• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, January 22, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Монголын нууц товчооны зургууд

Admin Нийтэлсэн: Admin
08/20/2019
Ангилал: Бусад, Дайн, санал болгох, Танин мэдэхүй
0
Монголын нууц товчооны зургууд

“Зураг гэдэг бичиг мэддэггүй хүнд ч номын хөтөч болж чаддагаараа гайхамшигтай. Бичиг мэддэгт бол зураг агуулга хоёрыг харьцуулахад оюун, нүд гэдэг хоёр сувгаар тархинд нь хүрдэгээрээ цээжинд хадагдахын хувьд бүүр ч гайхамшигтай.” хэмээн Го.Аким Монголын нууц товчооны түгээмэл эхийн өмнөтгөлд өгүүлжээ. Үнэхээр ч зураг дан ганц урлагийн бүтээл болоод зогсохгүй судалгааны томоохон хэрэглэгдэхүүн болдог учиртай. Гэрэл зураг нь тухайн агшин, цаг үеийн нөхцөл байдлыг байгаа байдлаар нь тусгадагаараа ач холбогдолтой бол гар зураг нь ч мөн дутхааргүй судлагдахуун болдог ажээ. Учир нь Юань улсын хаад хатдын хөрөг, Рашид ал-Дины Судрын чуулган номын чимэглэл зургаас XIII-XIV зууны монголчуудын хувцас, эдлэл хэрэглэлийг харж, мэдэх бүрэн боломжтой байдаг. Эдгээр зурагт дүрслэгдсэн эд агуурс, хувцас хэрэглэл археологийн малтлагаар илрэн гарч дээр дурдсан зургуудыг түүхийн чухал сурвалж хэрэглэгдэхүүн болохыг батлан харуулсаар байна.

Харамсалтай нь монголд эдгээр зургуудаар тусгайлан судалгаа хийдэг хүн байхгүй бөгөөд энгийн уншигчид тэр бүр мэдээлэлгүй байгаа билээ. Ийм үед XIII зууны монголчуудын амьдрал ахуйг олон нийтэд таниулах, дэлхий дахинд сурталчлах зорилгоор зураач Р.Батцэнгэл “Монголын нууц товчоон”-ийг зургаар баяжуулан гаргаж буй нь сайшаалтай. Зураач тус бүтээлийг туурвихдаа сурвалж бичиг, номын чимэглэл зураг, археологийн олдворуудыг судалж цуглуулсан нь тодорхой харагдах ажээ. Тухайлбал, зураач Юань улсын хаад, хатдын хөрөг, Нүүдэлчин лимбэний 18 аялгуу, Рашид ал-Дины “Судрын чуулган” зэрэг номын чимэглэл зургаас сэдэвлэн бүтээлээ туурвисан байна. Түүгээр ч барахгүй орчин үеийн судлаач, мэргэжил нэгт зураачдын бүтээл, “Osprey” хэвлэлийн газрын эрхлэн гаргадаг “Men at arms” цувралын монголчуудтай холбогдох зургуудтай харьцуулан бүтээсэн нь бололтой. Энэ бүх материалыг харьцуулан судалж гаргасан нөр их хөдөлмөрийг нь үнэлэхгүй байхын аргагүй.

You might also like

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Тийм хэдий ч “Монголын нууц товчоо түгээмэл эх”-д дүрслэгдсэн зургуудад дүрслэгдсэн зарим нэг эд агуурс, эдлэл хэрэглэл ташаа байдлаар дүрслэгдсэн нь цөөнгүй байна.

