• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Sunday, January 17, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

Эрдэмтдийн хийж байсан хамгийн солиотой туршилтууд

Admin Нийтэлсэн: Admin
03/29/2019
Ангилал: онцлох, Шинжлэх ухаан
0

Хүүхдэд цацраг идэвхт бодис идүүлсэн
1940 онд “Quaker Oats” хүнсний компани Массачусетсийн Технологийн Их Сургуулийн шинжилгээ, судалгааны хэсэгт хүсэлт гаргаж, нэгэн туршилт хийж өгөхийг хүсчээ. Энэ нь тэдний гаргаж байгаа шинэхэн бүтээгдэхүүн болох  овьёосны гурил нь  хүний биед хэрхэн нөлөөлөхийг үзэх байв.  Тэд 100 өнчин хүүхдийг цуглуулж, тэдэнд тус бүтээгдэхүүнийг идүүлж, биед нь яаж нөлөөлж байгааг судалж үзсэн байна. Харин хүүхдүүдийн ихэнх нь сэтгэцийн өөрчлөлттэй болж эхэлсэн төдийгүй энэ нь овьёосны гурилд ихээр агуулагдсан цацраг идэвхт бодисоос болсон байжээ. Цацраг идэвхт бодис хүүхдүүдийн биеэр дамжиж, мэдрэлийн системийн гажилтанд хүргэсэн аж.

You might also like

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

Хархыг удирдах
Нью Йорк хотын их сургуулийн судлаачид хархны тархийг удирдаж болох эсэх талаар судалгаа явуулж, туршилт хийжээ. Тэд хархны тархинд цахилгаан гүйдлээр дамжуулж мэдээлэл хүргэж, гүйх, алхах, үсрэх гэхчлэн үйлдэл хийлгэж байсан төдийгүй нэг ёсондоо тамлаж байв. Цахилгаан гүйдлийн хүчний сул, чанга зэргээр хархны хөдөлгөөнийг зохицуулж байсан аж. Тус судалгааг удирдаж явуулсан доктор Санджив Талвар (Sanjiv Talwar) “Хархыг бид удирдах боломжтой. Энэ нь газар хөдлөлт, байгалийн гамшгийн үед бидний аврагч болж мэднэ” хэмээжээ.

Хүүхдүүдийг тус тусад нь өсгөсөн
Олон зуун жилийн өмнөөс судлаач, шинжээч нар хүүхэд хэрхэн хэлд ордог тухай бодож, гайхширч ирсэн байна. Тус асуудлаар хийсэн хэд хэдэн судалгаа байдаг аж. 2700 жилийн өмнө Египет улсад дөнгөж төрсөн нялх хүүхдийг алс хол гадны улсад аваачиж өсгөсөн боловч төрсөн нутгийнхаа хэлээр анх хэлд орсон байна. Мөн 15-р зуунд IV Жэймс хаан нялх хүүхдийг эзгүй арал дээр хэлгүй бүсгүйгээр өсгүүлсэн боловч өнөөх хүү хэвийн ярьж байсан аж.

Эм туршиж нэрийдлээр 50 хүүхэд хөнөөсөн
1996 онд “Pfizer” компани нь нэгэн шинэ антибиотик гаргаж аван үүнийг хүн дээр туршиж үзэхээр шийдсэн байна. Харин АНУ болон Европын орнуудад тус төрлийн туршилтыг хориглодог байсан тул судалгааны багийнхан Нигер улсыг зорьжээ. Тэд 200 гаруй хүүхдийг туршилтанд хамруулж, элэгний өвчлөлийн эсрэг антибиотикоо уулгасан байна. Гэтэл тус эм нь хүүхдүүдэд харшил үзүүлж, менингит өвчтэй болгосон бөгөөд үүнээс үүдэж 50 гаруй хүүхэд нас барчээ. Энэхүү аймшигт туршилтыг явуулснаас болж  “Pfizer” компани 75 сая долларын торгуульд унасан байдаг.

Иван Павлов
Оросын нэрт эрдэмтэн, физиологич Иван 1890-аад оны дундуур ноход яагаад хоол харан шүлсээ гойжуулдаг болохыг судалж, үр дүн, хариултыг гаргаж ирсэн байна. Ингэхдээ нохойны харгалзагч нь тодорхой цагт хонхоо дуугаргадаг байсан бөгөөд энэ нь нохдын хооллох цаг болсны дохио байжээ. Түүнийг хонхоо дуугаргахад нохдын шүлс нь савирч, хариу үйлдэл үзүүлж эхэлдэг байсан юм. Ингэж харгалзагч, хонх, ноход, хоолны цагийг уялдуулан холбож өгснөөр нэгээс нөгөөд нөхцөлдөн холбогдож өдөөлт өгч байгаа болохыг олж илрүүлжээ.

