• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, January 26, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

“Альберт Фиш” бол бүх цаг үеийн хамгийн аймшигт ханнибал юм

Admin Нийтэлсэн: Admin
08/19/2019
Ангилал: Нийгэм, онцлох, санал болгох, Танин мэдэхүй
0
“Альберт Фиш” бол бүх цаг үеийн хамгийн аймшигт ханнибал юм

 

1

You might also like

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Альберт Фиш бол ямар ч эрүүл хүний ухаан санаанд багтамгүй гаж үйлдлүүдийн “цуглуулга” билээ. Үүнийг нэг л зүйлээр тайлбарлаж болно. Тэрбээр “гажиг”, энэ үг ч хамгийн зөөлөн тодорхойлолт болох байх. Альберт 1870 онд Америкт, энгийн боловч чамлахааргүй хөрөнгөтэй Хемилтоны гэр бүлд мэндэлжээ.  Гэхдээ тэдний гэр бүлийнхний дийлэнх нь сэтгэцийн эмгэгтэй байсан нь хожим түүний ухаан санаа “эмгэгтэй” болоход эрхгүй нөлөөлсөн гэдэг. Тэрбээр өсвөр, бага насаа “Гэгээн Жон”-ы нэрэмжит сургуульд өнгөрөөв. Тэнд Фиш анх удаа зодуураас “таашаал” авч эхэлжээ.

Энэхүү “таашаал” нь өөрөө зодуулах юм уу бусдын зодуулахыг хараад төрдөг байв. Насанд хүрээд Нью-Йорк хотод ирмэгцээ овогоо Альберт болгож солив. Сургуулийн хүүхдүүд түүнийг байнга Хэмилтон нэрээр нь шоглодгоос энэ нэрийг үзэн ядах болсон байна. Удалгүй Фиш гэрлэж, зургаан хүүхэдтэй болжээ. Альберт зарим талаар “гажиг” ч гэсэн халамжтай эцэг байв. Жишээ нь, нэг удаа тэрбээр ямар ч учир шалтгаангүйгээр гар руугаа том хадаас шааж байна. 1903 онд Фиш ажиллаж байсан дэлгүүрээ тоноод анх удаа баривчлагджээ. Энэ хэргийнхээ төлөө тэрбээр “Синг-Синг” шоронд хоёр жил хоригдов. /Хожим энэхүү “газар”-т таалал төгссөн./

1924 оны долдугаар сарын 14-нд найман настай Френсис Макдоннел гэгч хүү алга болжээ. Найз хүүхдүүдийнх нь хэлснээр хүү буурал сахалтай, туранхай, тийм ч залуу биш эрэгтэй хүнтэй хамт тоглоомын талбай руу явсан байв. Үд дундын үед хүүг ойролцоох ойгоос олжээ. Түүний хоолойг тэлээгээр нь боймлоод, хэрцгийгээр зодсон зодуурын ул мөр үлдсэн байжээ. Цагдаа нар “Саарал хүн” тодотголтой дунд насны, туранхай эрэгтэй хүний эрэлд гарчээ. Харамсалтай нь мөрдлөг эхэндээ буруу замаар яваад өгч. Магадгүй 20-иод оны үед ийм төрлийн хэрэг ховор гардаг байсантай холбоотой байх. 1925 оны үед хэрэг бүр мухардалд оржээ.

1927 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр дахин нэг хүүхэд алга болов. Дөрвөн настай Билли Гафни гэгч хүүг алга болох үед хамт байсан цорын ганц гэрч нь гурван настай бас Билли нэртэй хүү байлаа. Бяцхан хүү Гафниг хулгайлсан хүнийг дүрслэж хэлснээр уг эрхэм огт айхааргүй, харин ч сонирхолтой, найрсаг хүн байв. Өтгөн үстэй, туранхай өвгөн буурал сахлаа илж үзэхийг хүртэл зөвшөөрчээ. Биллигийн цогцсыг олсонгүй.

