ХБНГУ-ын Доод Саксони мужийн Ольденбург хотын цагдаа нарт “нутгийн индиан” зөгийнүүд гэмт хэрэгтнийг барихад тусалжээ.
11 сар хоригдох ялаар шийтгүүлсэн ч шүүхээс оргон зайлсан хэрэгтнийг нуугдаж буй оромжноос нь баривчлахаар цагдаа, шүүхийн шийдвэрийн албан хаагчдыг очиход шийдсэн этгээд тагтнаас үсэрсэн ч зэрлэг зөгийний үүрэн дээр буусан байна.
Үүрээ эвдүүлсэн бүл зөгий гэмт этгээд лүү сүрэглэн дайрчээ. Зугтахыг оролдсон ч араас нь тасралтгүй хөөсөн тул хүүхдийн тоглоомын талбайн хийлдэг усан санд орж байж амиа хойхойлсон байна.