• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, April 15, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

Түүхийг үндсээр нь эргүүлсэн эцсийн шийдвэрүүд

Admin Нийтэлсэн: Admin
07/04/2019
Ангилал: онцлох, Танин мэдэхүй
0
Түүхийг үндсээр нь эргүүлсэн эцсийн шийдвэрүүд

Америкийг бүтээсэн 3 үг


1963 оны 8 сарын 28-ны өдөр Мартин Лютер Кинг Линкольны дурсгалын өмнө индэр дээр өөрт нь тэр бүр хэрэг болоод байдаггүй тэмдэглэлтэй гарчээ. Маш чухал гэдгийг ойлгож байсан тул тэрбээр илтгэлээ төгс болгохын тулд шөнөжин суусан гэдэг. Гэвч Кинг илтгэл тавьж байхдаа хэрэггүй зүйл ярьж эхлэхэд дуучин Махалиа Жексон “Тэдэнд мөрөөдлийн талаар ярь, Мартин!” гэж орилсон байна. Тэрбээр түр зогсоод, тэмдэглэлээ уншихаа больж үзэгчдэд хандан “Бид өнөөдөр, маргааш ямар ч асуудлуудтай тулгарсан бай хамаагүй, надад мөрөөдөл байсаар байх болно гэдгийг хэлье, нөхдөө” гэж өгүүлжээ. Түүнчлэн илтгэлийн үлдсэн хэсэг ч “Надад мөрөөдөл бий” гэх агуулгатайгаар өрнөсөн ба түүний хэлсэн үг түүхэн дэх хамгийн сэтгэлд хоногшсон үгсийн нэг болж чадсан юм.

You might also like

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Америк – Кубийн харилцааг сүйтгэсэн цагийн бүсийн эндүүрэл


1961 оны 4 сарын эхээр Фидель Кастрогийн социалист засгийн газрыг унагаах зорилготой “Bay of Pigs” буюу “Гахайн булан” нэртэй “CIA”-ийн нууц ажиллагааг Кубүүд гүйцэтгэхэд бэлэн болсон байжээ. Эхний агаарын цохилт амжилтгүй болсны дараагаар Ерөнхийлөгч Кеннеди 6 сөнөөгч онгоцыг тусламж болгон тэдэн рүү илгээсэн байна. Гэвч нисгэгчид цагаа Кубийн цагтай тааруулахаа мартаж, 1 цаг хоцорч очсоноос болж уг ажиллагаа бүтэлгүйтсэн төдийгүй Куб-Америкийн харилцаа улам хурцадсан гэдэг.

Конфедерацийн үнэтэй тэмдэглэл


Америкийн иргэний дайны үед буюу 1862 оны 9-р сард Мэрилендэд болсон дайралтын үеэр Конфедерацийн генерал Роберт Эдвард Лий Антиэтамын тулаанд армийг хэрхэн хөдөлгөх тухайгаа дүрсэлсэн “Тусгай тушаал 191”-ийг загварчлан гаргажээ. Гэвч Хошууч генерал Даниел Харви Хилл тушаалын хуулбараар 3 ширхэг тамхи ороогоод, газар хаясан байсныг Холбоотны цэргүүд олж уншаад, тэдний төлөвлөгөөг мэдэж, өмнөдийн хамгийн цуст тулаан өрнөсөн хэсгийг хамгаалж чадсанаар Иргэний дайны хувь заяаг шийдсэн юм.

Ерөнхийлөгчийн амийг аварсан урт илтгэл


1912 оны 10 сарын 14-ний орой Висконсин мужийн Милуокий хотын Гилпатрик зочид буудлын гадаа Ерөнхийлөгч Теодер Рузвельт 50 хуудас гар бичмэлээ нугалаад өмсөж байсан хүрмийнхээ энгэрийн халаасанд хийжээ. Гэвч түүнийг компанит ажлынхаа яриаг хийхээр хурлын танхим руу орох үедээ үзэгчидтэй мэндэлж байхад нь Колт 38 гар буугаар цээжин тус газар нь буудсан юм. Азаар энгэрийн цаастай хэсгийг сум оносон нь уушгийг хамгаалж, амийг нь аварсан бөгөөд тэрбээр илтгэлээ ч амжилттай дуусгаж чадсан гэдэг.