Овгийн тамга

Зураач бүтээлдээ онгин тамгыг Чингис хааны туг, бүсэнд хэд хэдэн удаа дүрсэлжээ. Туганд яагаад онгин тамга дүрсэлсэн нь тун ойлгомжгүй байна. Харин бүсэнд дүрсэлсэн тухайд Алтан Орд улсын нутгаас олдсон алтан бүсэнд Жанибек хааны овгийн тамгийг дүрсэлсэн байдгаас санаа авсан хэрэг болов уу. Гэвч “ганц” бүсэнд дүрслэгдсэн тамганаас үүдэн монгол хаад овгийн тамгаа бүсэндээ дүрсэлдэг байсан мэтээр ойлгож болохгүй юм. Монгол хаадын овгийн тамга ихэвчлэн зоосон дээр тэмдэглэгдсэн байдаг бөгөөд туг зэрэг зүйлс дээр тэмдэглэж байсан мэдээ сэлт үгүй юм. Түүгээр ч барахгүй Өгэдэй хааны овгийн зуузай тамгийг түүний бүсэн дээр мөн дүрсэлжээ.

Монгол хаадын овгийн тамга зоосон дээр дүрслэгдэж ирсэн он цаг 1221 онд хамаарах бөгөөд үүнээс өмнө овгийн тамгийг хэрхэн хэрэглэж байсан тухай баримт үгүй бөгөөд хадны зурагт дүрслэгдсэн байдаг ч бүс, туг хиур зэрэг зүйлст хэрэглэж байгаагүй болов уу. Хэрэв Чингис хаан овгийн тамгаа бүс болон туг хиуртаа дүрсэлж байсан бол Өгэдэй, Гүюг, Мөнх, Хубилай хаад ч нэгэн адил дүрслэх учиртай. Тэгвэл Гүюг, Мөнх, Хубилай хаадын үед ирсэн жуулчид болох П.Карпини, Г.Рубрук, Марко Поло нар энэ тухай юу ч дурдаагүй байдаг.

Дөнгө

Ц.Дамдинсүрэн гуайн хялбарчлан найруулсан Монголын нууц товчоонд § 85 “дөнгийг эвдэж галд түлэв.” хэмээн тэмдэглэсэн байх ажээ. Энэхүү өгүүлбэрээс үүдэн зураач дөнгийг XX зууны эхэн үед монголчуудын хэрэглэж байсан дөнгөтэй ижил байдлаар “эвдэж болохуйц”-аар дүрсэлсэн байна. Гэвч Монголын нууц товчоонд дөнгийг эвдэж” бус “дөнгийг суллаж” гэсэн үг буй. Эндээс харахад энэхүү дөнгө нь эвдээд байх шаардлагагүйгээр галд түлж болохоор байгаа юм.

Монголчууд модыг банзалж хийсэн дөнгө бус харин ац модыг дөнгө болгон ашигладаг байсан бололтой. Учир нь Рашид ал-Дины Судрын чуулган номын чимэглэл зурагт хоригдлуудыг ац модон дөнгө зүүлгэн авч явж буй байдлаар тодорхой дүрсэлсэн байдаг.

Төмөр тэрэг

Монголын нууц товчоонд Чингис хаан Сүбэдэйг төмөр тэрэгтэй, Тогтоагийн хөвгүүдийг нэхүүлэв гэхээс өөр мэдээ үгүй юм. Энэхүү төмөр тэрэг чухам ямар тэрэг байсан тухай баримт байхгүй. Харин зураачийн төсөөлөн зурсан төмөр тэрэг нь Чариот (Chariot) маягийн тэрэг байх бөгөөд энэ бол байлдааны тэрэг. Гэтэл монголчууд байлдааны тэрэг хэрэглэж байсан тухай мэдээ мөн л байхгүй байна.

Энэхүү “төмөр тэрэг”-ийг Р.Груссе iron-framed wаgons буюу битүү тэрэг хэмээн орчуулаад Сүбээдэй мэргидийг дайлаар мордохдоо хэрэглэх, замын бартаа, уул нуруу, гүвээ, нугачааг даах чадалтай тийм тэрэг хийж өгсөн байж таарна гэжээ.

