Эмэгтэйчүүд чамгүй амжилт гарган олон эрчүүдийг удирдан залж өөрийн эрх мэдэл, ноёрхолыг тухайн цаг үе нийгэмдээ тогтоож байсан тохиолдлууд түүхэнд цөөнгүй бий. Эдгээр эмэгтэйчүүдийн нэг бол Женни де Клиссон бөгөөд 1300 онд Английн томоохон язгууртны том охин болон мэндэлсэн юм. Гэвч түүнд эрх ямбатай гүнгийн ахайтны амьдрал таалагдаагүй бөгөөд өөрийн дур сонирхлоор далай тэнгист хэсүүчлэн амьдрах нь илүү таалагдсан байна. Түүнийг ердөө 12 настай байхад нь 19 настай томоохон ноёны хүүтэй сүй тавиулсан бөгөөд харамсалтай нь нөхөр нь 1326 онд нас барсан аж. Яг тэр цагаас эхлэн тэрээр өөрийн хүслээр амьдрахаар шийдсэн байдаг.
Тэрээр өөрийн анхны нөхрөөс хоёр хүүтэй болсон бөгөөд өөрт байгаа бүхнээ аваад хувийн байлдааны хөлөг онгоц худалдан авч Английн болон Францын эрэг орчимд хувиараа хөлсний усан онгоц ажиллуулж эхэлсэн байна. Нэгэн өдөр түүний том хүүг усан онгоцтой Францын эрэг орчимд явж байхад нь Францын эзэн хааны хөлөг онгоц тааралдан шууд л гал нээж устгасан байдаг. Үүний улмаас түүний хүү амиа алдсан бөгөөд энэ нь Женни де Клиссонд томоохон цохилт болсон юм. Энэ бүхний эцэст тэрээр өөрийнхөө нэрийн өмнөөс Францын эзэн хаанд захидал бичсэн бөгөөд “цусан өшөө авах болно” гэх санааг илэрхийлжээ.
Ийнхүү цаг хугацаа өнгөрсөөр 1346 он боллоо. Женни де Клиссоны хүч чадал улам бүр нэмэгдэж өөрийн мэдлийн 13 усан онгоц 3000 орчим цэргүүдтэй болсон байна. Яг энэ цэг үед Англи улс Франц уруу усан замаар довтлох шийдвэр гаргасан бөгөөд хувийн онгоцны ахмад бүсгүй өөрийн бүх хүчээр Английн хаанд туслан тэд Францын эрэгт туханй жилийн зун ширүүн тулаан хийж маш бага хохирол амсан Францын флотыг хүч хавсран устгасан байдаг. Улмаар Английн цэргүүд эх газарт хөл тавьж Франц орныг сүйтгэн шатааж эхэлсэн түүхтэй. Уг дайныг түүхэнд “зуун жилийн дайн” хэмээн тэмдэглэн үлдээжээ.