• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Monday, January 18, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Түүхэн дэх хамгийн алдартай тагнуулчид

Admin Нийтэлсэн: Admin
03/27/2019
Ангилал: Нийгэм, онцлох, Хүмүүс
0
Түүхэн дэх хамгийн алдартай тагнуулчид

 

Бэллэ Бойд (Belle Boyd)

You might also like

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

1844 онд нэгэн зочид буудлын эзний охин болж мэндэлсэн тэрээр бүхий л амьдралынхаа ихэнхи хугацааг улс эх орныхоо төлөө нууц тагнуул хийж өнгөрөөсөн юм. Тэрээр Америкийн иргэний дайны үеэр холбооны цэргүүдийн дунд нэвтэрч тагнуул хийдэг байжээ. 1862 оны нэгэн шөнө холбооны цэргийн мэдэлтнүүд уулзан, армийнхаа зарим хэсгийн байршлыг өөрчилж, хүчээ зузаатгах талаар ярьж байгааг олж мэдсэн байна. Энэхүү чухал мэдээллийг улсынхаа генерал болох Стөүнвол Жэйксон (Stonewall Jackson)-д мэдэгдсэнээр, хариу арга хэмжээ авчээ. Түүний гавьяаг үнэлж, тухайн үедээ хүндэт тэмдэг гардуулсан байдаг. Гэвч сүүлд тэрээр холбооны хүчнийхэнд баривчлагдсан боловч дайн дууссаны дараа суллагдаж, Англид очиж амьдарсаар, 1900 онд нас эцэслэсэн байна.

 

Рихард Зорге (Richard Sorge)

Герман эцэг эхтэй Ричард Сорж 1895 онд Азербайжан улсын Баку хотод төржээ. Түүнийг бага байхад гэр бүлээрээ Герман руу нүүсэн тул Сорж Дэлхийн нэгдүгээр дайнд оролцохоос өөр аргагүйд хүрч, хүнд бэртэл авсан байна. Эмчилгээ хийлгэж байхдаа Карл Марксийн коммунизмын тухай үзэл баримтлалыг уншсанаар түүний улс төрийг үзэх үзэл нь маш ихээр өөрчлөгдсөн юм. Тиймээс 1920 онд Зөвлөлт холбоот улсын тагнуул болж, улс орнууд руу сэтгүүлчийн дүрээр очин, улс төрийн байдал, эрх мэдэлтнүүдийн явуулга зэргийг тандан, судалдаг байв. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тэрээр Герман, Хятад, Япон улсын цэргийн чухал мэдээ зэргийг Зөвлөлт рүү дамжуулдаг байсан гэгддэг. Гэвч харамсалтай нь 1940 онд Япон улсад байхдаа баригдаж, цаазаар авахуулсан бөгөөд 1964 он хүртэл түүний тухай бүх мэдээллийг Зөвлөлт холбоот улс няцааж байсан юм.

Сидней Рэйли (Sidney Reilly)

“Тагнуулчдын хаан” хэмээн алдаршсан түүний амьдрал ихэд адармаатай байсан гэдэг. Тэрээр 1880 онд ЗХУ-ын нутаг дэвсгэр (одоогоор Украйн улс)-д Жеоржи Розенблум гэх нэртэйгээр төрсөн боловч сүүлд нэрээ өөрчлөн Сидней Рэйли болгосон юм. Тэрээр “Олон улсын тагнуулын байгууллага”-д ажилладаг байсан бөгөөд 4 улсад тагнуул байжээ. Анх 1890-ээд онд Лондон хотноо очиж, Их Британий тагнуулын төв газрын дарга Виллиам Мэлвил (William Melville)-тэй хамтран ажиллах болсон байдаг. Ийнхүү Их Британий тагнуулч болсон тул 1905-1914 оны хооронд Европ болон Орос улсад тагнуул хийн, 1925 онд Орос улсад ирсэн даруйдаа баригдаж, Сталины тушаалаар буудуулан нас барсан билээ.

Клаус Фукс (Klaus Fuchs)

1911 онд Герман улсад мэндэлсэн тэрээр физикийн шинжлэх ухаанд ихээхэн сонирхолтой байжээ. 1933 онд Гитлер засгийн эрхийг барих үед Клаус коммунист үзэлтэн байсан билээ. Иймд үзэл суртлын зөрчил үүсч тэрээр Британи улсад орогнол эрэн очсон байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дунд үед Британи улс “Manhattan” гэх анхны атомын бөмбөгийг бий болгох төсөл боловсруулж байсан төдийгүй үүн дээр Клаус хамтран ажилласан юм. Түүний физикийн мэдлэг арвин тул Америк болон Британи улсуудад ховор эрдэнэ адил үнэлэгдэж байсан гэдэг. Гэвч Клаус тус атомын ажлынхаа талаар Зөвлөлтийн улсад цаг тухайд нь мэдэгдэж байсан тул үүнээсээ болж 9 жилийг торны цаана өнгөрөөсөн юм. Суллагдсаныхаа дараа тэрээр замаа хөөн, цөмийн бөмбөгийн судалгааны  ажлаа хийж байсан бөгөөд сүүлд 1988 онд Берлин хотноо байгалийн гамшигт үзэгдлээс болж амиа алдсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Олдрич Эймс (Aldrich Ames)