Мөн Д.Цэрэнсодном “одоогийн ойлголтоор ердийн хөсөгний тэргийг модон тэрэг, төмөр тэрэг гэж хоёр зүйл хуваах бөгөөд “төмөр тэрэг” нь дугуйны мөөр модыг цагираг төмрөөр бэхэлснийг хэлнэ. XIII зууны үеийн аян дайнд хэрэглэж байсан төмөр тэрэг ч мөн иймэрхүү маягийн тэрэг байсан бололтой” хэмээн тайлбарласан байдаг.

Чариот. Монголын нууц товчооны түгээмэл эхэд ч мөн ийм байдалтайгаар дүрсэлсэн буй.

Дүрслэл

Энэ хэсэгт зураачийн зургийн ур чадварын тухай өгүүлэх гэсэнгүй. Би угаасаа ур чадварыг нь үнэлж дүгнэж чадахгүй. Зураач Монголын нууц товчооны мэдээг задлан шинжлэхдээ багагүй зүйлсийг орхигдуулсны нэг нь Чингис хааны хүлэг баатруудыг “ширмэн төмөр магнайтай, шивээ хурц хэлтэй”-гээр дүрсэлсэн явдал юм. Энэ нь бичиг мэдэхгүй балчир хүүхэд бол монголчууд ийм ашигтай дүр төрхтэй байжээ хэмээн ойлгож болохуйц байгаа юм. Энэ бол зөвхөн зохиолын хэтрүүлэл тул зураач үүнийг анхааран үзэж “ширмэн төмөр магнайтай, шивээ хурц хэлтэй” дүрсэлхээсээ илүүтэйгээр баатарлаг, шинж байдалтай дүрслэх хэрэгтэй байсан болов уу.

Хэдий “мундаг” түүхч байлаа гээд түүхэн баримтыг нэгтгэн дүгнэж, тайлбарлаж бичхээс бус энэ мэт дүрсэлж чадахгүй. Хэдий “мундаг” зураач байлаа гээд түүхийн баримт сэлтээ гүйцэд ухаагүйгээс андуурч ташаарах зүйлс гарах нь дамжиггүй. Хэн хэн нь Монголын түүхийг өргөн олонд таниулах зорилготой тул цаашид анхаарахад илүүдэхгүй биз ээ.

Share250Tweet150
Өмнөх мэдээ

Оросууд түүхийнхээ ГУРАВНЫ ХОЁРЫГ дайтаж өнгөрөөжээ

Дараагийн мэдээ

Алмасын тухай баримтууд

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

Нийтэлсэн: Admin
01/21/2021
Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү
Бусад

Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Бяцхан охины эмчилгээнд цугларсан мөнгийг залилан зугтжээ
Бусад

Бяцхан охины эмчилгээнд цугларсан мөнгийг залилан зугтжээ

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Бусад

Дуучин О.Баднаанямбуугаас болж бизнесмен болон бөхчүүд гар зөрүүлжээ

Нийтэлсэн: Admin
01/22/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

П.Очирпүрэв: Хуванцар хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машиныг Монголд энэ сарын 15-нд оруулж ирнэ

09/03/2019
Фантастик продакшний шинэ бүтээл 37-р точка Ахдаа дурласан Солонго

Фантастик продакшний шинэ бүтээл 37-р точка Ахдаа дурласан Солонго

10/30/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү
Бусад

Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

01/22/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

01/22/2021
Бяцхан охины эмчилгээнд цугларсан мөнгийг залилан зугтжээ
Бусад

Бяцхан охины эмчилгээнд цугларсан мөнгийг залилан зугтжээ

01/22/2021
Бусад

Дуучин О.Баднаанямбуугаас болж бизнесмен болон бөхчүүд гар зөрүүлжээ

01/22/2021
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн 34 хувийг Рио Тинтод өгөх хэрэгтэй гэж ярилцлага өгчээ
Бусад

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн 34 хувийг Рио Тинтод өгөх хэрэгтэй гэж ярилцлага өгчээ

01/22/2021

Recent News

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

01/22/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In