• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Monday, January 18, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Ерөнхийлөгч Жон Адамс Монголын тухайд

Admin Нийтэлсэн: Admin
08/19/2019
Ангилал: Нийгэм, онцлох, санал болгох, Хүмүүс
0
Ерөнхийлөгч Жон Адамс Монголын тухайд

AНУ-ын анхны ерөнхийлөгч нар, эднийхний өөрсдийнх нь нэрийддэгээр улс орныг “Үндэслэгч эцгүүд” нь /Alexander Hamilton, George Washington, Benjamin Franklin, John Jay, John Adams, Thomas Jefferson, James Madison нарыг үндэслэгч эцэг гэнэ/ Монголын түүхийг сонирхдог, Чингис хааныг судлан, үлгэр жишээ авдаг байсан талаар монгол судлаач Жак Вэдэрфорд анх тодорхой бичсэн билээ. Энэ удаад АНУ-ын хоёр дахь ерөнхийлөгч Жон Адамс хувийн захидал харилцаандаа монголчууд болон Чингис хааны талаар хэрхэн дурдаж байсныг архивын баримтаас эш татан егүүлсү.

ЖОН АДАМСЫН ТУХАЙ ТОВЧХОН
АНУ-ыг үндэслэсэн эцгүүдийн нэг Жон Адамс нь 1735 онд Массачусэтс мужид төрсөн, төр засгийн зүтгэлтэн, хуульч, дипломат, зохиолч хүн юм. Анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны дараа 1797 оноос 1801 оныг хүртэл Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн албыг хашжээ. Британиас тусгаар тогтнох хувьсгалыг манлайлан удирдаж, төр улс байгуулагдсан хойно Жорж Вашингтоны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Жон Адамсын ууган хүу Жон Куинси Адамс АНУ-ын зургаа дахь ерөнхийлөгч болсон билээ.

You might also like

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Дээр дурдсан “үндэслэгч эцэг” хэмээх долоон хүний хувийн бичиг баримт, захидал сэлтийг АНУ-ын Үндэсний Архивт тусгай цуглуулга болгон хадгалж байна. Эдгээр захидал дотроос Жон Адамсын Монголтой холбогдох гурван захидлыг тусгайлан авч үзье.

1. Ж0Н АДАМСААС ТОМАС ЖЭФФЭРСОНД БИЧСЭН ЗАХИДАЛ
1812 оны зургаадугаар сарын 28.

Энэхүү захидал нь Жон Адамс Томас Жэффэрсон хоёрын Америкийн уугуул иргэдийн шашин, түүхийн талаар харилцан бичилцсэн олон захианы нэг ажээ. Жон Адамс “индианчуудын итгэл бишрэлийн тухай сэдвээр таны залуу насныхаа тухай болоод дундад зууны талаар бичсэн тань намайг ихэд баярлуулав” хэмээн Томас Жэффэрсонд талархаад цааш нь “таны зургаадугаар сарын 11-нд бичсэн индианчуудын тухай захидал надад Иудаизмын системээс илүүтэй Платожсон Филог санагдуулж байна” гэсэн нь энэ хоёр түүхт хүн индианчуудын шашин, ертөнцийг үзэх үзлийн талаар нэн удаан сонирхон судалж, харилцан бичилцэж байсныг илтгэнэ. Адамс цааш нь Плато, Фило хоёрын Бурханыг үзэх үзэл нь эртний Мисирээс гаралтай болохыг тайлбарлаж, индиан нарын бишрэлтэй харьцуулаад, зарчмын ялгаатай гэсэн санаагаа хэлжээ. Үүний дараа харин индианчуудын үзэл бодол, гарал үүслийг өөр улстай холбох оролдлого хийснийг эш татан орчуулбаас:

“Би харин өөр нэгэн тогтолцоог бодож байна. Чингисийн долоон зуун мянган цэрэг бүгдээрээ болон хэсэг бусгаараа дайнд мордохдоо их дуугаар уулгалан хашхирдаг нь хүмүүн төрөлтөн төсөөлж ч чадамгүй, эгээ л тамын орноос чөтгөрүүд алдагдаад уухайлан довтолж байна уу гэмээр, ингэж дайснуудаа хөштөл нь айлгаснаар монголчууд ялагдаж үзсэнгүй. Индианчуудын уухай үүнтэй их адил, тиймээс Азийн хүмүүс Америкт суурьшжээ.

