• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Sunday, April 11, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Түүхэн дахь хамгийн ухаантай хүмүүс

Admin Нийтэлсэн: Admin
03/31/2019
Ангилал: санал болгох, Хүмүүс
0
Түүхэн дахь хамгийн ухаантай хүмүүс

 

1Леонардо Да Винчи (Leonardo Da Vinci)

You might also like

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Леонардо да Винчи нь 1452 онд Италийн Флоренц хотноо мэндэлсэн билээ. Хүүхэд байхдаа эхээсээ өнчирч, хойд эх, эцгийн гар дээр өссөн ч, хэзээд ер бусын сийрэг ухаантай, сэргэлэн байсан болохоор хайр халамжаар дуталгүй, өсөж томорсон гэдэг. Тэрээр 14 настайдаа тухайн vедээ нэр алдар нь цуурайтаж явсан зураач Вероккьо (Verrocchio)-гийн урланд шавь орж, 20 насандаа анх удаа хvний нvдний хvvхэн хараанд нарны гэрэл ойж байгааг дvрсэлж чадах, гарамгай зураач болсон байв.

Тэрээр бусдаас суралцахаас илүүтэй, өөрөө өөрийгөө хөгжүүлэн, суралцахыг шамддаг байсан нь өдгөө түүнийг суут хүн болоход нь нөлөөлсөн билээ. Зөвхөн уран зураг гэлтгүй, хөгжим, шижлэх ухаан, уран барилга, инженер, механик, хими, физик, хэл шинжлэл, загвар зохион бvтээх гээд бүхий л салбарт цойлон гарсан түүнийг бишрэхгүй байхын аргагүй.

2Александр Македон (Alexander the Great)

Тэрээр МЭӨ 356-МЭӨ 323 онуудад эртний Грек, Македоны хаан байсан юм. Мөн түүхэнд, бүх цаг үеийн хамгийн их амжилт гаргасан цэргийн удирдагчдийн нэгээр нэрлэгдсэн байдаг. Аливаа тулаанаас зүрхшээж айдаггүй, оролцсон тулаан бүрдээ ялалтыг авчирдаг байсан тул, түүнийг эдүгээ хамгийн ухаантай, жинхэнэ дайчин баатар эр хэмээн цоллоход хүргэсэн. Насан эцэс болтлоо эртний грекчүүдэд мэдэгдэж байсан хуурай газрын ихэнх хэсгийг байлдан дагуулсан аж.
Александр Грекийн ихэнх хот улсыг Македоны засаглал дор Коринфийн холбоонд нэгтгэсэн байна. Улмаар энэ мэт ширүүн тэмцэл тулааныг хийж, Анатоли, Сири, Финик, Иудей, Газа, Египет, Согд, Месопотамийг байлдан дагуулж, эзэнт улсынхаа хилийг Энэтхэгийн Панжаб хүртэл тэлсэн байдаг. Ийнхүү 12 жилийн турш аян дайнд оролцсоны эцэст гэдэсний хижиг өвчнөөр насан эцэслэсэн аж.

3Микеланжело (Michelangelo)

Микеланжело нь Италийн сэргэн мандалтын үеийн зураач, зохиолч, уран барилагч, барималч, яруу найрагч, зохион бүтээгч бөгөөд өрнөдийн урлаг болон инженерчлэлийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан түүхэн хүн юм. Түүний дахин давтагдашгүй авьяас суу билэг нь өдгөө хамгийн ухаалаг хүмүүсийн жагсаалтад багтааж чаджээ. Тэрээр тухайн үеийн урлагийн хэвшмэл сэтгэлгээг эвдсэн, сэргэн мандалтын үеийн их гурвын нэг билээ. Амьдарч байх үедээ ч тэр, өнөөг хэр нь ч тэр түүнийг хамгийн агуу уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор тооцдог юм. Түүний бүтээлээ туурвадаг чиг хандлага, сийрэг хийсвэр сэтгэхүй нь “маннеризм” хэмээх урсгалыг үүсгэсэн хэмээн түүхчид үздэг.

4Уильям Шекспир (William Shakespeare)

Английн алдарт зохиолч, яруу найрагч Уильям Шекспир нь эдүгээ бидний мэдэх театрын урлагийг үүсгэн байгуулагчдын нэг билээ. Учир нь тэрээр анх жүжгийн зохиол бичиж эхлэхээсээ өмнө, явуулын театрын жүжигчин байсан гэдэг. Тиймдээ ч бидний мэлмийд амилж, чихэнд хоногшсон сайхан бүтээлийг туурвисан билээ. Тэрээр эмгэнэлт жүжгийн зохиолуудаараа алдартай бөгөөд тэр нь эдүгээ түүнийг бүх цаг үеийн турш “төгс төгөлдөр эмгэнэлт жүжгийн зохиолч” гэх эрхэм хүндтэй цолыг хайрласан.

