Jockey Frank Hayes нь 1888 онд АНУ-ын New York мужид төрсөн бөгөөд бага наснаасаа адуунд хайртай байсан тул морин уралдаанд идэвхтэй оролцдог нэгэн байлаа. Гэсэн хэдий ч түүний унасан морь ганц ч удаа барианд тэргүүн байранд орж байгаагүй байна. Иймээс Frank Hayes өөрийн чадах зүйл болох адуу сургах, морь уях зэрэг ажлуудыг түлхүү хийдэг болжээ.
1923 онд түүний ажилладаг жүчээний эзэн болох A.M. Frayling өөрийнхөө “sweet kiss” гэх адууг тухайн жил болох уралдаанд түүнээр унуулж оролцуулахыг хүссэн байна. Frank Hayes ч түүний саналд дуртай нь араггүй зөвшөөрснөөр 1923 оны 6-р сарын 4-ны өдөр тэмцээн албан ёсоор эхэлсэн юм.
“Sweet Kiss” маш хурдан адуу байсан тул уралдааны турш 2-р байранд давхисаар байж. Харин түүнийг унаж байсан Frank Hayes яг л мориныхоо аясаар ямар ч өөрийн жолоодлогогүй байсан нь хүмүүст адуундаа хэт найдаж байна гэх сэтгэгдэл төрүүлжээ. Гэтэл сүүлийн тойрогт Sweet Kiss тэргүүн байр эзлэн давхисаар барианд хүрсэн байна. Хүн болгон баяр хөөр болон тэмдэглэж байх тэрхэн мөчид Frak Hayes газарт унах нь тэр. Хүмүүс цөм гайхаж балмагдан, ойр байсан эмч очиж үзтэл хэдийнээ амьсгал хураасан байв. Түүний цогцсыг хожим шинжилж үзэхэд уралдааны ид дунд үед зүрхний шигдээсээр хорвоог орхисон болохыг тогтоожээ. Тэрээр амьдралаа хамгийн анхны удаа уралдаанд 1-р байранд шалгарч чадсан боловч түүнийгээ мэдрэх хувь тавилан дутсан хэрэг. Харин уг явдлаас хойг “Sweet Kiss”-ыг “Sweet Kiss of Death” буюу “үхлийн ялдамхан үнсэлт” хэмээн дууддаг болсон байна.
Уг явдал нь морин уралдааны түүхэнд анх удаа амьгүй хүн тэргүүн байр эзэлсэн тохиолдол болон тэмдэглэгдэн үлдсэн юм.