• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Sunday, April 11, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

69 хүүхэд төрүүлсэн Орос эмэгтэйн маргаан дагуулсан түүх

Admin Нийтэлсэн: Admin
07/04/2019
Ангилал: санал болгох, Танин мэдэхүй
0
69 хүүхэд төрүүлсэн Орос эмэгтэйн маргаан дагуулсан түүх

XVIII зуунд 69 хүүхэд төрүүлж Гиннесийн амжилтыг эвдсэн 76 настай эмэгтэйн түүх нь өдийг хүртэл маргаан дэгдээдэг. Зарим эх сурвалжийн үзэж буйгаар түүний нэрийг Валентина Васильева гэдэг байжээ. Тэгвэл 76 настай эмэгтэй 69 хүүхэдтэй байх боломжтой юу? Эмэгтэй хүний бие ийм хэмжээний чадамжтай байдаг болов уу? Үүний хариултыг шинжлэх ухааны, түүхэн гээд олон баримт дээр тулгуурлан хайж үзэцгээе.

You might also like

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Оросын тариачин гэр бүл

Валентина Васильева бол Оросын иргэн Феодор Васильева гэх тариачин эрийн анхны эхнэр байжээ. Түүнийг 1707-1782 оны хооронд амьдарсан бөгөөд 76 насандаа нас барсан гэж үздэг. Тэрээр нас барахдаа нийт 69 хүүхэд төрүүлсэн байсан бөгөөд тэдний хоёр нь нялх байхдаа эндсэн аж.

Гиннесийн амжилтын номонд Валентина 27 удаа төрсөн, тэдний 16 нь хоёр ихэр, 7 нь гурван ихэр, 4 нь дөрвөн ихэр байсан гэж тэмдэглэжээ. Тиймээс тэр 27 удаагийн төрөлтөөр ийнхүү 69 хүүхэд төрүүлсэн аж. Түүнийг 18-58 насандаа хүүхдүүдээ төрүүлсэн гэж үзвэл нийт 40 жилийн дотор 27 удаа төрсөн болж таарч байна.

Тэгвэл энэ боломжтой юу?

Эмэгтэй хүн хүүхдээ дунджаар 40 долоо хоног хэвлийдээ тээдэг. Гэвч хоёроос дээш хүүхэд тээж байгаа тохиолдолд хугацаанаасаа эрт төрөх тохиолдол байдаг. Английн “BBC” телевизийн тооцоолсноор хатагтай Васильева хоёр ихрээ 37 долоо хоног, гурван ихрээ 32 долоо хоног, дөрвөн ихрээ 30 долоо хоног тээсэн гэж үзжээ. Энэ бүхнийг нийлүүлэн тооцвол (хоёр ихэр=16, гурван ихэр=7, дөрвөн ихэр=4) нийт 936 долоо хоног болж байна. Жилд 52 долоо хоног байдаг тул тэрээр амьдралынхаа бүхэл бүтэн 18 жилийг жирэмсэн өнгөрүүлжээ.

 

Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл

Онолын хувьд эмэгтэй хүн ийнхүү олон удаа ихэр хүүхэд тээх боломжтой байдаг ч энэ нь маш ховор тохиолдол гэнэ.

Нэгдүгээрт, эмэгтэй хүний бие махбод мөчлөг тутамдаа хэд хэдэн өндгөн эсийг үүсгэж, тэдгээр өндгөн эс нь маш олон хуваагдах тохиолдол байдаг. Гэвч энэ нь тийм ч нийтлэг зүйл биш бөгөөд ихэнх хүний хувьд мөчлөгийн зөвхөн 5-10 хувьд л тохиолдох боломжтой юм. Харин Васильевагийн хувьд ийм олон удаа тохиолдсон нь ер бусын гайхамшиг гэлтэй.

Хоёрдугаарт, жирэмслэлт болон төрөлт нь эмэгтэй хүний биед маш том сорилт болдог. Тэр дундаа хүүхэд төрүүлсний дараа, 18 сараас бага хугацаанд дахин жирэмслэх нь эх урагт аль алинд нь эрсдэлтэй байдаг аж. Учир нь энэ хооронд эмэгтэй хүний бие өмнөх жирэмслэлтийн үеэр алдсан эрдсээ дахин нөхөн сэргээж амждаггүй байна. Тэр дундаа Васильева шиг 27 удаа жирэмслэх нь жоохон ч амрах боломж өгөхгүй нь мэдээж.

Гуравдугаарт, судлаачид эрүүл мэндийн салбар төдийлөн сайн хөгжөөгүй байсан XVIII зуунд тийм олон хүүхэд төрүүлсэн Василвьева болон түүний хүүхдүүд эндэхгүй байх боломж байсан уу? гэдэгт ихэд эргэлздэг. Учир нь тухайн үед жирэмслэлт өнөөдрийнхөөс илүү эрсдэлтэй байжээ. Үүний дээр Васильева болон түүний нөхөр тариачин байсан, тэд ажил ихтэй байхын дээр, тийм олон хүүхдийг хэрхэн тэжээж, хувцаслаж, өсгөдөг байсан гээд маргаантай асуултууд олон.

 

Гэвч энэ түүх баримтаар батлагддаг

Дээрх бүхнээс үзэхэд энэ бүхэн шинжлэх ухааны үүднээс боломжгүй мэт санагдаж болох ч, үнэн гэдгийг нь баталсан түүхэн баримтууд олон байдаг аж. Үүний нэг жишээ нь, 1782 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Николскийн сүмээс Москва руу илгээсэн нэгэн хүсэлт дээр Феодор Васильевийг 82 хүүхэдтэй гэж тэмдэглэсэн байжээ.

Тэдний 69-ийг нь Василвьева төрүүлсэн бол, Феодорын хоёр дахь эхнэр 18 хүүхэд  төрүүлсэн бөгөөд тэдний 12 нь хоёр ихэр, 6 нь гурван ихэр байжээ. Тиймээс тус сүмээс олон хүүхэдтэй Феодорын гэр бүлд Засгийн газраас тусламж хүсэн ийнхүү бичиж илгээж байсан  нь баримт болон үлджээ.

 

 

Share289Tweet150
Өмнөх мэдээ

Түүхэн дахь хамгийн ухаантай хүмүүс

Дараагийн мэдээ

Түүхийг үндсээр нь эргүүлсэн эцсийн шийдвэрүүд

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Нийтэлсэн: Admin
04/06/2021
Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс
онцлох

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Нийтэлсэн: Admin
03/18/2021
Манай гаригийн хамгийн том шувуу
Танин мэдэхүй

Манай гаригийн хамгийн том шувуу

Нийтэлсэн: Admin
03/14/2021
Далайн цор ганц мангас, аварга арваалж
Бусад

Далайн цор ганц мангас, аварга арваалж

Нийтэлсэн: Admin
03/12/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Монголын ард түмэнд нөхөж.

10/25/2019
Вакцин хийлгэсний дараа 41 настай эмэгтэй нас баржээ

Вакцин хийлгэсний дараа 41 настай эмэгтэй нас баржээ

02/19/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

04/05/2021
Бусад

Хадам ээжийгээ х.ү.ч.ин.д.э.ж хэргийн газраас зугтаажээ

04/03/2021

Recent News

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In