Бидний сайн мэдэх “Ромео, Жульетта” эмнэлэгт зохиолоо тэрээр 31 насандаа бичсэн бөгөөд харин “Гамлет” жүжгийн зохиолоо 37 насандаа бичиж туурвижээ. Зөвхөн эмгэнэлт жүжгүүд гэлтгүй, “Хайр дурлалын хайран хүч”, “Зуны шөнийн зүүд”, “Арван хоёр дахь шөнө” зэрэг олон шилдэг инээдмийн, эмгэнэлт жүжгүүдийг бичсэн юм. Хэдийгээр тэрээр эмгэнэлт, инээдмийн төрлийг хослуулан бүтээж байсан ч оргил гэж хэлж болох бүтээлүүд нь эмгэнэлт зохиолууд нь байв. Энэ давтагдашгүй суут хүн амьдралынхаа хугацаанд нийт 37 жүжиг бичсэн бөгөөд бүтээлүүдийнх нь нэлээд нь хүн төрөлхтний аль ч үеийн ямар ч билиг танхай туурвигчид хүрч очоогүй оргил болсон юм.

5Адольф Гитлер (Adolf Hitler)

Адолф Гитлер нь Австрид төрсөн бөгөөд Германы улс төрч, Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намын удирдагч байлаа. 1933-1945 онд Германыг удирдаж байсан. 1933-1945 онд Германы канцлер, 1934-1945 онд төрийн тэргүүн фюрер байв. Дэлхийн нэгдүгээр дайнд одон медалиар шагнуулсан ахмад дайчин Гитлер 1920 онд Нацист намд элсэж, 1921 онд удирдагч нь болжээ. Тэрээр үндсэрхэг үзэл, семитийн эсрэг үзэл, коммунизмын эсрэг үзлийг өөрийн харизматик илтгэгчийн чадвар, ухуулгаар сурталчлан, ердөө гуравхан жилийн дотор Герман, Тэнхлэгийн гүрнүүдийн хамт Европын ихэнхи хэсэг, Африк, Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн ихээхэн хэсгийг эзэлсэн юм.

Гэвч Холбоотны гүрнүүд 1942 оноос санаачлагыг гартаа авч, 1945 онд Германыг бүх талаас нь эзлэн довтолсон. Түүний удирдсан зэвсэгт хүчин дайны үеэр олон харгислал үйлдсэний дотор зургаан сая еврейг аймаглан устгах бодлого явуулсан байдаг. Тэрээр гомосекс, цыган, коммунист гэсэн үндэслэлээр 17 сая энгийн иргэнийг бөөнөөр нь хороосон гэмт хэрэгтэн юм. Хэдий түүнийг үнэхээр муу зүйл хийснийг дэлхий даяараа мэдэх ч, Гитлер шиг тийм олон хүний тархийг, зүрх сэтгэлийг угааж чадсан суут удирдагчийг бид мэдэхгүй юм.

6Галилео Галилей (Galileo Galilei)

Галилео Галилей нь Италийн физикч, математикч, философич, анатомич байсан юм. 18 насандаа Пизаний их сургуульд эмчийн мэргэжлээр суралцаж төгссөн аж. Тэрээр өөрийн мэргэжлээс гадуур, математик физикийг маш ихээр сонирхдог байв. 1589 оноос Пизанскийн их сургуульд тооны багшаар ажиллаж, хожим Падуанскийн их сургуульд геометр, механик, астрономын хичээлүүдийг зааж эхэлсэн байна. Тухайн үеэс эхлэн эрдэм шинжилгээний нээлтүүдээ хийж, улмаар 1609 онд анхны телескопыг хийсэн байдаг. Галилео нь 1642 оны 1-р сарын 8-нд нас баржээ.

7Готфрид Вильгельм Лейбниц (Gottfried Wilhelm Leibniz)

Готфрид Вильгельм Лейбниц нь Германы философич, математикч хүн байв. Тэрээр бүтээлүүдээ голдуу Латин, Франц, Герман хэлүүд дээр бичдэг байжээ. Лейбниц математикийн түүх болон философийн түүхэнд томоохон байр суурийг эзэлдэг. Учир нь тэрээр хязгааргүй багын тооллыг Исаак Ньютоноос тусдаа хөгжүүлсэн бөгөөд Лейбницийн математикийн тэмдэглэгээ хэвлэгдсэнээс хойш өргөн хэрэглэгдэж байв. Мөн механик калькуляторын салбар дахь хамгийн бүтээлч, шинийг сэдэгчдийн нэг байсан юм.