Өөр нэг тогтолцоо. Чингисийн арми, хоёр, гурав, дөрвөн зуугаараа тодорхой нутгийг бүсэлж аваад, арслан, бар, баавгай, чоно, ерөөс амьд бүхнийг төв рүү шахдаг. Ингэхдээ тэд аймшигт хашигчаан гуугачаан болон бүрээ бөмбөрийн дуугаар араатан амьтдыг айлган номхруулж, хангалттай хэмжээний хүнс болгон базааж авна. Тийм учраас жижгэвтэр амьтдыг яг тэгж барьдаг Шотландын уулынхан болбоос Азиас нүүдэллэн ирэгсэд болно. Т ийм ч учраас яг тийм заншил бүхий индианчууд нь Азиас эсвэл Шотландаас ирсэн болой”.

Үүнээс харахад ерөнхийлөгч Жон Адамс монголчуудын нэргэ хэмээдэг, ан агнуурын болоод дайн тулааны өвөрмөц аргыг маш сайн мэддэг байсан ажээ. Пети дэ Круагийн “Агуу их Чингис хааны түүх” номыг Томас Жэффэрсон, Бэнжамин Франклин хоёул уншиж судалсан, мөн тэр номд бүслэн авлах нэргэ аргын тухай бүхэл бүтэн бүлэг байдгаас үүдэн дүгнэхэд Жон Адамсын түүхийн энэхүү мэдлэгийн үндэс нь Пети Круагийн ном байж болох юм.

2. ЖОН АДАМСААС ТОМАС ЖЭФФЭРСОНД БИЧСЭН ЗАХИДАЛ
1813 оны нэгдүгээр сарын 26.

Энэхүү захидалдаа Жон Адамс монголчуудын тухай өмнөх захидалд дурдсантайгаа төстэй зүйлийг дахин бичсэн байв. Гэхдээ захидлынх нь ерөнхий агуулга өөр, Томас Мортон хэмээх зохиолчийн 1637 оны бүтээлийг шүүмжилсэн утгатай юм.

“Эрхэм ноёнтон,
Таны арванхоёрдугаар сарын 28-нд илгээсэн харамгүй бэлгийг авч ихэд баярлалаа” хэмээн захидлаа эхлүүлжээ. Тэгээд Мортоны номын хоёрдугаар ботиос индианчуудын хэлэнд эртний латин, грек үг байгаа гэж тайлбарласан хэсгийг болон Алтан гадас одыг Маскэ буюу “баавгай” хэмээдэг нь төстэй байна гэх мэтээр бичсэнийг нь эш татжээ. Адамс цааш нь “…Ноён Мортон үүнээс цааш өгүүлсэнгүй. Тэрбээр мөн индианчуудыг хөлдүү Тэнгисийг/Берингийн хоолойг хэлж байна. М.С./ гэтлэн ирсэн тартаарчууд гэх холбоосыг няцаагаад харин тэднийг таран бутарсан Тройчуудын үлдэгдэл байж магадгүй хэмээн дүгнэсэн байна” гэжээ. Адамс Мортоны энэ саналыг шүүмжлэн няцаагаад өгүүлсэн нь:

“Азийн Бонапарт болох Чингисийн уухай нь индианчуудыг Чингисийн цэрэг, эсвэл харьяат нараас гаралтай хэмээх, үгүй гэхэд Чингисээс дайтах урлагийг сурсан үндэстнүүдээс гаралтай гэх үзлийн баталгаа мөн гэж өмнө үзэж байгаагүйг би их гайхдаг юм. Тэр бүх үндэстнийг Чингис тал бүр тийш бутлан хөөж орхисон билээ. Чухам хаашаа гэдгийг Тэнгэр л мэдэх биз. Индианчуудын гуугачааг мөн хүний хоолойноос гарч болох хамгийн аймшигт муухай, дээр нь дайснаа айлгах хамгийн хүчит авиа гэдэг. Азийн уухайг мөн тэгж хэлж болно. Ямар ч улс үндэстэн хийгээд араатан амьтан тэдний уухайг эсэргүүцэн зогсоож чадсангүй. Үнэндээ бол Чингисийн арми долоон зуун мянган цэргээрээ зуун бээрийн диаметртэй их тойрог үүсгэн, араатан амьтдыг тал бүрээс нь шахаж, бүрээ бөмбөр, бусад хөгжмийн зэмсгээр их дуу гарган уухайлж туусаар төвд нь бөөгнүүлэх бөгөөд тийм аймшигт дуу, чимээнээс ямар ч араатан үхтэлээ айх нь зүй юм” гэжээ.

