• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, April 15, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Бүх цаг үеийн хамгийн аюултай арван гэмт хэрэгтэн

Admin Нийтэлсэн: Admin
03/21/2019
Ангилал: Нийгэм, онцлох, Хүмүүс
0
Бүх цаг үеийн хамгийн аюултай арван гэмт хэрэгтэн

 

Гэмт хэрэгтнүүдийн, мафийн гишүүдийн хийдэг зүйл ихэвчлэн нийгэмд муугаар нөлөөлдөг боловч үеийн үед дараачийн нийгмийнх нь залуучууд өнгөрсөн цагийн гэмт хэрэгтнүүдийг магтан сайшаадаг уламжлалтай байдаг. Учир нь бүгд биш боловч тэдний зарим хэсэгт нь улс төрчдөд байдаггүй ёс суртахууны хүндлэл, хүн чанар, сахилга бат, тэсвэр тэвчээр, хэлсэн амандаа хүрэх, амьдралын эрээн барааныг ойлгох ухаан зэрэг эр хүнд байх ёстой чанарууд байдаг нь нийгэм тэднийг үнэлэхгүй байхаас өөр араггүйд хүргэдэг аж. Үйл хэрэг бол нэг асуудал, үйлдэгчийн дотоод чанар гэдэг бас тусдаа нэг асуудал байдаг.

You might also like

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Хүүхэд царайтай алуурчин George Nelson

Хүүхэд царай алуурчин гэн хочтой George Nelson нь 1920-1930 оны хооронд амьдарч байсан АНУ-ын хамгийн зартай банкны дээрэмчин юм. Түүнийг АНУ-ын холбооны мөрдөх товчооноос нийгмийн нэг номерын дайсан хэмээн зарлаж байсан удаа бий. 1934 онд буюу 25 насандаа тэрээр холбооны мөрдөх товчооныхонд буудуулж үхсэн байдаг. Түүний биенээс 17 ширхэг сумны хонгио олдсон аж

Донсолгоо хэмээн хочтой Ellsworth Raymond Johnson

Уг Африк гаралтай Америк эр нь хуурай хуулийн үед нэгдсэн улсын гэмт хэргийн ертөнцөд од болон тодрон гийж байв. Тэрээр ихэнхдээ луйврын гэмт хэрэг хийдэг байсан бөгөөд Нэгдсэн улс даяар сугалаа зарсан боловч хэн ч юу ч хожоогүй харин түүнийг л саятан болгосон байдаг. Мөн героин төрлийн хар тамхийг түлхүү худалдаалдаг байсан учир түүнд тангарагтны шүүх 15 жилийн хорих ял өгсөн байна. Тэрээр 1963 онд шоронгоос гарсан ч 5 жилийн дараа зүрхний хүчил төрөгчийн дутагдлаас болж нас барсан аж.

Al Capone

АНУ-ын гэмт хэрэг болон мафийн сонгодог загвар буюу шалгарсан хүн нь Al Capone байлаа. Тэрээр Chicago хотыг бүхэлд нь атгадаг байсан бөгөөд хууль бус архи, мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлтийн бизнесээс жилдээ 100 саяаас багагүй доллар олдог байв. Түүний амьдралд нэгэн харамсалтай зүйл болсон нь “гэгээн валентины өдрийн хядлага” бөгөөд түүний үнэнч хамтран зүтгэгч болох гэр бүлийнх нь 7 гишүүн тэр өдөр буудуулж үхсэн байдаг. Гэхдээ энэ нь түүний уналтын шалтгаан болсонгүй. Ул мөрөө үргэлж устгадаг түүнийг Нэгдсэн Улсын шүүх эцэст нь татвараас зугтсан гэх шалтгаан гарган ирж 11 жилийн хорих ял өгсөн түүхтэй. Тэрээр  нэлээдгүй жилийг Alcatraz-ын хорих ангид элээсэн байдаг. Харин 1947 онд тэрээр хатгааны улмаас амиа алдсан аж. Түүний хэлсэн нэг үг бий “би гэмт хэрэг хийдэггүй, би эрэлт нийлүүлэлтийг л зохицуулдаг эр хүн”