Дөрвөн настай хүүхдэд хийсэн туршилт
19-р зуунд заг хүйтэн өвчин дэлхий нийтийг айдаст автуулаад байсан юм. Харин эрдэмтэн Хенри Хейман (Henry Heiman) тус өвчнийг эмлэх тариа гаргаж авсан бөгөөд үүнийгээ амьтан бус хүн дээр турших нь үр дүнг илүүтэй үзүүлнэ гэж бодсон юм. Тиймдээ 4 настай хүүг сонгож тариагаа хийж, туршсан боловч энэ нь бүтэлгүйтэж, хүүгийн амийг авч одсон байна.

Эмэгтэй хүнд оронгутан сармагчингийн эр бэлгийн эс суулгах
Зөвлөлт холбоот улсын судлаачид оронгутан сармигчингийн эр бэлгийн эсийг эмэгтэй хүний биед суурилуулж, хүүхэд бий болгохыг зорьсон байна. Туршилтын үр дүн нь тухайн үед хүн бүрийн анхаарлыг татаж байсан боловч амжилттай болоогүй өндөрлөсөн аж. Энэхүү туршилтаас сармагчингийн эр бэлгийн эс нь хүүхэд бий болгож чадаагүй эсвэл эмэгтэй хүний сав үүнийг хүлээж аваагүй гэх хоёр дүгнэлт гарсан юм.

Сармагчинг цахилгаанаар цохиулсан
18-р зуунд Жен Антойн Ноллет (Jean-Antoine Nollet) сармагчингуудыг жагсааж, гар гараас нь бариулжээ. Дараа нь эхний сармагчинг тогонд цохиулж, хүн болон амьтны биеэр цахилгаан хэрхэн хурдан дамждаг болохыг судалж үзсэн юм. Үүний үр дүнд гэмгүй амьтад зовж үхсэн бөгөөд тус туршилтаас “Амьд бие организмаар тог цахилгаан асар хурдтай дамжин өнгөрдөг” хэмээх дүгнэлт гарсан аж.

9Өдөр бүр 3 тогоо кофе уулгасан
Швед улсад анх кофе нь үүсэн бий болсон боловч хүний эрүүл мэндэд хортой гэх үндэслэлээр хэрэглэхийг нь хэсэг хугацаанд хориглосон байдаг. Харин III Густав хаан кофег хортой гэдгийг нотлохын тулд цаазаар авахуулах ял авсан 2 гэмт хэрэгтэнг сонгож, нэгэнд нь өдөр бүр 3 тогоо цай, нөгөө гэмт хэрэгтэнд өдөр бүр 3 тогоо кофе чанаж өгдөг байв. Гэвч үүнээс итгэмээргүй үр дүн гарч өдөр бүр цай ууж байсан хоригдол 83 насандаа кофе уудаг хоригдолоос түрүүлж нас барсан байна.

Хүнд шим тэжээл олгох
Канад улсын засгийн газар 1942 оноос эхэлж, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст туршилт хийж, тэднийг хэрхэн витаминаар тэтгэж, өдөрт 1500 калор олгох тухай бодож эхэлжээ. Иймд тэд өлссөн хүмүүст витамин тарьж, хангалттай хэмжээний хоол өгч, цадсан ч гэсэн хүчээр идүүлж байв. Харин үүний үр дүнд маш олон хүн ходоод гэдэсний түгжрэл болж амиа алдсан аж.

Share267Tweet150
Өмнөх мэдээ

Их гүрнүүдийг мөхөөсөн аян дайнууд

Дараагийн мэдээ

Зөвлөлтийн тусгай албадыг мад тавьсан эх оронч эр

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Бусад

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх
онцлох

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд
онцлох

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?
онцлох

Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?

Нийтэлсэн: Admin
12/29/2020
Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт
онцлох

Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт

Нийтэлсэн: Admin
09/08/2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Хийлч Дээгий: Марк сая доллартай юм шиг амьдрах ухааныг эзэмшсэн хүн

Хийлч Дээгий: Марк сая доллартай юм шиг амьдрах ухааныг эзэмшсэн хүн

09/05/2020

Ундрал өөрөөсөө 11 насаар дүү хүнтэй учир ургуулав уу?

10/08/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна
Бусад

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

01/17/2021
Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна
Бусад

Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

01/17/2021
5000 жилийн настай Хятадын пирамидын нууц
Бусад

5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

01/17/2021
Хятадын фитнесс моделиудыг ажилгүй болгож буй Монгол бүсгүй
Бусад

Хятадын фитнесс моделиудыг ажилгүй болгож буй Монгол бүсгүй

01/17/2021
Бусад

Мисс Д.Долгион найз залуугаасаа салаагүй байж давхар ааваасаа ахмад хятад хүнтэй амрагын харилцаа үүсгэжээ

01/17/2021
Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас
Танин мэдэхүй

Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас

01/17/2021

Recent News

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

01/17/2021
Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

01/17/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In