“Азийн Бонапарт болох Чингисийн уухай нь индианчуудыг Чингисийн цэрэг, эсвэл харьяат нараас гаралтай хэмээх, үгүй гэхэд Чингисээс дайтах урлагийг сурсан үндэстнүүдээс гаралтай гэх үзлийн баталгаа мөн гэж өмнө үзэж байгаагүйг би их гайхдаг юм. Тэр бүх үндэстнийг Чингис тал бүр тийш бутлан хөөж орхисон билээ. Чухам хаашаа гэдгийг Тэнгэр л мэдэх биз. Индианчуудын гуугачааг мөн хүний хоолойноос гарч болох хамгийн аймшигт муухай, дээр нь дайснаа айлгах хамгийн хүчит авиа гэдэг. Азийн уухайг мөн тэгж хэлж болно. Ямар ч улс үндэстэн хийгээд араатан амьтан тэдний уухайг эсэргүүцэн зогсоож чадсангүй. Үнэндээ бол Чингисийн арми долоон зуун мянган цэргээрээ зуун бээрийн диаметртэй их тойрог үүсгэн, араатан амьтдыг тал бүрээс нь шахаж, бүрээ бөмбөр, бусад хөгжмийн зэмсгээр их дуу гарган уухайлж туусаар төвд нь бөөгнүүлэх бөгөөд тийм аймшигт дуу, чимээнээс ямар ч араатан үхтэлээ айх нь зүй юм” гэжээ.

1813 он гэдэг Наполеон Бонапарт Европ дахиныг эзлээд байсан үе учраас Жон Адамс Чингис хааныг “Азийн Бонапарт” хэмээсэн нь сонирхолтой юм. Үүнээс гурван жилийн өмнө, 1810 онд Конгрессын гишүүн, улстөрч Жон Рандолф ерөнхийлөгч Томас Мадисонд бичсэн захидалдаа Жон Адамсаас яг эсрэгээр, “Орчин цагийн Чингис болох Наполеон…” гэсэн байдаг нь энэ хоёр их жанжныг харьцуулан адилтгасан бүр анхны жишээ байж ч болох.

Жон Адамс захидлаа цааш нь үргэлжлүүлэхдээ Чингис хааны их авын тэр аймшигт дуу чимээ, араатан амьтны бөөгнөрлийг Библи дэх Ноагийн хөвөгч авдар дээр бүх амьтнаас хосыг цуглуулсантай, мөн нэрт найрагч Жон Милтоны бүтээлтэй зүйрлэн өгүүлээд эцэст нь “Ингэж тойрог маягаар бүслэн агнах явдал Шотландын уулархаг нутагт бас буй гэж ярьдаг. Индианчууд харин ингэж авладаг болов уу?” хэмээн Томас Жэффэрсонд асуулт тавиад өндөрлөжээ.

3. ЖОН АДАМСААС ЖОРЖ ВАШИНГТОН АДАМСД БИЧСЭН ЗАХИДАЛ
1823 оны нэгдүгээр сарын 12.

Жорж Вашингтон Адамс бол 1801 онд буюу Жон Адамсыг ерөнхийлөгчийн албанаасаа буусан жил /ажлаа өгснөөс нь яг нэг сарын дараа/ төрсөн ач хүү нь юм. Түүний эцэг Жон Куинси Адамс нь захидлыг бичигч Жон Адамсын ууган хүү, энэ захидлыг бичсэнээс хоёр жилийн дараа буюу 1825 оноос ерөнхийлөгчөөр ажилласан, АНУ-ын зургаа дахь ерөнхийлөгч билээ.

Энэхүү захидалд Жон Адамс ач хүүтэйгээ эцгийнх нь улс төрийн үзэл, томилгоо, төр улсаа тэлэх баримтлалынх нь талаар бичжээ. Жон Куинси Адамс тэр үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Жон Адамс ач хүүдээ шинэ залуу Бүгд найрамдах улсыг дэлхий даяараа үзэн ядаж буйг, их гүрэн гарч ирэх вий хэмээн эмээж буйг тайлбарлан бичээд дүгнэсэн нь:

“Манай Бүгд Найрамдах улс өдгөө яг Чингис хааных шиг байдалд ирээд байна. Тэрбээр “агуу их хүмүүний хүсэл эрмэлзлийг ханган цатгахад бүхэл бүтэн ертөнц ч багадах буй за” хэмээн хэлсэн билээ”.
Жон Адамс энэ үгээ хаанаас эш татсан эх сурвалжаа дурдсангүй. Хувийн захидал учраас тэгэх ч хэрэггүй бөгөөд захидлаа “Чиний өвөг эцэг” хэмээн төгсгөжээ.

Энэ гурван захидлаас дүгнэн өгүүлэхэд АНУ-ын анхны ерөнхийлөгч нар шинэ тулгар байгуулагдсан улс гүрнээ Чингис хааны үеийн Монгол Улс мэтээр хэмээн төсөөлж байсан нь, мөн Америк тивийн уугуул иргэдийг Монголоос гаралтай хэмээн итгэж байсан нь тодорхой байна. Энэ дашрамд дурдахад АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нар Монголын тухай сонирхон судалж, уншин судалж байсан нь баримтаар тогтоогдоод буй.

