• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, January 15, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Хорвоогоос одогсдын сүүлчийн зоог

Admin Нийтэлсэн: Admin
12/11/2018
Ангилал: Нийгэм, санал болгох, Хүмүүс
0
Хорвоогоос одогсдын сүүлчийн зоог

Ногоотой пицца 

Үхэх гэж байгаа хүн хамгийн сүүлчийн удаа сайхан хооллохоо л урьтал болгох нь мэдээж. Харин АНУ-ын Теннесе мужийн чанга дэглэмтэй шоронд, цагдаагийн оффицерийг хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон нэгэн эр ногоотой пицца захиалаад, олон хүнтэй гудамжинд түр очихыг харгалзагчаасаа гуйгаад нэгэн орон гэргүй ядуу эрд түүнийгээ өгчээ. Ингэснийх нь хариуд шоронгийн гадаа энгийн иргэд “Түүнийг битгий цаазлаач” гэсэн бичиг барин зогсож байсан гэдэг.

You might also like

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

Жонатан Ноблес – Талх, дарс

Сайн хүн болоход хэзээ ч оройтдоггүй. 2 эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн хэргээр үхэх ял авсан Жонатан Ноблес (Jonathan Nobles) гэгч Христийн шашинтан байж. Тэрээр үхэхийнхээ өмнөхөн “Би дараа төрөлдөө Есүс болж төрнө” хэмээгээд дээд зэргийг үнэтэй улаан дарсыг талхаар даруулан уусан гэдэг. Энэ нь Библийн сударт “Ариун зоогийн ёслол” үйлдэхэд хэрэглэгддэг хүнс юм.

Жеймс Смит – Шороо


Тэр анх банк дээрэмдэж байсан ч, төлөвлөгөө нь бүтэлгүйтэж, банкны хамгаалагчийг буудаж хороосон байна. Түүнд мэдээж цаазын ял оноосон бөгөөд амьдралынхаа төгсгөлд шороо идэхийг хүссэн гэдэг.

Петер Куртен- Шнейцель, шарсан төмс, цагаан дарс

Куртен бол Германы Дюссельдорф хотын хамгийн зартай цуврал алуурчин юм. Тэрээр охид бүсгүйчүүдийг энэхүү хотын гадна хуурч аваачаад, зэрлэгээр хүчирхийлж хүслээ хангачихаад дараа нь амийг нь бүрэлгэдэг байсан тул “Дюссельдорфийн мангас” хэмээх нэртэй болсон байна. Түүнд цаазын ял оноож, толгойг нь тасдахаар болж, сүүлчийн удаа зооглох зоогийг нь асуухад тэрээр шнейцель, шарсан төмс, цагаан дарс уумаар байна гэжээ.

Робби Ли Гарднер – Хавчны мах, стейк, мөхөөлдөс, зөөлөн боов

Тэрээр 1985 онд шоронд орж, 25 жилийг торны цаана өнгөрүүлсний эцэст цаазын ял сонссон аж. Үхэхээ мэдсэн өдрөөс эхлээд л юуч идэхээ больсон гэдэг. Ингээд тэрбээр хавчны мах, стейк болон алимны бялуу, ванилтай зайрмаг идэхээ хэлээд, “Peter Jackson” болон “Бөгжний эзэн” киноны гурван ангийг үзмээр байна гэжээ. Зарим хүмүүс зурагт л үзэхгүй бол хоолоо идэж чаддаггүй шүү дээ. Гарднер тэдний л нэг байж.

Рики Рей Ректор – Жимсний сироп, хушгатай бялуу

Рики шөнийн клубд нэгэн эрийг буудаж, түүнийг баривчлах гэсэн цагдаагийн ажилтныг ч мөн хороосон юм. Дараа нь амиа хорлох гэж оролдсон ч, тархиа хүнд гэмтээн амьд үлдсэн байна. Тэрээр сүүлчийнхээ зоогоор тахианы шарсан гуя, жимсний найруулдаг сироп, хушгатай бялуу идэхийг хүссэн аж. Хоорондоо үл зохицох хоол ч гэлээ “хагас тархитай” хүн үүнээс өөрөөр яах ч билээ дээ…

Томас Грассо – Идэж болох бүх зүйл

Томас Грассо бол зартай дээрэмчин, гэрийн хулгайч бөгөөд хоёр удаагийн дээрмийн үеэрээ 87 настай эмгэн, 81 настай өвгөнийг тус тус амийг нь бүрэлгэсэн байна. Мэдээж түүнд цаазын ял тулгасан юм. Тэрээр сүүлчийн зоогтоо олон төрлийн, бас маш их порцтой хоолнуудыг авчрахыг хүсчээ. Үүнд нь: шарсан хавирга, ялз чанасан гахайн толгой, чизбургер, гүзээлзгэнэ, хулууны бялуу, милкшейк зэрэг багтжээ.

Мигуэль Ричардсон – Баярын бялуу

Хүнд гэмт хэрэгтэн Ричардсон 1980 онд хоёр бие хамгаалагчийг хутгалан хороож, ялын дээд хэмжээ сонссон юм. Сүүлчийн зоогоороо тэр 7 ширхэг ягаан лаатай, баярын бялуу идэхийг хүссэн байна. 7 лаа нь түүний гэрлэлтийн жилийг илтгэх аж.