Паскалийн калькуляторт автоматаар үржүүлэх ба хуваах үйлдлийг нэмж оруулахыг тэрээр оролдож байхдаа 1685 онд хүрдэн калькуляторыг дүрсэлсэн анхны хүн байсан бөгөөд анх удаагаа их хэмжээгээр үйлдвэрлэгдсэн “арифмометр” хэмээх калькуляторт хэрэглэгдсэн Лейбницийн хүрдийг зохион бүтээсэн юм. Тэрээр өнөө үеийн бараг бүх цифрэн компьютеруудын тулгуур болж өгдөг хоёртын тооллын системийг боловсронгуй болгожээ. Тиймээс өдгөө шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

8Сэр Исаак Ньютон (Sir Isaac Newton)

Английн физикч, математикч, одон орон судлаач, байгалийн философич, алхимич Сэр Исаак Ньютон, шинжлэх ухааны түүхэн дахь хамгийн их нөлөөтэй хүмүүсийн тоонд тооцогддог. Тэрээр өөрийн бүтээлдээ бүх ертөнцийн таталцлын хууль болон хөдөлгөөний гурван хуулийг тодорхойлсон бөгөөд дараагийн гурван зууны туршид шинжлэх ухааны үзэлд давамгайлж, орчин үеийн инженерчлэлийн эхийг тавьсан сонгодог механикийн салбарын суурийг тавьсан юм. Мөн Кеплерийн гаригуудын хөдөлгөөний хуулиуд болон өөрийн дэвшүүлсэн таталцлын хүчийн онол хоорондоо нийцэж байгааг харуулан, дэлхийн дээрх болон сансарт оршин байгаа эд юмс, байгалийн хуулиудад ижилхэн захирагддагийг батлан харуулсан билээ.

9Альберт Эйнштейн (Albert Einstein)

Альберт Эйнштейн нь Германы жүүд гаралтай, АНУ Швейцарийн онолын физикч байсан юм. Түүний онолын физикт оруулсан хувь нэмэр нь физикийн ертөнцийг асар ихээр өөрчилсөн билээ. Мөн харьцангуй онол нь орон зай ба цаг хугацааны ойлголтыг үндсээр нь өөрчилсөн гэхэд болно. Эйнштейн 1916 онд харьцангуйн ерөнхий онолоо нийтлүүлсэн байдаг. Мөн тэрээр Квант физикт дорвитой хувь нэмэр оруулсан бөгөөд 1905 онд хэвлүүлж байсан Фото-электроны эффектийн тайлбараараа 1922 оны арван нэгдүгээр сард 1921 оны физикийн Нобелийн шагнал хүртсэн байдаг. Тиймээс ийнхүү хамгийн ухаантай хүмүүсийн тоонд зүй ёсоор тооцогдож байгаа юм.

10Томас Эдисон (Thomas Edison)

АНУ-ын зохион бүтээгч, бизнесмен Томас Альва Эдисон, хүн төрөлхтний амьдралыг хамгийн ихээр хялбарчилсан нээлтүүдийг хийсэн юм. Тэрээр цахилгаан гэрэл, нүүрстөрөгчийн эсэргүүцэлтэй харилцуур утас, дуу бичлэгийн машин фонограф болон кино гаргадаг машин кинофотографийг зохион бүтээсэн байдаг. Мөн туршилт хийх зориулалттай анхны үйлдвэрлэлийн, шинжилгээ судалгааны лабораторийг байгуулжээ. Түүний бүтээсэн, нээсэн суу бүтээлүүдгүйгээр, өнөөгийн бидний амьдралыг төсөөлөхийн аргагүй билээ.

Share247Tweet152
Өмнөх мэдээ

Эрдэмтэн хосууд төрсөн хүүхдэдээ хийсэн туршилт

Дараагийн мэдээ

69 хүүхэд төрүүлсэн Орос эмэгтэйн маргаан дагуулсан түүх

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?
Бусад

Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?

Нийтэлсэн: Admin
03/12/2021
Бусад

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Нийтэлсэн: Admin
03/08/2021
Бусад

Ямарч боломжгүй аргаар оргож чадсан хүмүүс

Нийтэлсэн: Admin
03/08/2021
5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ
онцлох

5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ

Нийтэлсэн: Admin
01/26/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Цасан гоо хүүхэлдэйн үнэн түүх

Цасан гоо хүүхэлдэйн үнэн түүх

07/02/2018
Д.Оюунхоролын олгосон дархан цаазат газрууд дэлгэгдлээ

Д.Оюунхоролын олгосон дархан цаазат газрууд дэлгэгдлээ

01/18/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

04/05/2021
Бусад

Хадам ээжийгээ х.ү.ч.ин.д.э.ж хэргийн газраас зугтаажээ

04/03/2021

Recent News

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In