Bonnie, Clyde хоёр

Bonnie Parker болон Clyde Barrow хоёр нь Нэгдсэн Улсын түүхэнд бусдын адил мөрөө тод үлдээсэн гэмт хэрэгтнүүд байлаа. Хос хоёр мужаас муж дамжин автомашины хулгай, банкны дээрэм, шатахуун түгээх газрын дээрэм, хүнсний мухлаг гээд дээрэмдэж болох бүхий л зүйлийг дээрэмдэхийн зэрэгцээ замдаа хөндөлдсөн бүхнийг устгадаг байв. Харин тэдний уналт 1934 онд тохиосон бөгөөд тэдний хамтран зүтгэгч нь байршлыг нь цагдаад матсанаас болж газар дээрээ буудуулан амиа алдсан байдаг.

Enoch Johnson

Атланта хотын улс төрчдийг өөрийн халаасандаа багтааж явсан эрхэм бол Enoch Johnson юм.  Тэрээр хуурай хуулийн үед бусдын адил архи шаглах, мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлт зэрэг бизнес хийдэг байлаа. Тэрээр Arnold Rothstein, Al Capone, Luciano нарын бүлэглэлүүдтэй тун найрамдалт харьцаатай байдаг байв. Гэсэн ч Al Pacino-ын нэгэн адил шүүхээс түүнд татвараас зугтаасан хэргээр 10 жилийн ял оноож тэрээр 1968 онд буюу шоронд орсон 4 дахь жилдээ жам ёсоороо нам барсан түүхтэй.

Benjamin Siegel

Тэрээр магадгүй түүхэнд тохиолдох цөөхөн хэдэн Еврей гаралтай дээрэмчдийн нэг байж мэднэ. Benjamin бусдын адил мөрийтэй тоглоом, архи шаглах, аллага зэргийг үйлддэг байжээ. Гэхдээ бие ээ үнэлэлтийг сайшаадаггүй байв. АНУ нь мафийн гишүүдэд зориулан Лас Вегас хотын босгосны дараа тэрээр өөрийн хэд хэдэн казиног хууль ёсны дагуу тэнд нээсэн байна. Гэвч 1947 онд Лос Анжелес хотод бизнес хэлэлцээр хийж байхдаа Lansky гэх өөрийн хамтран зүтгэгчтэйгээ муудалцан буудуулж үхсэн байдаг. Лас Вегас хот нь АНУ-ын мафиудыг гадны иргэдээс хууль ёсны аргаар мөнгө хүүлэх, валютын урсгалыг бий болгох зорилготой төрийн бодлого байсан юм.

John Dillinger

1930 оны үед бол дээрэмчдийн дунд домог болсон эр байлаа. Учир нь тэрээр хэний ч ухаж чадаагүй тийм олон тооны банкнуудыг ухаж амсан байв. Харин түүний түүхийн төгсгөл нь 1934 онд болсон бөгөөд өөрийн шинэ найз охин болон дотнын найзын хамт кинотеатр орохоор явж байхад нь цагдаа нар гарч ирэн түүнийг ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй байхад газар дээр нь буудан хороожээ. Жинхэнэ дайсан нүдний өмнө биш сүүдэрт ард нуугдаж байдгийн тод жишээ болсон  байна.

Abraham Reles

Тэрээр бусдын адил хууль бус бизнес хийдэг нэгэн байсангүй. Харин түүний хийдэг байсан зүйл нь бүхэлдээ аллага байлаа. Тэрээр маш аюултай хөлсний алуурчин байсан бөгөөд алсан хүн бүрийнхээ чихэнд хурц үзүүртэй мөс чихэж тархинд нь хүртэл хатган алдаг байв. Reles 1941 онд амиа алдсан бөгөөд түүний гэрт цагдаа нар дайран ороход цонхоороо үсрэн унаж үхсэн гэж үздэг ч зарим хэсэг нь түүнийг цонхоороо үсрэн зугтаж байгаад мафийн гишүүдэд баригдан алуулсан гэж үздэг байна.