Тэрээр АНУ-ын тагнуулын төв газрын ажилтан байсан төдийгүй Зөвлөлт улсад мэдээлэл дамжуулагч гол эх сурвалж нь байсан юм. 1985 онд тэрээр Зөвлөлт улсад зүтгэхээр нууц гэрээ байгуулж байсан гэгддэг бөгөөд баттай мэдээллээ 50,000 доллараар худалддаг байжээ. Ийм байдлаар олон жил явсан тэрээр 1994 онд баригдаж, бүх насаараа хоригдох ял сонссон юм.

Жулиус болон Этель Розенберг (Julius and Ethel Rosenberg)

Тэд дэлхийн хоёрдугаар дайны үеэр Зөвлөлт улсын тагнуулчаар АНУ-д ажиллаж байсан билээ. Коммунист үзэлтэй тагнуулуудын үндсэн мэргэжил нь инженер байсан бөгөөд атомын бөмбөг үйлдвэрлэлийн явц, нарийн ширийн бүгдийг Зөвлөлт улсад мэдээллэдэг байв. Гэвч удалгүй тэдний тагнуул гэдэг нь илчлэгдэж, 1953 онд цахилгаан сандал дээр суун цаазаар авахуулсан байдаг.

Мата Хари (Mata Hari)

Тэр бол бүх цаг үеийн хамгийн алдартай эмэгтэй тагнуулч юм. 1875 онд Голланд улсад төрсөн түүний жинхэнэ нэрийг Маргарета Зелле (Margaretha Zelle) гэдэг байв. Эх нь удалгүй нас барж, эцэг нь түүнийг хаяж явсан юм. Иймд тэрээр өвөө дээрээ өсч торнисон боловч нэгэн хэвийн уйтгартай амьдралаас залхан, 1895 онд Индонез улс руу аялав. Харин тэнд нэгэн баян эр эхнэр хайж буй тухай зар олж уншин, нөхөрт гарсан юм. Гэвч тэд таарч тохирохгүй байсны дээр нөхөр нь байнга зодож тамладаг байжээ. Хэдийгээр 2 хүүхэдтэй байсан боловч тэсвэр нь алдагдсан бүсгүй хүүхдүүдээ орхин Парис руу нүүсэн юм. Тэнд очмогцоо бүжигчин мэргэжилтэй, царайлаг бүсгүй “Мата Хари” гэх нэрээр бүжиглэж, олон эрийн харцыг унагааж эхлэв. 1915 онд Германчууд түүний үзэсгэлэнт төрх, ухаалаг занг ашиглаж болно хэмээн сэтгэж тагнуул болох санал тавьсан байна. Бүсгүй ч үүнийг зөвшөөрч Франц улсад тагнуул хийж байгаад 1917 онд харамсалтайгаар баригдан цаазаар авахуулжээ. Түүний тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй маш олон цуурхал, таамаглалууд байдгийн дотор түүнийг Франц, Герман хоёр улсад зэрэг ажилладаг байсан ч гэж ярьдаг.

Share287Tweet149
Өмнөх мэдээ

Дорнын ард түмний дунд дэлгэрсэн сүнс, чөтгөрийн тухай аймшигтай түүхүүд

Дараагийн мэдээ

Хүн дааганаас унаж биш даравгараасаа болж үхдэгийн хамгийн том жишээ

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Бусад

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх
онцлох

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд
онцлох

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?
онцлох

Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?

Нийтэлсэн: Admin
12/29/2020
Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт
онцлох

Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт

Нийтэлсэн: Admin
09/08/2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Дуучин Э.Чулуунчимэг: Би охиноо аавтай нь уулзуулахыг ч хүсдэггүй

Дуучин Э.Чулуунчимэг: Би охиноо аавтай нь уулзуулахыг ч хүсдэггүй

07/31/2020
Цахилгаан өрмөөр тархины мэс засал хийсэн нь

Цахилгаан өрмөөр тархины мэс засал хийсэн нь

08/14/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

Ганган Тогосоо буюу залуу жүжигчин Д. Хулан

01/17/2021
Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй
Бусад

Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй

01/17/2021
Жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нар хоёр тийш болсон уу?
Бусад

Жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нар хоёр тийш болсон уу?

01/17/2021
Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна
Бусад

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

01/17/2021
Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна
Бусад

Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

01/17/2021
5000 жилийн настай Хятадын пирамидын нууц
Бусад

5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

01/17/2021

Recent News

Ганган Тогосоо буюу залуу жүжигчин Д. Хулан

01/17/2021
Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй

Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй

01/17/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In