2

 

Магадгүй орчин үеийн мөрдөгчид хоёр хэрэг адил төстэй гэдгийг дор нь баталчих байсан байх. Гэвч тухайн үеийн цагдаа нарт ийм хэргийн туршлага хомс байсан. Эцэст нь хэрэг тайлагдалгүй үлдэв. 1925 оны долдугаар сарын 3-нд, өөрөөр хэлбэл, яг жилийн дараа нэлээд шуугиан тарьсан хэрэг гарав. Үнэндээ өмнөх хэргээс ялгаатай зүйл нэлээд байжээ. Арвандолоон настай Эдвард Бадд гэгч хүү сонинд ажил хайж байгаа зар өгчээ. Зарын дагуу өөрийгөө Фрэнк Говард гэж нэрлэсэн, буурал сахалтай, туранхай өвгөн ирэв. Тэрбээр Баддын гэрт ирж, өрхийн тэргүүлэгчид таатай сэтгэгдэл төрүүлж чаджээ. Говард эелдэг, найрсаг зантай, хүүхдэд хайртай, өгөөмөр, мөн нямбай хүн байв.

Сүүлчийн удаа Говард Баддынд ирэхдээ охидынх нь нэг, арван настай Грейстэй танилцжээ. Өвгөн өөрийгөө олон хүүхэд цугласан баярт явах гэж байгаа, охиныг дагуулж явж болох эсэхийг асуужээ. Эхлээд эцэг, эх нь эргэлзэж байснаа охиноо ганц удаа ч болов баярлаг гэж бодоод зөвшөөрчээ. Ингээд амьдралдаа хамгийн том алдаа гаргажээ. Бяцхан охин энэ өдрөөс хойш эцэг, эхээ дахин хэзээ ч харсангүй. Цагдаа нар харзнах ёстой хоёр хоногийг хүлээсэнгүй эрлээ эхэлжээ. Мөрдлөгийн эхнээс л Говард нэртэй хүн огт байгаагүй гэдэг нь илт байв. Эрэл, хайгуул сар хэртэй үргэлжилсэн бөгөөд ямар ч үр дүнд хүрээгүй тул зогсчээ. Грейс Баддын цогцос олдсонгүй, түүнийг үхсэн хэмээн таамаглаж хэргийг хаасан байна.

Магадгүй бүх зүйл ингээд төгсч болох байлаа. Гэвч Фиш өөрөө өөрийгөө илчлэх алхам хийжээ. Солио өвчиндөө дийлдэн Грейсийг хулгайлснаасаа бараг арван жилийн дараа охины эцэг, эхэд захидал илгээв. Хэрэгтэн ямар аймшигтай хүн байсныг доорх захианаас мэдэж болно.

3

“Эрхэм хүндэт хатагтай Бадд!”

1894 онд миний нэг найз усан цэрэг ахмад Жон Девисийн удирдлага дор “Такома” хөлөг онгоцоор далайд гарсан билээ. Уг онгоц Санфранцискогоос Гонконг, Хятад хүртэл аялсан. Хятадад очоод найз маань өөр хоёр усан цэргийн хамт эрэг дээр бууж, баахан архиджээ. Харин тэднийг эргээд зогсоол дээр ирэхэд хөлөг онгоц аль хэдийнэ далайд гарчихсан байж. Тухайн үед Хятадад өлсгөлөн болж байв. Ямар ч төрлийн мах нэг фунт нь 1-3 ам.доллар хүрч байж. Ядуучууд хамгийн их хохирч байв. Тэд 12 хүртэлх насны хүүхдүүдээ зардаг байлаа. Охин, хүү аль нь ч бай гудамжинд явахад хулгайлагдах аюултай. Та тэнд дурын гуанзаар ороод бифштекс захилбал хүүхдийн махаар хийсэн хоол хийгээд л өгнө. Ялангуяа хүүхдийн өгзөгний мах их амттай, өндөр үнэд хүрдэг байв.

Тэнд саатах болсон найз маань хүний махны амтанд оржээ. Нью-Йоркт буцаж ирээд 7, 11 настай хоёр хүүг хулгайлав. Тэр тэднийг хотоос зайдуу орших гэрийнхээ угаалгын өрөөнд хүлээтэй байлгаж, өдөрт хэдэн удаа өгзөг рүү нь суран бүсээр ороолгож махыг нь амттай, шүүслэг болгодог байж. Тэрбээр эхлээд биеэр том, мах ихтэй 11 настай жаал хүүг алав. Толгойноос бусад бүх эрхтэнийг салгасан бөгөөд өгзөгийг нь зууханд шарж, бусад махыг нь чанаж, шарж болгожээ. Долоон настай хүүд ч ийм л төгсгөл ирсэн. Тэр үед би Баруун гудамжны 409-р байшинд амьдардаг байв. Найз маань цаг үргэлж хүний махны амттай тухай ярьдаг байсан тул би өөрийн биеэр үзэхээр шийдсэн.