Charles Luciano буюу “Азтай” хочит эр

Итали гаралтай уг гэмт хэрэгтэн нь гэмт хэргийн бүлэглэлийг илүү зохион байгуулалттай болгосон бөгөөд үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулдаг компани мэт хөгжүүлсэн байдаг. Тэрээр хийсэн бизнес болгондоо амжилт олдог байсан нь түүнийг “азтай” хэмээн хочтой болгосон байна. Гэвч аз түүнийг үүр дагасангүй. Түүнийг биеэ үнэлэгчдийг зардаг байсных нь төлөө 1936 онд шүүх 30 жилийн хорих ял өгсөн аж. Сонирхолтой нь дэлхийн хоёрдугаар дайны үед тэрээр АНУ-ын Засгийн газартай хамтран ажиллаж Америкийг ялуулахын тулд чадлаараа хичээсний шагнал болгож түүнд эрх чөлөөг өгсөн байна. Шоронгоос гараад 1962 онд зүрхний шигдээсээр нас барах хүртлээ төрсөн нутаг болох Итали оронд амар тайван амьдарсан байдаг. Бусад шигээ шоронд эсвэл буудуулж үхээгүйг бодоход үнэхээр азтай нэгэн байсан бололтой.

Abner  Zwillman

Тэрээр Al Capone-тай хамтран ажилладаг байсан бөгөөд загалмайлсан эцгийнхээ бизнесийг бүхий л талаар нь дэмжин аюулгүй байдал зэргийг нь хариуцан бүх боломжит хувилбар, сувгуудаар бараа бүтээгдэхүүнийг нь борлуулдаг байжээ.  Гэвч тэрээр насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн гэх аймшигт хэрэгтэй нэр нь холбогдож эхэлсэн байна. 1959 онд цагдаа нар түүний цогцсыг дүүжлээстэйгээр олсон бөгөөд амиа хорлолт гэж үзсэн ч үнэн хэрэгтээ түүний хийсэн үйлдэл Al Capone-ын ёс зүйд нийцээгүй тул түүнийг шийтгэсэн байж болох талтай хэмээн нийгмийн зарим хэсэг үздэг юм.

Share297Tweet153
Өмнөх мэдээ

Гитлерийн сэргэн мандалтын билэг тэмдэг буюу санамсаргүй олдсон хас тэмдэг

Дараагийн мэдээ

Өөрөөсөө илүү өрөөлийн амийг илүүд үзсэн Титаникын баатар

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Нийтэлсэн: Admin
04/06/2021
Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс
онцлох

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Нийтэлсэн: Admin
03/18/2021
Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?
Бусад

Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?

Нийтэлсэн: Admin
03/12/2021
Бусад

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Нийтэлсэн: Admin
03/08/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Хүмүүсийн амиар наадсан шумбагч онгоц

Хүмүүсийн амиар наадсан шумбагч онгоц

05/30/2018
Сардаа 1’200’000 цалинтай хот тохижуулах газрын даргын ААРХАЛ

Сардаа 1’200’000 цалинтай хот тохижуулах газрын даргын ААРХАЛ

03/12/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж
Бусад

Төрсөн эцэг нь есөн настай охиноо х.ү.ч.и.н.д.э.н БЗХӨ халдаажээ

04/15/2021
15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж
Бусад

Шуурхай мэдээ: Ном уншуулах гэж очсон охиныг лам нар х.үч.и.н.д.жээ

04/14/2021
Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү
Бусад

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021

Recent News

15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж

Төрсөн эцэг нь есөн настай охиноо х.ү.ч.и.н.д.э.н БЗХӨ халдаажээ

04/15/2021
15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж

Шуурхай мэдээ: Ном уншуулах гэж очсон охиныг лам нар х.үч.и.н.д.жээ

04/14/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In