Өгүүллийн эхэнд Томас Жэффэрсон, Бэнжамин Франклин нар Чингис хааны тухай Пети Круагийн номыг уншсан, түүнээс санаа авч шашны хүлцлийн тухай үзэл баримтлалаа боловсруулсан болохыг монгол судлаач Жак Вэдэрфорд баталсан гэдгийг бичсэн билээ. Тэгвэл анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны гэргий Марта Вашингтоны унших дуртай ном нь Чингис хааны хайр сэтгэлийн тухай Францын нэгэн эмэгтэй зохиолчийн уран зохиолын ном байжээ. Жорж Вашингтоны номын сангаас Мартагийн шимтэн уншиж байсан, 1692 онд хэвлэгдсэн уг номыг доктор Бадарчийн Нямаа олсон, удахгүй миний бие орчуулж, уншигч таны гар дээр монгол хэлээр тавина.

Хожим Теодор Рузвельт ерөнхийлөгч Монголыг нарийвчлан судалж, түүхч Жэрэмиа Куртины “Монголчууд” номын өмнөтгөлийг бичиж байв. Тэгвэл хэдхэн жилийн өмнө Монгол Улсын элчин сайд Булгаагийн Алтангэрэл жуух бичгээ барихдаа Барак Обама ерөнхийлөгчид “Орчин үеийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг бэлэглэсэн, Обама хожим тэр номыг эхнэр Мишээл нь түрүүлж уншсан, маш сонирхолтой гэж дүгнэсэн, одоо өөрөө уншина хэмээн өгүүлсэн тухай дам бус шууд сурвалжаас зохиогч сонссоноо илтгээд энэхүү нийтлэлийг өндөрлөе.

Насан туршаа захидлаар харилцсан АНУ-ын дээрх хоёр ерөнхийлөгч болох Жон Адамс, Томас Жэффэрсон хоёр 1826 оны долдугаар сарын 4-ний өдөр буюу АНУ тусгаар тогтносон баяр, тавин жилийн тэгш ойн өдөр хэдхэн цагийн зайтайгаар хоёул таалал төгссөн бөлгөө. Жон Адамс 90, Томас Жэффэрсон 83 настай байлаа.

Share256Tweet148
Өмнөх мэдээ

С.Молор-Эрдэнэ: Хүн чинь дарлуулж, даргаасаа айгаад ирэхээрээ аяндаа оюуны чадваргүй, хонь шиг болдог

Дараагийн мэдээ

Монгол хүний товчоон”-ы ОНЦЛОХ ТАВАН зүйл

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна
Бусад

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

Нийтэлсэн: Admin
01/17/2021
Бусад

Арай л дэндүү дээрэмдүүлсэн нь

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх
онцлох

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд
онцлох

Xүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны хөгжилтэй баримтууд

Нийтэлсэн: Admin
01/14/2021
Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?
онцлох

Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?

Нийтэлсэн: Admin
12/29/2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Хүний үнэнч нөхөр Kostya

Хүний үнэнч нөхөр Kostya

05/25/2018
1989 онд агаар дээр болсон осол

1989 онд агаар дээр болсон осол

10/30/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

Монгол бөхөнг ямаатай эвцэлдүүлэх гэсэн сонин тохиолдол гарч байжээ.

01/18/2021
Жүжигчин Г.Отгонцэцэг найзынхаа нөхөртэй хамтран амьдарч байгаа нь үнэн гэв үү
Бусад

Жүжигчин Г.Отгонцэцэг найзынхаа нөхөртэй хамтран амьдарч байгаа нь үнэн гэв үү

01/18/2021
Дуучин Г.Анхмаа шинэхэн амрагаа зарлалаа
Бусад

Дуучин Г.Анхмаа шинэхэн амрагаа зарлалаа

01/18/2021
Д.Оюунхоролын олгосон дархан цаазат газрууд дэлгэгдлээ
Бусад

Д.Оюунхоролын олгосон дархан цаазат газрууд дэлгэгдлээ

01/18/2021
Ц.Мянганбаяр отгон эхнэртээ хаягджээ
Бусад

Ц.Мянганбаяр отгон эхнэртээ хаягджээ

01/18/2021
Дуучин Л.Болдбаатар МУГЖ С.Эрдэнэцэцэгтэй амрагийн холбоотой юу
Бусад

Дуучин Л.Болдбаатар МУГЖ С.Эрдэнэцэцэгтэй амрагийн холбоотой юу

01/18/2021

Recent News

Монгол бөхөнг ямаатай эвцэлдүүлэх гэсэн сонин тохиолдол гарч байжээ.

01/18/2021
Жүжигчин Г.Отгонцэцэг найзынхаа нөхөртэй хамтран амьдарч байгаа нь үнэн гэв үү

Жүжигчин Г.Отгонцэцэг найзынхаа нөхөртэй хамтран амьдарч байгаа нь үнэн гэв үү

01/18/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In