэдээ: Ном уншуулах гэж очсон охиныг лам нар х.үч.и.н.д.жээ

04/14/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In