• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 23, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Алдартнуудыг амжилтанд хүргэсэн гаж зуршлууд

Admin Нийтэлсэн: Admin
03/24/2019
Ангилал: санал болгох, Хүмүүс
0
Алдартнуудыг амжилтанд хүргэсэн гаж зуршлууд

 

Никола Тесла

You might also like

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд

Никола Тесла (Nikola Tesla)  нь Сербийн нэрт зохион бүтээгч, механик болон цахилгааны инженер байсан юм. Тэрээр цахилгаан үйлдвэрлэлийн салбарыг үүсэхэд хамгийн том хувь нэмэр оруулсан хүн гэгддэг бөгөөд XIX зууны сүүл, XX зууны эхэн гэхэд цахилгаан соронзны салбарт хувьсгал болохуйц олон бүтээл, нээлт хийснээрээ алдаршсан билээ. Магадгүй түүнийг ийнхүү амжилтанд хүрэхэд нь нөлөөлсөн зүйл бол дуг хийх байж болох юм. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7-8 цаг унтаж байж маргаашийнхаа эрч хүчийг авдаг. Харин Теслагийн хувьд тэрээр өдөрт ердөө 2-хон цагийг унтаж, ажлынхаа хажуугаар 10-20 мин дуг хийдэг байсан гэнэ.

 

Эрнест Хемингуэй

Эрнест Хемингуэй (Ernest Hemingway) нь Америкийн зохиолч, сэтгүүлч юм. 1954 онд “Өвгөн тэнгис хоёр” туужаараа Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Америкийн утга зохиолыг, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлсэн “дайны цагийн амьдралыг” хүүрнэн бичих талаараа нэрд гарсан зохиолч байв. Түүний уран бүтээлийнх нь онгод бүтээлийг хайрладаг эрхэм дотны анд нь түүний тэжээдэг “муур” нь байсан болохыг зарим эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Хенри Матис (Henri Matisse), Сальвадор Дали (Salvador Dali) гэх мэт цуутай хүмүүс ч мөн адил мууранд үнэхээр хайртай байжээ. Түүний зуршил нь хоёр цаг тутамд нэг удаа муураа илдэг зуршил байв.

 

Марк Твен

Марк Твен (Mark Twain) бол алдартай зохиолч бөгөөд АНУ-ын Миссури мужид төржээ. Амьдралынхаа ихэнх хугацаанд сонины газар ажиллаж байсан бөгөөд зохиолч болохоосоо өмнө завь жолооддог байсан гэдэг. Тэрээр уран зөгнөл болон хошин шогийн мэдрэмжтэйгээрээ алдартай байсан. Маркын талаар эх сурвалжууд дээр түүнийг үнэхээр замбараагүй, хайхрамжгүй байдлаа зуршил болгосон нэгэн байсныг онцлон тэмдэглэсэн байдаг. Дор хаяж л тэр ороо хураадаггүй, бичгийн ширээгээ “хэзээ ч” цэгцэлдэггүй байжээ.

 

Пифагор

Самосын Пифагор нь эртний Грекийн математикч бөгөөд “Пифагореизм” хэмээх шашны хөдөлгөөний үндэслэгч байсан аж. Пифагор гэдэг нь түүний өөрийн нэр биш бөгөөд ямагт үнэнийг ил шууд хэлдэг учраас оногдсон хоч нь юм. Түүний талаар зарим мэдээллүүдэд Пифагорыг гарамгай боксчин байсан, тиймдээ ч эртний Грекийн олимпын наадамд оролцдог байсан талаар дурджээ.

 

Бенжамин Франклин

АНУ-ын үндэслэгч эцгүүдийн нэг юм. Тэрээр зохиолч, улс төрч, эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн, дипломатч буюу улс төр, бизнес, шинжлэх ухаан, уран зохиол гэсэн хүний үйл ажиллагааны дөрвөн өөр салбарт хосгүй амжилтад хүрсэн суут хүн ажээ. Түүний ажлын бүтээмжийг ихэсгэдэг, хамгийн дуртай зүйл нь “кофе” байсан гэдэг. Тиймдээ ч өглөө бүрийг амтат кофегоор эхлүүлдэг байсан байна.

