• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Monday, January 25, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Цаг үеийн дуудлагаар хорвоод мэндэлсэн хүү

Admin Нийтэлсэн: Admin
03/22/2019
Ангилал: Хүмүүс
0
Цаг үеийн дуудлагаар хорвоод мэндэлсэн хүү

 

You might also like

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Тэртээх 1960-аад оны үед АНУ-ын хүний эрхийн тэмцэгч, улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн Мартин Лютер Кинг нэгэнтээ “Хүн бүр аугаа болох боломж бий, учир нь хүн бүрт бусдын төлөө зүтгэх боломж байдаг” хэмээн хэлсэн байдаг. Үүний нэгэн тод жишээ бол Iqbal Masih хэмээх Пакистан хүү юм. Тэрээр хорвоод ердөө 12 жил амьдарсан боловч түүний хийж бүтээсэн бүхэн хү төрөлхтний сэтгэл зүрхэнд гүн шингэж үлдсэн түүхтэй.

Iqbal Masih 1982 онд Пакистаны Punjab гэх тосгонд төрсөн бөгөөд тэдний гэр бүл тун ядуу тарчиг амьдардаг байсан бөгөөд эцэг эх нь мөнгө хүүлэгчээс авсан 6 доллараа төлж чадахгүй байдалд хүрсэн тул дөрвөн настай бяцхан хүүгээ өгсөн байдаг. Харин жаал хүүг авсан мөнгө хүүлэгч хивсний үйлдвэрийн эзэнд 10 доллараар зарсан юм. Тэр цагаас хойш хүүгийн хар дарсан зүүд мэт амьдрал эхэлжээ.

Бяцхан хүү өөртэйгөө адил олон зуун хүүхдийн хамт өдрийн 50 центийн цалинтайгаар 12 цагийн турш дундаа 30 минутын завсарлагатайгаар хивсний үйлдвэрт ажилладаг байв. Тэрээр 10 настай байх үедээ санамсаргүй байдлаар Пакистан улсын дээд шүүх хүүхдийн хөдөлмөрийг халсан хууль тогтоомж гаргасан гэх мэдээг сонсоод өөрийн хувь тавилангаа өөрчлөхөөр шийдсэн юм.

Жаал хүү эхний удаа хивсний үйлдвэрээс оргосон боловч замдаа авилгад идэгдсэн бохир цагдаа нарт баригдаж буцаж хүргэгдэн цалингүй ажиллах шийтгэл хүлээсэн байдаг. Гэхдээ энэ бүхэн хүүгийн эр зоригийг няцааж чадаагүй тул дахин оргосон бөгөөд энэ удаа оргохдоо тэрээр хүүхдийн эрхийн байгууллагад очиж чадсан бөгөөд тэндээ туулсан бүхнээ тунгаасны эцэст өөрийн хар амиа бодолгүйгээр өөр шигээ зовж буй олон сая хүүхдэд туслахаар шийдсэн байна. Иймд түүний алдарт “эрх чөлөөний өчил” эхэлсэн аж. Тэрээр 1993 он гэхэд хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчдийн хамгийн том билэг тэмдэг болсон бөгөөд АНУ болон Европын орнуудад өөрийн илтгэлээ тавьдаг болов. Харин АНУ-ын цагаачлалын албанаас хүүг Нэгдсэн Улсад үлдэж болно гэсэн боловч тэрээр Пакистан уруу буцахаар шийдсэн юм.

Iqbal Masih –аас яагаад АНУ-д энх тунх амьдарч болохгүйг сэтгүүлч асуухад тэрээр “Пакистанд миний туулсан амьдралаар амьдарч байгаа 12 сая хүүхэд бий, би тэдний төлөө үхэн үхтлээ тэмцэх болно” хэмээн хариулсан байдаг. Тэрээр энэ үгийг хэлэхдээ ердөө 13 настай байсан юм.

Гэвч хувь тавилан харамсалтайгаар эргэх нь тэр. Түүнийг Пакистанд буцсаны дараа буюу 1995 оны 4-р сарын 16-ны өдөр согтуу этгээд хүүг буудан амийг нь хөнөөсөн байдаг. Олон Улсын байгууллагууд хүүгийн үхлийг хивсний компаниудтай холбон тайлбарладаг боловч уг асуудал одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй юм. Гэхдээ зөвхөн түүний ачинд Пакистан улсад 3000 орчим хүүхэд боолын хөдөлмөр эрхлэхээс аврагдсан байна. Тэрээр хорвоод хэдий 13хан жил амьдарсан боловч амьдрал нь үнэхээр утга учиртай өнгөрсөн юм. Iqbal Masih хэдийгээр нас барсан боловч түүний үйл хэрэг өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа билээ.

 

Share651Tweet147
Өмнөх мэдээ

Уг зурагт харагдаж буй биет нь манай гаригийн 2 дахь дагуул бөгөөд түүнийг чухам юу болохыг өнөөдрийг хүртэл хэн ч мэдэхгүй л байна.

Дараагийн мэдээ

Үйлийн үрээс зугтах газар гэж үгүй

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх
санал болгох

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй
онцлох

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021
256 насалсан Хятад эрийн нууц түүх
санал болгох

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Нийтэлсэн: Admin
01/20/2021
Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс
онцлох

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/19/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Уулын алхалтын гутлыг хэрхэн үдэх вэ

Уулын алхалтын гутлыг хэрхэн үдэх вэ

09/02/2019
УИХ-ын гишүүн М Х нар мөрийтэй тоглож байгаад баригджээ

УИХ-ын гишүүн М Х нар мөрийтэй тоглож байгаад баригджээ

11/04/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Хөтлөгч Санжаагийн new romance
Бусад

Хөтлөгч Санжаагийн new romance

01/25/2021
АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв
Бусад

АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв

01/25/2021
У.Хүрэлсүх өөрийгөө золиослосны ШАГНАЛ
Бусад

У.Хүрэлсүх өөрийгөө золиослосны ШАГНАЛ

01/25/2021
Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан нь ил
Бусад

Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан нь ил

01/25/2021
Бусад

Алдарт эх П.Анужин жинхэнэ төрхөө харуулав

01/24/2021
Хятад малчин иргэд гэрийнхэн гаднаас нэгэн хүүг хулгайлж 6 жил боолчилсон хэрэг гарчээ
Бусад

Хятад малчин иргэд гэрийнхэн гаднаас нэгэн хүүг хулгайлж 6 жил боолчилсон хэрэг гарчээ

01/25/2021

Recent News

Хөтлөгч Санжаагийн new romance

Хөтлөгч Санжаагийн new romance

01/25/2021
АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв

АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв

01/25/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In