• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, April 15, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Жеки Чаны тухай сонирхолтой баримтууд

Admin Нийтэлсэн: Admin
08/07/2019
Ангилал: Нийгэм, Танин мэдэхүй, Хүмүүс
0
Жеки Чаны тухай сонирхолтой баримтууд

Хонконгийн нэртэй жүжигчин, тулаанч Жеки Чан (Jackie Chan) хэзээд авьяас чадвар шаардсан акробат, тулааны үзүүлбэр болон хошин өнгө аясаараа үзэгчдийг байлдан дагуулсан чадварлаг жүжигчин юм. Тэрээр 1960 оноос хойш өдгөөг хүртэл нийт 150 гаруй кинонд дүрээ мөнхөлсөн байна. Ингээд түүний хувийн амьдралын талаар сонирхолтой мэдээлэлтэй танилцацгаая.

1.Гэдсэндээ бүтэн жил бойжсон
Жүжигчин Жеки Чан эхийнхээ хэвлийд бүтэн 12 сар буюу 1 жил болсон хэдий ч төрөхгүй байсан тул эмч нар түүнд кесаревын (хийсвэр) хагалгаа хийхээс өөр аргагүйд хүрсэн гэдэг. Тэрээр төрөхдөө 5 кг 400 гр жинтэй байсан бөгөөд эх нь түүнийг өхөөрдөн “памбагар” хэмээн хочилдог байжээ. Түүнчлэн төрснийхөө дараа ч, үеийн хүүхдүүдээсээ өсгөлүүн, аливаа зүйлийг сурахдаа сурамгай дэггүй хүүхэд байжээ.

You might also like

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

2.Түүний жинхэнэ нэрийг…
Жеки Чаны жинхэнэ нэрийг Чан Кон Сао гэдэг байжээ. Гэсэн ч түүний эцэг нь тагнуулын газар ажилладаг байсан тул, гэр бүлийн нэрээ ийнхүү өөрчилснөөр тэрээр одоогийн нэрээ авсан байна.

3.Ядуу гэр бүлээс гаралтай
Та арай жүжигчин залууг анхнаасаа л нэртэй, төртэй баян айлын хүүхэд байсан гэж бодоогүй биз. Үнэндээ түүний эцэг эх маш ядуу тарчиг амьдралтай байсан тул, хүүгээ төрсний хойно эх барьж авсан Англи эмчид зарах гэж байсан ажээ. Хэрвээ тэрээр тухайн үедээ өөр айлд зарагдсан бол магадгүй эмч болчихсон, Хятад орны талаар мэддэггүй нэгэн байхсан. Хүний хувь тавилан гэж энэ дээ…

4.“Том хамарт” хэмээн хочилдог байсан
Бяцхан Жекиг 7 настай байхад нь эцэг нь Австрали руу цагаачилж, түүнийг Хятадын драмын академд түр хугацаанд үлдээж, улмаар тулааны мастер Ю Жим Еэүн (Yu Jim-Yeun)-ий шавь болсон байна. Чухам энэ үеэс ч түүний амжилтын гараа эхэлсэн гэхэд болно. Учир нь тэрээр акробат, жүжигчний ур чадвар, тулааны урлагт сонирхон суралцах болжээ. Тэрээр сургуульд байхдаа маш дэггүй хүүхэд байсан тул, уурлаж бухимдсан багш түүний хамар руу нь таягаараа цохиж улмаар хамар нь хугарч, бороолон эдгэснээр түүнийг хүүхдүүд “том хамарт” хэмээн шоглох болсон гэнэ.

5.Сонсголгүй болохоо шахсан
Та бүхний мэдэж байгаачлан, жүжигчин залуу өөрийн бүхий л хүнд хэцүү үзүүлбэрүүдийг орлон тоглогчгүйгээр өөрийн биеэр хийж гүйцэтгэдэг. Тиймдээ ч киноныхоо туршид маш олон бэртэл гэмтлийг авдаг байна. Үүний дүнд, түүний тоглосон кинонууд илүү амьд, бодитой болдог хэмээн тэрээр дурдаж байсан. Тэрээр нэгэн удаа тархиндаа айхтар бэртэл авч, улмаар маш хүнд хагалгаанд орж байжээ. Хүн хэзээд дуртай зүйлдээ бүх юмаа зориулдаг хойно түүний хувьд энэ тийм ч том асуудал биш байлаа. Хагалгааны дараахан түүний баруун чихэнд өөрчлөлт орж, сонсголоо алдахаа шахсан гэдэг.

6.Төрөлхийн жүжигчин гэлтэй
Тэрээр өөрийн жүжиглэх карьераа 5 настайгаасаа туслах дүрд тоглон эхэлсэн юм. 1962 онд “Big and little Wong Tin Bar” , 1963 онд “The love Eterne”, 1966 онд “Come Drink with me” кинонд тус тус тоглосон. 1971 онд “A Touch Of Zen” хэмээх кинонд тоглосоноор жинхэнэ карьераа эхлүүлсэн. Түүний анхны гол дүр 1973 оны дэлгэцийн бүтээл “Little Tiger Of Canton” байжээ. Ийнхүү тэрээр 80 орчим кинонд гол дүр, 11 кинонд туслах дүр, 15 киноны найруулагчаар ажиллаж нийт 150 гаруй бүтээлийг туурвисан байна.

7.Гэрийнхээ бүх ажлыг өөрөө хийдэг
Олны танил алдартай хүмүүс бүгд л гэрийн үйлчлэгч, хувийн нарийн бичиг, менежертэй байдаг. Харин түүний хувьд бүхнийг өөрийн гараар гардаж хийдэг ажээ. Хувцасаа өөрөө угааж, хоолоо хийх гэх мэт зүйлсийг бусдын тусламжгүйгээр бие даан хийдэг төдийгүй, энд тэндхийн буудалд ажлын шаардлагаар буудалласан үедээ өрөөгөө цэвэрхэн үлдээхээ мэддэг нэгэн гэнэ шүү.