Оделл Барнес – “Шударга ёс, тэгш эрх, энх тайван”

Барнес айл дээрэмдэх үеэрээ гэрийн эзэн эмэгтэйг санаандгүй алсан юм. Хэдийгээр түүний шүүх хурал, цаазын ялны эсрэг байсан ч амжилт олоогүй аж. 2000 онд цаазаар авахуулахын өмнөхөн тэрбээр, “Хоол идэхийг хүсэхгүй байна, харин энэ дэлхийд шударга ёс, тэгш эрх, энх тайван ноёлоосой” хэмээн хэлжээ. Энэ үг нь түүнийг хичнээн их амьдрах хүсэлтэй байсныг, гэм буруугаа ухаарсныг гэрчилж байгаа биз ээ.

Тед Банди – “Юу ч идмээргүй байна”

Банди бол Америкийн зартай цуврал алуурчин юм. Тэрээр амьдралынхаа туршид 30 хүнийг хөнөөсөн гэдэг. 1989 онд болсон түүний цаазын ялыг гүйцэлдүүлэхийн өмнөхөн юу идмээр байгааг нь асуухад чив чимээгүй байсан гэдэг. Ингээд түүнд энгийн л нэгэн стейк, шарсан төмс, сүүтэй кофе, жимсний шүүс өгөхөд хүртэл алинд нь ч ам хүрээгүй байна. Ялаа эдлэхээр явахын өмнөхөн “Юм идэх сонирхолгүй болчихлоо” хэмээн хэлсэн гэдэг.

Адольф Эйхман – Лааз дүүрэн карамель, Израиль улаан дарс

Тэрээр нацист намын ахлах хурандаа байсан бөгөөд 1962 онд цаазын ял сонссон юм. Түүний сүүлчийн хүсэлтийг асуухад лааз дүүрэн карамель (ирис шиг шингэн чихэр), Израиль улаан дарс уумаар байна гэжээ. Дарсандаа бяцхан халамцаад “Уучлаарай залуус аа, үхэх ялдаа биеэ бэлтгэе дээ. Нацистуудын сод ухааныг ойлгохгүй явсаар энэ нас маань дуусч байх шив” хэмээн хэлсэн гэдэг.

Жон Вэйн Гэйси – KFC тахиа


Тэр бол 33 эрийг хөнөөсөн ижил хүйстэн цуврал алуурчин юм. Жон сүүлчийн зоогондоо шарсан сам хорхой, уламжлалт аргаар шарсан KFC тахиа, франц шарсан төмс, гүзээлзгэнэ захиж байжээ.

 Кларенс Рэй Аллен – Газрын самартай, сахаргүй мөхөөлдөс

Америкийн гэмт хэргийн түүхэнд Кларенс бол цаазын ял сонссон хоёр дахь хөгшин хүнээр нэрлэгддэг. Гэхдээ энэ гол нь биш. Тэр ер нь бүх л амьдралынхаа туршид өвөрмөц хүн байсан гэдэг. Сүүлчийн удаа захиалсан хоолноос нь ч үүнийг нь харж болно. Бусад хүмүүс хамгийн амттай тахианы мах, үхрийн хавирга, ганц хундага хатуухан юм хүртдэг байхад тэр маш ховор газрын самартай сахаргүй мөхөөлдөс захиалсан байна.

Роберт Буел (Robert Buell) – Ганц ширхэг хар чидун жимс

Тэр бол энэхүү жагсаалтанд байгаа хүмүүс дундах хамгийн хүнд гэмт хэрэгтэн. 11-хэн настай охиныг хүчиндэж, амийг нь бүрэлгэснийхээ төлөө цаазын ял сонсчээ. Тэрээр сүүлчийн зоогондоо ганцхан ширхэг хар чидун жимс идэхийг хүссэг гэдэг. Магадгүй амьдралын гашуун амтыг өөрийн сэтгэхүйгээрээ амтлахыг хүссэн юм болов уу?

Виллиам Бонин (William Bonin) – Кола, пепси ундаа


Бонин 21 эмэгтэйг (түүнээс ч их байж магадгүй) хүчирхийлэн, зэрлэгээр хөнөөсөн цуврал алуурчин юм. Тэрээр ялаа эдлэхийн өмнө 2 зүсэм пицца, шоколадтай мөхөөлдөс, 18 лааз пепси уусан байна.

Share297Tweet148
Өмнөх мэдээ

Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн суурийг тавьсан 10 гол нээлт

Дараагийн мэдээ

Боолын нийгмийг халуулсан эр

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Бусад

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх
онцлох

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд
онцлох

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?
онцлох

Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?

Нийтэлсэн: Admin
12/29/2020
Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт
онцлох

Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт

Нийтэлсэн: Admin
09/08/2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Амны хаалтыг үнэгүй тарааж эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохыг Засгийн газраас шаардав

Амны хаалтыг үнэгүй тарааж эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохыг Засгийн газраас шаардав

01/28/2020

Сталиний оршуулгын ховор гэрэл зургууд, дүрс бичлэг

08/27/2020

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

Дэлхий дээрх учир битүүлэг нууцлаг 5 газар

01/15/2021
Бусад

Ертөнцийн аугаа зөнч Нострадамус

01/14/2021
Бусад

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

01/14/2021
Г.Батхүү агсны үхэлтэй холбоотой ноцтой баримт дэлгэлээ
Бусад

Г.Батхүү агсны үхэлтэй холбоотой ноцтой баримт дэлгэлээ

01/15/2021
Жүжигчин Ариука ээлжит амрагаа ил болголоо
Бусад

Жүжигчин Ариука ээлжит амрагаа ил болголоо

01/14/2021
Бусад

Нөхрийнхөө нэрний сүүлийн үсгээр ирээдүйн амьдралаа мэдэж аваарай

01/15/2021

Recent News

Дэлхий дээрх учир битүүлэг нууцлаг 5 газар

01/15/2021

Ертөнцийн аугаа зөнч Нострадамус

01/14/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In