1928 оны долдугаар сарын 3-нд Зүүн дүүргийн 406-р байранд танайд сагстай гүзээлзгэнэ авч очсон билээ. Бид хамтдаа хооллох үед Грейс миний өвөр дээр суугаад намайг үнсэж байсан. Би түүнийг идэхээр шийдсэн. Тэгээд түүнийг баярт авч явахыг та нараас гуйсан. Би түүнийг урьд нь бэлтгэсэн байсан Венчестер дэх хоосон байшинд дагуулж очсон. Байшинд очоод охиныг гадаа тоглож байхыг гуйсан. Би дээш гарч, бүх хувцасаа тайлаад түүнийг дуудсан. Учир нь бодсоноо хэрэгжүүлж эхлэхэд түүний цус хувцсыг минь бохирдуулахаас сэргийлсэн хэрэг. Охиныг орж ирэх хүртэл би угаалгын өрөөнд нуугдаж байлаа. Тэр намайг нүцгэн байхыг хараад хашгирч, зугтахыг оролдсон. Түүнийг барьж авах үед хоолой мэдэн орилж, ээждээ хэлнэ гэж байсан. Эхлээд би түүнийг нүцгэлэв. Тэр савчиж, хөл, гараараа савчиж, хазах гэж оролдож байсан. Би түүний хоолойг боосныхоо дараа зөөлөн махнаас нь хэсэгчлэн огтолж авсан.

Түүний бяцхан өгзөгний мах ямар амттай байсан гээч! Охины махыг бүрэн идэж дуусгахад надад есөн өдөр шаардагдсан. Би түүнтэй бэлгийн харилцаанд ороогүй. Хэрэв хүссэн бол болох л байсан. “Тэр охин чигээрээ нас барсан”  Охины эцэг, эх нь цочирдолд оров. Гэхдээ тэд захидалд бичсэн зүйлд итгэсэнгүй. Зарим зүйлийн талаар ойлгомжгүй бичсэн байв. /Фиш амьдралдаа тохиолдсон, уулзаж, учирч явсан хүмүүсийн талаар бүдэг бадаг санадаг байв/ Эцэст нь Баддын гэр бүлийнхэн үүнийг ямар нэгэн хүний тоглоом байх гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Энэ хэргийг хүлээж авсан мөрдөгч Уильям Кинг өөр бодолтой байв. Тэрбээр мөрдөх ажлаа эрчимтэй явуулсан бөгөөд хэргийг тал талаас нь шинжилж үзжээ. Хэрэгтэн санамсаргүй тохиолдлоор цагдаа нарын гарт орж ирэв. Кинг түүнийг “дэгээндээ”оруулж чаджээ. Баривчлах үед Фиш эсэргүүцэл үзүүлж мөрдөгч рүү хутга барин дайрсан нь түүний ялыг улам нэмэгдүүлэв. Альберт Фишийг баривчлаад бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан 100 гаруй хэрэгт буруутгажээ. Харин Фишийн өөрийнх нь мэдүүлснээр бол энэ тоо 400 давсан гэжээ. Үүгээрээ тэр галзуу, солиотой гэдгээ харуулахыг хүссэн байх. Альберт Фишийн гарт хөнөөгдсөн хүүхдийн нарийн тоо нь 7-15 байдаг байна.

Мөн түүнчлэн Фиш бяцхан хүү Билли Гафниг яасан тухайгаа шүүхэд тодорхой ярьж өгчээ. “Би түүний хацар, хэл, найлзуурхайг огтолж, сайтар угаасан. Саванд хийгээд, цахилгаан зуухан дээр чанаж болгосон. Дараа нь дөрвөн ширхэг сонгиноор амталж шарсан. Мах болоод ирэх үед дээрээс нь ус хийж шүүслэг болгосон. Харахад ямар амттай байсан гээч. Би түүний амтны тал хувьд нь ч хүрэх цацагт хяруул идэж байгаагүй. Бүх махыг дөрөв хоногийн дотор идэж дуусгасан. Хүүгийн бяцхан хэл гойд амттай байсан. Харин найлзуурхайг нь зажилж дийлээгүй тул хаясан” гэжээ.

