• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Sunday, January 17, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

ӨГҮҮЛЛЭГ: МОНГОЛД ХЭН АЖИЛ ХИЙДЭГ ВЭ?

Admin Нийтэлсэн: Admin
08/12/2019
Ангилал: Нийгэм, Танин мэдэхүй
0
ӨГҮҮЛЛЭГ: МОНГОЛД ХЭН АЖИЛ ХИЙДЭГ ВЭ?

“Монголд ажил хийдэг хүн байхгүй” гэж нэг гадаад ноён миний шарыг хөдөлгөв. Ингээд би тэр гадаад хүнд ажил хийж буй Монгол хүн үзүүлэхээр гарлаа. Бид хоёртой эхлээд барилдаж буй хоёр бөх таарав. Би нөгөө гадаад эрд,  -За та харав уу? Энэ хоёр бөхийг та зүгээр сууж байна гэх үү?  гэж амыг нь асуувал, тэр новш,
-Та нар энийг ажил гэдэг юм уу? гэж өөдөөс тэнэгтэв.
-Ажил гэхгүй юу гэх юм бэ? Энэ хоёр бөх чинь учиргүй их ядарч, хар хөлс нь асгарч байна шүү дээ. Нөгөө гадаад чинь надтай маргасангүй. Бодвол, надад мад тавиулахаас ичсэн биз. Бид хоёр цааш явлаа. Нэг том танхимд орвол, Монголчууд шүлэг уншиж байна. Гэтэл нөгөөх чинь надаас, -Энд ажил хийж байгаа хүн хаана байна? гэнэ. Үгүй таминь, яруу найраг цээжээр уншиж байгаа хүнийг харсан хэрнээ “Ажил хийж буй хүн хаана байна?” гэж байгаа хүнтэй чинь яаж харьцах болж байна?… Өөр нэг танхимын үүдийг татвал, тэнд семинар болж байна.

-За та, улс орноо хэрхэн түргэн хөгжүүлэх вэ? гэж семинардаж буй энэ олон сэхээтнийг ажил хийгээгүй гэж арай доромжлох юм биш биз? гэвэл, тэр цөхрөнгүйгээр толгой сэгсэрлээ. “Яадаг шааран бэ?” гэж би дотроо дургүйцсэн авч, гаднаа өндөр хөгжилтэй орны боловсон иргэний дүрийг урнаар эсгээд,
-Тэгвэл нөгөө талын зааланд олон улсын симпозиум болж байна. Түүнийг та даанч ажил гэнэ биз дэ? гэвэл, нөгөөх чинь бухимдмаар царайлж,  -Үгүй ээ эрхэм минь, би хоёр гараараа ажил хийж, юм бүтээж буй Монгол хүнийг сонирхож байна гэнэ. Би түүнд одон гардуулж буй Ерөнхийлөгчөө үзүүлээд,

You might also like

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас

– За та манай Ерөнхийлөгчийг ажил хийгээгүй зүгээр байна гэх үү? Шагнагдаж буй хүний энгэрт одон зүүж байгаа Ерөнхийлөгчийг та хоёр гараа хөдөлгөөгүй гэх үү? Энгэртээ одон зүүлгэж байгаа хүн чинь Хөдөлмөрийн баатар мэдэв үү? Танай хөрөнгөтөн ертөнцөд Хөдөлмөрийн баатар байдаг уу?… Мэдээж байхгүй. Тэгвэл, Монгол улс Хөдөлмөрийнхөө баатрын тоогоор дэлхийд Оросын дараа хоёрт ордог гүрэн. Тэгэхэд та Монголд хөдөлмөр хийдэг хүн байна уу? гээд байдаг та мөн ч улс төрийн боловсролгүй яа гэж үхтэл нь ёжлов.
Надтай их адайр гадаад учирсан бололтой. Одон гардуулж буй ёслолыг шоолох янзтай. Миний зэвүү хүрч, УИХ-ын эрхэм гишүүдийн алдарт хурдан хүлгүүдийн уралдаан үзүүлээд, -Энэ таныхаар ажил бас биш үү? гэвэл, тэрбээр шууд “Биш” гэв. Гуйлга гуйж суугаа хүн үзүүллээ, аргаа бараад өвгөнтийн архичдыг танилцуулав. Түүнийхээр бүгд ажил биш гэнэ. Сонгуульд санал өгч буй хүн үзүүлэв. Нэр дэвшиж буй босстой гар бариуллаа. Дуу дуулж буй баян тансаг одуудыг танилцуулав. Бүгд биш гэнэ. Арга нь барагдсан гадаад эцэст нь надаас,  -Ажил хийж буй хүн та бид хоёр олохгүй бололтой. Тэгэхээр та надад Монгол хүний хийсэн юмыг үзүүл гэнэ. Сонгуулийн гоё хайрцаг үзүүлэв. Тэгсэн нь Солонгос улсын бэлэглэсэн хайрцаг болж таарав. Шал угаадаг модоо үзүүлэв. Тэр нь Японд хийсэн эд гэнэ. Гудамжинд байгаа боловсон жорлонгоо үзүүлтэл, бас Солонгосын бүтээгдэхүүн аж. Туул голын хогийг түүж яваа залуусыг танилцуултал, дандаа Японы оюутнууд байна. Эцэст нь барилга барьж байгаа хүмүүс дээр нөгөө муу гадаадыг чирээд очсон нь тэнд дандаа Хятад барилгачид ажиллаж байв. Тэгтэл бид хоёрын нүдэнд сарзгар муу модон хашаагаа гаднаас нь будаж буй хэсэг хүн өртлөө.