 

Жейн Остин

Английн алдарт реалист үргэлжилсэн үгийн зохиолч байжээ. Амьд ахуй цагт нь түүний уран бүтээл нь түүнд багахан нэр хүнд, хэдхэн эерэг шүүмжлэлийг авчирсан гэдэг. 19-р зууны дунд үе хүртэл түүний уран бүтээл зөвхөн элитүүдийн дунд л танил байсан байна. Гэвч 1869 онд түүний ач “Жейн Остины дурсамж” нэртэй ном бичин, түүний амьдрал уран бүтээлийг олон нийтэд дэлгэж, алдар нэрийг нь түгээсэн гэдэг. Тэрээр үнэхээр даруу төлөв, түүнчлэн олон нийтийн газарт байх дургүй, ихээхэн ганцаардмал нэгэн байсныг зарим эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг.

 

Петр Чайковский

Оросын “Романтик үеийн” хөгжмийн зохиолч юм. Тэрээр цэвэр агаарт явган алхах дуртай байжээ. Ингэснээр түүнд уран бүтээлийн гайхалтай онгод, санаанууд төрдөг байсан болохыг тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүнчлэн Чайковский өдөрт 2 цаг алхах нь эрүүл амьдрахын үндэс бөгөөд хэрвээ бие тань өвдвөл мөн л агаарт алхвал дээрдэнэ хэмээн үздэг байж.

 

Вольфганг Амадей Моцарт

Дэлхийн сонгодог урлагийн нөлөө бүхий томоохон уран бүтээлч, Австрийн суут хөгжмийн зохиолч юм. Бага наснаасаа хийл болон төгөлдөр хуурыг гаргууд эзэмшиж улмаар 5 насандаа өөрийн уран бүтээлээ эхлэн туурвиж, Европын ихэс дээдсүүдийн өмнө тоглон тэдний гайхшралыг төрүүлж байжээ. Тэрээр уурлаж бухимдсан үедээ тэмдэглэл хөтөлж байж тайвширдаг, түүнчлэн ингэснээр уран бүтээлийнх нь онгод ордог байсан талаар эх сурвалжууд дээр тэмдэглээстэй байдаг.

 

Леонардо да Винчи

Италийн эрдэмтэн, математикч, зохион бүтээгч, анатомич, зураач, сийлбэрч, уран барималч, архитектурч байжээ. Тэрээр хөгжимд үнэхээр үнэхээр хайртай байсан гэдэг. Тиймдээ ч цаг үргэлж амандаа дуу аялж, хөгжимддөг байсан байна.

 

Роберт Фрост

Америкийн суут яруу найрагч, Роберт Фрост байгальд үнэхээр хайртай нэгэн байжээ. Тэрээр хэдэн цагаар ч хамаагүй гадаа, модны сүүдэрт унтах дуртай байж. Учир нь ингэх нь түүний ажлын бүтээмжийг ихэсгэж, бие сэтгэлийн асар их таашаалыг өгдөг хэмээн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байна.

Share293Tweet149
Өмнөх мэдээ

Ширэнгэн ойн гүн дахь "тахиа хэлбэрт" нууцлаг сүм

Дараагийн мэдээ

Манай гарагийн хамгийн гайхалтай олдворууд

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд
санал болгох

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021
Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд
санал болгох

Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021
256 насалсан Хятад эрийн нууц түүх
санал болгох

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Нийтэлсэн: Admin
01/20/2021
Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс
онцлох

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/19/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Сэтгэцийн өвчтэй залуутай болзож амьдралаа там болгосон бүсгүй

Сэтгэцийн өвчтэй залуутай болзож амьдралаа там болгосон бүсгүй

06/30/2018
Хачин жигтэй давхцал

Хачин жигтэй давхцал

05/16/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

Дуучин Б.Болд экс эхнэрийнхээ яриаг үгүйсгэв үү?

01/23/2021
Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ
Бусад

Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ

01/23/2021
Дуучин А.Хишигдалай хурган бие-нийхээ нууцыг дэлгэв
Бусад

Дуучин А.Хишигдалай хурган бие-нийхээ нууцыг дэлгэв

01/23/2021
Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү
Бусад

Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

01/22/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

01/22/2021

Recent News

Дуучин Б.Болд экс эхнэрийнхээ яриаг үгүйсгэв үү?

01/23/2021
Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ

Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ

01/23/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In