4

Эмнэлгийн шинжилгээ хийх үед Фишийн цавь орчмоос өөрийнх нь шигтгэсэн 27 ширхэг зүү олжээ. Нэгэн удаа Альберт шашинд хэт автсан уу, эсвэл солио өвчин нь хөдөлсөн нь нөлөөлсөн үү уулын орой дээр гарч, гараа алдлан зогсоод “Би Иисус! Хүмүүсээ хараараа, би Иисус!” хэмээн орилж байжээ. Түүний хэлснээр тэр заримдаа өөрийгөө ташуураар ороолгож, шатааж, цээж, толгой, хөл, гараа модоор нүддэг гэнэ.

Дээр өгүүлсэн бүхнийг үл харгалзан Альберт Фишийг цахилгаан сандалд суулгаж цаазлах шүүхийн шийдвэр гарчээ. Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа ч цахилгаан сандалд суух нь түүний хувьд хөгжилтэй санагдаж байгаагаа Фиш мэдэгдсэн байна. 1936 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн үүрээр “Синг-Синг” шоронгийн хамгийн хөгшин, магадгүй хамгийн аймшигтай, жигшмээр хоригдол цаазлуулжээ. Эцэст нь хэлэхэд эцэг, эхчүүд минь хүүхдүүдээ ганцааранг нь үлдээхээс зайлсхийж, танихгүй хүнтэй ярих, тоглох, дагаж явахгүй байхыг сайн хэлж өгөөрэй. Бага насны хүүхдийг орой үдэш гадаа тоглуулахгүй, сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг байх хэрэгтэй. Гэнэн итгэмтгий бяцхан үрс минь гэмт хэрэгийн золиос болох учиргүй.

5

Share293Tweet150
Өмнөх мэдээ

Дуучин Х.Мөнгөнцэцэгтэй ханилснаа “илчилсэн” Б.Болд хүүгээ танилцуулав

Дараагийн мэдээ

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт танилцуулах хэсгээр үргэлжилж байна

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх
санал болгох

Шоронгийн ялтнаас боксын дэлхийн аварга болсон түүх

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй
онцлох

Асрамжийн газрын нэрийн доор хүний наймаа хийж саятан болсон эмэгтэй

Нийтэлсэн: Admin
01/24/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд
санал болгох

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021
Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд
санал болгох

Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Kyoto хотыг атомын бөмбөгдөлтөөс аварсан Америк эр

Kyoto хотыг атомын бөмбөгдөлтөөс аварсан Америк эр

05/12/2018
14 настайдаа онгоц зохион бүтээсэн охин

14 настайдаа онгоц зохион бүтээсэн охин

05/19/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Хөтлөгч Санжаагийн new romance
Бусад

Хөтлөгч Санжаагийн new romance

01/25/2021
АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв
Бусад

АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв

01/25/2021
У.Хүрэлсүх өөрийгөө золиослосны ШАГНАЛ
Бусад

У.Хүрэлсүх өөрийгөө золиослосны ШАГНАЛ

01/25/2021
Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан нь ил
Бусад

Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан нь ил

01/25/2021
Бусад

Алдарт эх П.Анужин жинхэнэ төрхөө харуулав

01/24/2021
Хятад малчин иргэд гэрийнхэн гаднаас нэгэн хүүг хулгайлж 6 жил боолчилсон хэрэг гарчээ
Бусад

Хятад малчин иргэд гэрийнхэн гаднаас нэгэн хүүг хулгайлж 6 жил боолчилсон хэрэг гарчээ

01/25/2021

Recent News

Хөтлөгч Санжаагийн new romance

Хөтлөгч Санжаагийн new romance

01/25/2021
АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв

АН-ынхан бүлгээрээ Л.Оюун-Эрдэнэг дэмжихгүй гэв

01/25/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In