8.Жэки Чан хоёр хүүхэдтэй
1982 онд Лин Фенг Жиао (Lin Feng-Jiao) гэх Тайваний жүжигчин эмэгтэйтэй гэрлэж хүү охин хоёртой болсон байдаг. Түүний хүү Жейси Чан (Jaycee Chan), 1982 онд АНУ-ын Лос Анжелас хотод төрсөн бөгөөд өдгөө 33 настай ажээ. Харин охин нь 1999 онд төрсөн, өдгөө 16 настай юм. Жеки Чан хүүдээ нилээн хатуурхдаг тул тэр хоёрын харилцаа төдийлөн сайн биш гэнэ. Учир нь тэрээр өсвөр насанд нь хүүгээ миний мөнгийг дэмий зүйлд үрж байна хэмээн ихэд шүүмжилдэг байж. Жейси Чан удахгүй эцгийнхээ халааг авах мундаг жүжигчин болох болов уу. Тэрээр хэдийн 30 гаруй бүтээлд өөрийн дүрээ мөнхлөөд амжсан юм.

9.Тун нямбай, аливаа зүйлд сэтгэл зүрхнээсээ ханддаг
Түүнийг хамтран тоглосон жүжигчид, мэргэжил нэгт нөхдүүд нь үнэхээр нямбай, бүхнийг сэтгэлээсээ хийдэг хэмээн дүгнэдэг. Учир нь тэрээр 3 секундын үзэгдэлд ч сэтгэл зүрхээ зориулж чаддаг. Түүнчлэн ганцхан үзэгдэлд тоглохын тулд хэдэн мянган дубль авахуулснаараа Гиннесийн номд бичигдсэн байдаг. Тэрээр бүхнийг өөрийн гараар хийх дуртай тиймдээ ч нэгэн киноныхоо зохиолч, найруулагч, гол дүрийн жүжигчин, продюсер, гүйцэтгэх продюсер, зураглаач, ерөнхий зураач, киноны төсвийг захиран зарцуулагч, үзүүлбэрийн зохицуулагч, хувцасны эрхлэгч, гэрэлтүүлэгч, орлон тоглогч, хөгжмийн зохиолч, дуучин, нийтийн хоолны зохицуулагч гэх 15 албан тушаалд ажилласан байдаг.

10.Тэрээр шаггүй дуучин
Жэки Чан багадаа “Пекинг Опера” буюу Бээжингийн дуурийн сургуульд дууны хичээл заалгаж байжээ. Тэрээр 1980-иад оноос эхлэн мэргэжлийн дуу бичиж эхэлсэн бөгөөд Хонг Конг болон Азид өөрийн дуугаараа хит болсон. 1984 оноос хойш 20 цомог гаргасан ба дуунууд нь Хятадын Кантон, Мандарин аялага ба Япон, Тайван болон Англи хэл дээр гарсан байна. Тэрбээр ихэнхдээ тоглосон киноныхоо дууг өөрөө дуулдаг юм.

11.Тэрээр дэлхий даяар алдартай.
Жэки Чан нь дэлхий даяар өөрийн жүжиглэлт, хүнд зодооны техник, хошин байдал зэргүүдээрээ алдартай. Тэрээр Холливууд, Хонконгийн гудамжинд өөрийн гэсэн одтой. Мөн түүний тоглосон кино бүрт өвөрмөц зодооны техник шаардсан байдаг. Ямар сайндаа л түүний тоглосон “Rush Hour 2”, “The Tuxedo”, “Shanghai Knights” кинонуудыг Чаны өмнөх кинонуудаас тулалдааны үзэгдэл багатай байна хэмээн хүмүүс шүүмжилсэн байдаг. Мөн Шанхайд Жэки Чаны Музей байдаг юм.

Share279Tweet151
Өмнөх мэдээ

Хүн төрөлхтний 20 суут санаа

Дараагийн мэдээ

Алдарт Фредди Меркьюри

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Нийтэлсэн: Admin
04/06/2021
Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс
онцлох

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Нийтэлсэн: Admin
03/18/2021
Манай гаригийн хамгийн том шувуу
Танин мэдэхүй

Манай гаригийн хамгийн том шувуу

Нийтэлсэн: Admin
03/14/2021
Далайн цор ганц мангас, аварга арваалж
Бусад

Далайн цор ганц мангас, аварга арваалж

Нийтэлсэн: Admin
03/12/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Ерөнхий сайдын бие хамгаалагч

Ерөнхий сайдын бие хамгаалагч

05/24/2018
Дуучин А.Хишигдалай хурган бие-нийхээ нууцыг дэлгэв

Дуучин А.Хишигдалай хурган бие-нийхээ нууцыг дэлгэв

01/23/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж
Бусад

Төрсөн эцэг нь есөн настай охиноо х.ү.ч.и.н.д.э.н БЗХӨ халдаажээ

04/15/2021
15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж
Бусад

Шуурхай мэдээ: Ном уншуулах гэж очсон охиныг лам нар х.үч.и.н.д.жээ

04/14/2021
Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү
Бусад

Манай од хүүхнүүд халхын алдартай хоригдлуудад биеэ үнэлдэг үү

04/11/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021

Recent News

15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж

Төрсөн эцэг нь есөн настай охиноо х.ү.ч.и.н.д.э.н БЗХӨ халдаажээ

04/15/2021
15, 12 настай охидыг тус аймгийн Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган дарамталж

Шуурхай мэдээ: Ном уншуулах гэж очсон охиныг лам нар х.үч.и.н.д.жээ

04/14/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In