Титаникийн сүйрлийн гол шалтгаан


1912 оны 4 сарын 14-ний орой хөлгийн харуул ажлаа хүлээлгэн өгсөн ба тэр үед мөсөн уулыг харах ёстой байсан дуран шүүгээн дотор цоожтой байжээ. Мөн онгоцны компани Титаникийг боомтоос хөдлөхийн яг өмнөхөн хөлгийн 2-р офицероор Чарлес Лайтроллерийг томилох гэнэтийн шийдвэр гаргасан нь Дэвид Блейрийг шүүгээний түлхүүрээ өгөхөө мартахад хүргэжээ.

Берлиний ханын талаарх нууцыг задалсан эр


Берлиний ханыг нураасан нь Хүйтэн дайн дуусах эхлэлийг тавьсан дэлхийн түүхийн томоохон үйл явдал билээ. 1989 оны 11 сарын 9-нд хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Зүүн Германы төрийн албан хаагч Гюнтер Шабовскигаас хөл хоригийн талаар тодруулжээ. Тухайн үед Зүүн Германы иргэд Баруун руу орох боломжгүй байсан бөгөөд Шабовски “Өнөөдрөөс эхлэн Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын иргэд хоёр Германы хилийг давах боломжтой болох журмыг хэрэгжүүлэхээр шийдсэн” хэмээн эргэлзээтэйгээр хариулсан юм. Харин хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар асуухад тэрбээр “Нэн даруй, хойшлуулахгүй” гэж хэлжээ. Гэхдээ энэхүү мэдээлэл нь 11 сарын 10-ны үүрийн 4 цагт зарлагдах ёстой байсан боловч түүний үгнээс болж ханыг нураах ажиллагаа бараг тэр дороо явагдаж эхэлсэн юм.

“D-Day”-ийг боломжтой болгосон амралт


1944 оны 6 сарын 6-ны өдөр болсон Нормандын дайралтаар Дэлхийн 2-р дайнд холбоотнууд бүрэн ялалт байгуулах боломж бүрдсэн юм. Гэвч тэр бүхэн өөрөөр эргэх ч боломжтой байжээ. “Цөлийн үнэг” хочоороо алдартай Германы генерал Эрвин Роммел Нормандыг хамгаалах армийг удирдах даалгавартай байсан ч тэрбээр хэдхэн өдрийн өмнө ажлын байраа орхин явсан байв. Түүнийг Гитлертэй Баварид уулзах гэж эсвэл 6 сарын 6-нд эхнэрийнхээ төрсөн өдөрт очих гэж явсан зэрэг зөрүүтэй таамгууд байдаг хэдий ч Эрвин Роммел эзгүй байсан нь тэднийг тулаанд ялагдахад нөлөөлсөн юм.

Томьёог үгүй хийх шахсан ламтан


13-р зууны үеийн нэр нь тодорхойгүй ламтан байгаагүйсэн бол дэлхийн технологи, шинжлэх ухаан улам л хурдацтай хөгжих байжээ. Учир нь Грекийн математикч Архимедын эртний бичвэрийг тэрхүү ламтан шинэ цаас олдоогүйн улмаас дээрх бичгийг нь арилган залбирагч нартаа өгсөн гэдэг.
Эрдэмтэд хожим тус бичвэрийг томьёог анх зохиосон ноёд болох Исаак Ньютон, Готфрейд Лейбниц нараас өмнө томьёоны суурийг тавьсан гэгддэг Архимедын “Палимпсест” хэмээх номын хэсэг болохыг олж тогтоосон байна.

