Woodrow Wilson нь АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч бөгөөд 1913-1921 оны хооронд хоёр удаа улиран сонгогдож төрийн эрхийг барьж байлаа. Түүнийг АНУ-ын төрийг удирдан жолоодох цаг үед дэлхийн нэгдүгээр дайн Европ тивд эд өрнөж байсан юм. Гэвч Woodrow Wilson энэ бүх дэлхийн хэмжээний дайн байлдааны явцад хөшигний ард өөрийн зүрхний өвчнөөр шаналан хэвтэж байсан түүхтэй. Яг үнэндээ тэрээр ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа гурван ч удаа цус харвасан байдаг байна. Гэвч АНУ бол том гүрэн учир энэ бүхнийг тухайн үед ард түмнээсээ нууцалж байлаа.
Түүний анхны эхнэрийг Ellen Axson Wilson гурван хүүхэд төрүүлсэн бөгөөд өнөр өтгөн аз жаргалтай гэр бүл байв. Эхэн үед бүх зүйл хэвийн мэт байсан боловч хосуудын бие муудаж эхэлснээр 1914 оны 8-р сарын 6-ны өдөр эхнэр нь хорвоог орхисон байдаг. Иймд ганцаараа үлдсэн АНУ-ын 26 дахь ерөнхийлөгчид улс төрийн каррьерийн хувьд ч тэргүүн хатагтай хэрэг болж эхлэв. Түүнчлэн гэр бүл болон хувийн амьдралд нь ч эхнэр хэрэг болов. Өөрийн гурван охиныг асруулах болон өөрийнхөө сульдан муудаж байгаа биеийг тэнхрүүлэх зэрэг шалтгаанаас Edith Wilson гэх эмэгтэйтэй тэрээр 1915 онд гэр бүл болж АНУ шинэ тэргүүн хатагтайтай болжээ. Энэ нь илүү албан ёсны ажил хэргийн уур амьсгалтай гэрлэлт байсан гэж хэлж болохоор.
Ийнхүү 1916 оны үеэс Edith Wilson цус харваж биеийн байдал нь муудах үетэй зэрэгцэн дэлхийн дайн өрнөж байсан тул дайснууддаа муугаа үзүүлэхгүйн тулд түүний ерөнхийлөгчийн бүхий л эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэн өмнөөс нь үйл ажиллагаа явуулдаг байв. Edith Wilson яг үнэндээ Европ тивд байлдаж байсан АНУ-ын цэргүүдийн бүхий л үйл хэргийг удирдан зохион явуулж байлаа. Тэрээр нөхрийгөө 1921 онд ерөнхийлөгчийн албыг өгөх хүртэл төрийн хэргийг тасралтгүй явуулсан юм.
Харин дэлхийн 1-р дайны дараа Парист болсон эвлэрлийн гэрээнд түүний нөхөр өөрийн биеэр тэргэнцэртэй явж олон улсын хэвлэлийн өмнө гарын үсгээ зурснаар хүмүүсийн дунд тараад байсан эхнэрийнхээ гарт орсон гэх үгийг няцааж чадсан байдаг. Woodrow Wilson 1924 онд өвчний улмаас нас барсан бол Edith Wilson 1961 онд 81 насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн юм.