Янз бүрийн шалтгаануудаас болж хүмүүс эрсдэлтэй зүйлс хийх нь бий. Харин амь насны үнэ цэнэтэй дүйцэхүйц эрсдэлтэй зүйлсийг туйлын чухал шалтгааны улмаас л хийхгүй бол өөрөөр тэр хүнийг тэнэг гэх биз. Харин гэр олонгүй, бэлэвсэрч хоцорсон, хэний ч анхаарлыг татахаа байсан золгүй хөгшин эмэгтэй 1901 Niagra-ын хүрхрээнээс торхтой үсэрч амьд үлдсэн анхны хүн болно хэмээн итгэл найдвар тээж үүнийгээ үйлдэл болгосон түүх байдаг. Тэрээр 63 насныхаа төрсөн өдрөөр үүнийг хийсэн юм.
Anna Edson нь 1838 онд New York хотноо төрсөн байдаг. Тэрээр 8 хүүхэдтэй гэр бүлийн нэг хүүхэд байсан бөгөөд тэднийх Niagra-ын хүрхрээнээс 32 км-ын зайд оршдог байв. 4 жилийн сургалтын курс төгссөний дараа тэрээр дунд сургуулийн багш болж David Taylor гэх залуутай танилцан гэр бүл болсон байдаг. Тэд 1 хүүтэй болсон боловч хүү нь балчир байхдаа амиа алдаж харин нөхөр David Taylor нь Иргэний дайнд оролцож явахдаа амиа алдаж энэ бүх хагацлын эцэст Anna Edson цор ганцаараа үлдсэн юм.
Энэ явдлын дараа түүнд амьдрал нь нэгэнт утга учиргүй санагдаж АНУ-ын мужуудаар хөндлөн гулд туулан амьдарч эхэлсэн байна. Жишээлбэл Michigan мужид бүжгийн сургууль нээж чамгүй амжилт олж байсан бол Texas, San Antonia зэрэг газруудад ажил олдохгүй өлөн зэлмүүнээр он цагийг элээсэн байх жишээтэй.
Өөрийн торх болон муурныхаа хажууд зогсож буй хатагтай
19-р зуунаас 20-р зуунд шилжих жил буюу 1901 онд тэрээр өөрийгөө хөгширч ажил хийх чадалгүй болж байгаагаа ухааран хожуу насандаа хэрэглэх мөнгө олох ёстой байгааг ойлгов. Тэрээр нэгэн өдөр сонин уншиж байгаад овдос үхрүүдийн дайралтын тэмцээнээс хамгийн анх удаа амьд үлдсэн хүний ярилцлагыг уншиж тэрээр маш их нэр алдартай болсоныг ойлгож гэрийнх нь ойролцоо байх Niagrа–ын хүрхрээнээс яагаад торхтой үсэрч амьд үлдсэн анхны хүн болж болохгүй гэж? Хэмээн өвөрмөц бодол орж ирсэн байна.
Тэрээр нэгэнтээ “би хүнд итгэснээс болж маш олон удаа их хэмжээний мөнгө алдаж байсан, би хүний төлөө явдаг байлаа. Гэвч хэн ч надад хариуд нь тус хүргэж байгаагүй, тиймээс өөрийнхөө төлөө би өөрөө л зүтгэнэ” хэмээн сонинд ярилцлага өгч байв. Anna Edson 150 см өндөртэй 110 см өргөнтэй торх бүтээж өөрийн бүхий л үнэт эдлэлүүдийг биедээ зүүж тор доторхыг усанд унах үед доргилтоос хамгаалах зорилгоор матрасаар бүрсэн байна.
Түүхэн алхмынхаа бэлтгэл ажлыг базааж буй нь
Тэрээр их цайлган эмэгтэй байсан бөгөөд ердөө л үлдсэн амьдралдаа хэрэглэх жаахан хэмжээний мөнгө олохын тулд нь амиа золиосолж байв. Тэрээр өөрөө үсрэхээс 2 хоногийн өмнө өөрийн муурыг торхонд хийж унаган туршсан бөгөөд муур ч амьд үлдсэн байна.
Тэрээр тухайн оны 10-р сарын 23-ны өдөр үсрэхээр бэлдсэн байсан ч хэтэрхий ширүүн салхитай байсан тул 10-р сарын 24”ны өдрийн 14:00 цагт үсэрсэн юм. 50 метр өндөр хүрхрээнээс үсрээд амьд үлдэх эсэхийг нь харахаар маш олон Америкчууд уг газарт хүрэлцэн ирсэн байлаа.
Түүнийг хүмүүс торхноос нь гарган аварч байгаа нь
Тухайн үед сонинуудаар түүнийг 42 эсвэр 50 настай гэж бичиж байсан ч яг үнэндээ 1901 оны 10-р сарын 24- буюу 63 насны төрсөн өдрөөрөө уг зоримог алхамийг хийсэн юм. Харин маргааш нь буюу 10-р сарын 25-ны өдөр АНУ-ын бүхий л сонинуудаар түүний тухай гарсан байдаг. Тэрээр өнөөдрийн хүртэл Niagra-ын хүрхрээнээс үсэрч ямар ч гэмтэлгүй амьд үлдсэн хамгийн эхний бөгөөд сүүлчийн хүн юм. Түүнийг хувь тавилан ивээсэн хэрэг.
Anna Edson үсэрснээс 20 минутын дараа торхтой савнаас цухуйхдаа “түүхэн мөч” хэмээн хоолойныхоо чадлаар орилж байсан гэдэг. Мөн хамгийн гайхалтай нь тэр зөвхөн амьд үлдсэн төдий биш нэг ширхэг ч яс нь хугарах эсвэл гэмтээгүй нь эмч нарын гайхшралыг төрүүлж байлаа. Харин түүний тархи бага зэрэг доргисон байж магадгүй хэмээн эмч нар дүгнэсэн юм.
Тэрээр амьд үлдсэнийхээ дараа уг зургийг даруулжээ
Гэхдээ түүний үйлдэл нь нийгэмд зарим талаараа буруу үлгэр дуурайлал болсон гэж хэлж болно. Учир нь түүнээс хойш 15 хүн торхонд орон хүрхрээнээс үсэрсэн байдаг бөгөөд тэдний 5 нь амиа алдаж үлдсэн нь их бага хэмжээний гэмтэл авсан байдаг. Харин уг үйлдлийг өнөөдөр хуулиар хориглосон бөгөөд хэрэ үсрэх гэж байгаад баригдвал 25.000 доллараар торгуулах шийтгэлтэй аж.
Тэрээр 1921 онд буюу 82 насандаа хорвоог орхисон байдаг. Тэрээр үхэх үедээ өөрийнхөө айж байсан шиг ганцаардсан, ядуу байсангүй. Түүнийг хэсэг нөхөд нь Niagra-ын хүрхрээний ойр орчимд жижиг газар олон нутаглуулсан байдаг. Түүний шарилын чулуун дээр “Niagra-ын хүрхрээнээс үсэрч амьд үлдсэн хамгийн анхны хүн” хэмээн сийлсэн аж.