Мария Антуанетийн үхлийн шийдвэр


Францын хатан Мария Антуанет нь хааны гэр бүлээ үхэл рүү түлхэх гэнэтийн шийдвэрийг гаргаж байжээ. Тодруулбал, 1791 онд хувьсгал гаргаж буй Францын босогчдоос болж тэрбээр өөрийн нөхөр 15-р Луй хаантай хамт Парисаас Нидерландын Монтмеди руу дүрвэхээр шийдсэн юм. Тухайн үед генерал Франсуа Клод Буе тэднийг 2 сүйх тэрэгтэйгээр замд гарахыг санал болгосон хэдий ч хатан “Берлин” гэдэг нэртэй маш гоёмсог сүйх тэргээр явахыг шаардсан гэдэг. Харамсалтай нь, зэвсэглэсэн тосгоны иргэд тэднийг сүйх тэргээр нь таниад цаазлан хороосон юм.

Цөмийн дайныг зогсоосон эр


1983 оны 9-р сард ЗХУ-ын Агаарын хамгаалалтын хүчний дэслэгч шөнийн ээлжид гарч байхдаа АНУ-ын 5 пуужин тэднийг чиглэн ирж байхыг компьютер дээрээсээ харжээ. Тэрбээр нэн даруй пуужингуудын талаар мэдэгдэж, цөмийн дайныг эхлүүлж болох байсан ч тэгээгүй юм. Учир нь Станислов Петров “Ямар нэг зүйл буруу байна. Яагаад Америкчууд тавхан пуужин хөөргөнө гэж” хэмээн бодоод компьютероо шалгатал тэр нь төхөөрөмжийн алдаатай ажиллагаанаас үүдсэн байсан гэдэг. Түүнчлэн АНУ, ЗХУ-ын хооронд болох шахсан цөмийн дайны нэг нь Кубийн пуужингийн хямрал байсан бол нөгөө нь энэхүү ганцхан хүний зөн совиндоо итгэж, урьдчилан сэргийлсэн санамсаргүй үйл явдал байжээ.

Ихрүүд романыг худалодаж авах шийдвэр

Ихрүүд хэмээх сэтгэлзүйн триллер жанрын зохиолыг Интерном болон Азхурын төв дэлгүүрүүдээс 18,500 төгрөгөөр худалдаж авсанаар та түүхийг өөрчилсөн шийдвэр гаргаж байна гэж үзэж болно. 🙂

Share282Tweet149
Өмнөх мэдээ

69 хүүхэд төрүүлсэн Орос эмэгтэйн маргаан дагуулсан түүх

Дараагийн мэдээ

12 сарын нэршил ямар утгатай, хаанаас үүсэлтэй вэ?

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Нийтэлсэн: Admin
04/06/2021
Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс
онцлох

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Нийтэлсэн: Admin
03/18/2021
Манай гаригийн хамгийн том шувуу
Танин мэдэхүй

Манай гаригийн хамгийн том шувуу

Нийтэлсэн: Admin
03/14/2021
Далайн цор ганц мангас, аварга арваалж
Бусад

Далайн цор ганц мангас, аварга арваалж

Нийтэлсэн: Admin
03/12/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Дуучин Соло өөрийгөө хэнд өгөв

Дуучин Соло өөрийгөө хэнд өгөв

09/04/2019
Сайдын охины баярхал

Сайдын охины баярхал

10/21/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж
Бусад

Төрсөн эцэг нь есөн настай охиноо х.ү.ч.и.н.д.э.н БЗХӨ халдаажээ

04/15/2021
15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж
Бусад

Шуурхай мэдээ: Ном уншуулах гэж очсон охиныг лам нар х.үч.и.н.д.жээ

04/14/2021
Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү
Бусад

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021

Recent News

15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж

Төрсөн эцэг нь есөн настай охиноо х.ү.ч.и.н.д.э.н БЗХӨ халдаажээ

04/15/2021
15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж

Шуурхай мэдээ: Ном уншуулах гэж очсон охиныг лам нар х.үч.и.н.д.жээ

04/14/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In