– За эрхэм минь, энэ ажил биш үү? гэвэл, тэрбээр арга буюу “Ажил мөн” гэж эцсийн эцэст зөвшөөрөв. Гэтэл хашаа будаж буй хүмүүс маань Солонгосын нэг дээд сургуулийн багш, доктор профессорууд болж таарлаа.

-Хашааны эзэн Монгол энэ үед юу бүтээж байна? гэж нөгөө гадаад чинь шургуутаж, хоёр банзны завсраар дотогш шагайвал, хашааны эзэн согтуу Монгол өөдөөс нь хамаг байдгаа гаргачихсан хашаа руугаа шээж зогслоо. Нөгөө гадаад ноён баяртайгаар инээж,  -Эцсийн эцэст ажил хийж буй Монгол хүн нэгийг харлаа. Энэ хүн өөрийнхөө өмнөөс бусдаар шээлгээгүй хойно ажил хийж буй хэрэг мөн. Өөрөөр хэлбэл, энэ хүн өөрөө өөртөө үйлчилж байна гээд хашаа руугаа саригчийн зургийг авлаа. Ёох, арай гэж нэг юм ажил хийж буй МОНГОЛТОЙ таарчээ.

Зохиолч Ц. Доржготов /Төрийн шагналт, МУСГЗ/

Share282Tweet148
Өмнөх мэдээ

ҮРИЙН БУРХАН ХЭЗЭЭ Ч УРВАДАГГҮЙ

Дараагийн мэдээ

Чарли Чаплин: Би өлсөхийн зовлон, орох оронгүйн зовлон амсаж байлаа

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна
Бусад

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

Нийтэлсэн: Admin
01/17/2021
5000 жилийн настай Хятадын пирамидын нууц
Бусад

5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

Нийтэлсэн: Admin
01/17/2021
Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас
Танин мэдэхүй

Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас

Нийтэлсэн: Admin
01/17/2021
Бусад

Дэлхий дээрх учир битүүлэг нууцлаг 5 газар

Нийтэлсэн: Admin
01/15/2021
Бусад

Ертөнцийн аугаа зөнч Нострадамус

Нийтэлсэн: Admin
01/14/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Хорвоо ертөнцийн хамгийн аугаа жанжин Сүбэдэй

Хорвоо ертөнцийн хамгийн аугаа жанжин Сүбэдэй

09/08/2018
Хамгийн алдартай орлон тоглогчид

Хамгийн алдартай орлон тоглогчид

03/21/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

Ганган Тогосоо буюу залуу жүжигчин Д. Хулан

01/17/2021
Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй
Бусад

Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй

01/17/2021
Жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нар хоёр тийш болсон уу?
Бусад

Жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нар хоёр тийш болсон уу?

01/17/2021
Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна
Бусад

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

01/17/2021
Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна
Бусад

Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

01/17/2021
5000 жилийн настай Хятадын пирамидын нууц
Бусад

5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

01/17/2021

Recent News

Ганган Тогосоо буюу залуу жүжигчин Д. Хулан

01/17/2021
Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй

Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй

01/17/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In