• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, January 27, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

ТҮҮХИЙН ОН ТООЛОЛ

Admin Нийтэлсэн: Admin
08/21/2019
Ангилал: Бусад, онцлох, санал болгох, Шинжлэх ухаан
0
ТҮҮХИЙН ОН ТООЛОЛ

Оросын Октябрийн хувьсгалын ойн өдөр буюу 10-р сарын баярыг яагаад 11-р сарын 7-ны өдөр тэмдэглэдэг юм бол? Өөр олон хүний тавьдаг энэ асуултад хариулт эрье.

Хувьсгал гарах тухайн үед Оросын хаант улс хуучны Юлийн он тооллыг ашигладаг байсан аж. Өнгөрсөн олон зууны турш дэлхийн улс орнууд мөрдөж ирсэн Юлийн он тооллыг 150 жилийн өмнөөс барууны ихэнх улс хэрэглэхээ больжээ. Юлийн он тоолол өнөөдөр дэлхийн бараг бүх улс оронд хэрэглэдэг Грегорийн тооллоос 13 өдрөөр хоцорч явдаг гэнэ. Тиймээс большевикууд хаант засгийг хуучин он тоололтой нь хамт халж, Зөвлөлт Холбоот Улсыг байгуулсан цагаасаа Грегорийн шинэ он тооллыг мөрдөж эхлэв. Ингээд Юлийн тооллоор 10-р сарын 25-нд тохиодог байсан Октябрийн баярын өдөр Грегорийн тооллоор 11-р сарын 7-нд болж өөрчлөгдсөн байна.

You might also like

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

Дахин нэг Монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ

Ингэхэд хүн төрөлхтөн хэчнээн төрлийн он тооллыг хэрэглэдэг байсан юм бол? Одоо чухам ямар ямар он тооллыг хэрэглэдэг вэ? Хүн бүрийн мэдэж байгаачлан бүх улс орон Грегорийн он тооллыг мөрдөж буй гэж та хэлэх биз. Гэтэл лалын, еврейн, нарны, сарны, сүүлийн үед мааяагийн он тоолол гэж нэлээд яригдах болсон.

Ер нь хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн, өнгөрсөн үед хэрэглэгдэж байсан, өдгөө хэрэглэж буй нийлээд 70 гаруй төрлийн он тоолол бий аж. Эдгээрээс одоо хэрэглэгдэж байгаа нь 40 орчим гэнэ. Ингээд зарим он тооллыг товч танилцуулъя.

Грегорийн тоолол

Барууны заримдаа Христийн гэж нэрлэдэг энэ тооллыг Саудын араб, Этиоф, Балба, Иран, Афганистанаас бусад бүх улс хэрэглэж байгаа бол Энэтхэг, Бангладеш, Израиль, Мьянмар, Шри-Ланк, Камбож, Тайланд, Япон, Хойд Солонгос зэрэг орон өөрийн он тоололтой зэрэгцүүлэн хэрэглэж байна.

Грегорийн он тооллыг анх Юлийн 1582 онд Ромын пап 13-р Грегорий албан ёсны он тоолол болгон зарласнаар католик шашинтай ихэнх оронд хэрэглэж эхлэв. Тухайн өдөр Юлийн он тооллоор 10-р сарын 4-н байсан ч хоног, цагийн алдагдлыг тооцоод 13 хоногийн зөрүүтэйгээр тоолж эхэлжээ. Үндсэндээ Грегорийн он тоолол нь багахан завсар оруулсан Юлийн он тоолол. Улс орнууд өөр өөр цаг хугацаанд Грегорийн он тооллыг хэрэглэж эхэлсэн ба Их Британи болон колонид нь байсан орнууд гэхэд л 200 гаруй жилийн дараа буюу 1752 оны 9-р сарын 2-ны лхагва гарагт Юлийн он тооллоо зогсоож, 14-ний пүрэв гараг хэмээн Грегорийн он тооллыг мөрдөж эхэлсэн байна. Энэ тооллын нэг жилийн үргэлжлэх хугацаа нь 365,2425 хоног байдаг бол жинхэнэ нарны жил нь 3300 жил тутмыг Грегорийнхтой харьцуулхаад нэг хоногийн зөрөө гардаг аж.

Юлийн тоолол

1582 онд Грегорийн тооллыг нэвтрүүлэх хүртэл Европын бараг бүх улс Юлийн тооллыг хэрэглэдэг байжээ. Юлийн он тооллыг анх МЭӨ 46 онд Юлий Цезарь Ромын албан ёсны он тоолол болгож нэвтрүүлсэн аж. Юлийн он тооллоор 1 жил 12 сар, 365 хоногоос бүрдэж байсан бол түүнээс өмнө мөрдөж асан тоолол ерөнхийдөө 12 сар 355 хоногт хуваагдаж, манайхны ярьдгаар өндөр жил, нам жилээсээ хамаараад хоёр, гуравдугаар сарын хооронд 27 хоногтой нэг сар нэмэгдэж ордог байлаа.

Еврейн тоолол

Ихэнх он тоололд эсвэл нар, үгүй бол сарны хөдөлгөөнийг ашигласан байдаг бол Еврейн тооллыг нар, сарных гэж нэрлэдэг. Грегорийн он тоолол хэрэглэдэг хүмүүсийн хувьд ойлгоход нэлээн ярвигтай. Жишээ нь жилийг жирийн болон өндөр гэж ангилдаг бол өндөр жил нь 19 жилийн цикльтэй тохиодог. Өндөр жилд 29 хоногт илүү сар буюу 13 дахь сар нэмэгддэг. Үүнээс гадна жирийн жилд заримдаа 353, 354, 355 хоногтой байх тохиолдол гардаг бол өндөр жилд 383, 384, 385 хоногтой байх нь хэвийн үзэгдэл бололтой. Хоногийг нар жаргахаас эхлэн тооцдог ба Еврейн он тоолол, Юлийн тоолол бол МЭӨ 3761 оны 10-р сарын 7-ны даваа гарагийн нар жаргахад эхэлсэн гэж үздэг байна. Израильд Еврейн тооллыг Грегорийн тоололтой зэрэгцүүлэн хэрэглэдэг агаад еврейн уламжлалт баярууд болон талийгаачдынхаа хойтхыг үйлдэх ёслолын өдрүүдээ товлодог аж. Еврейн он тооллыг өнөөдөр ганц Израильд л хэрэглэж буй.

Лалын тоолол

Энэ нь цэвэр сарны тоолол агаад 29, 30 хоногтой 12 сараас бүрдэнэ. Бусдын адил өндөр жил гэсэн ойлголт байдаг учир өндөр жил нь 29, сар нь 30 хоногтой болдог байна. Өндөр жил нь 30 жилийн цикльтэй тохиодог. Хоногийг мөн л нар жаргаснаар тоолж эхэлдэг ба лалын он тоолол Юлийнхаар бол МЭ-ий 622 оны 7-р сарын 16-ны баасан гарагийн нар жаргаснаар эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэсэн аж. Долоо хоногийн гарагуудыг зөвхөн тоогоор тэмдэглэнэ. Грегорийнхоос ялгаатай нь ням гарагийг нэг дэх өдөр, бямба гарагийг 7 дахь өдөр гэж нэрлэдэг байна.

Лалын он тооллыг лалын шашинтай бүх улсад зөвхөн шашны зорилгоор буюу Саудын Арабт гэхэд л рамадан, хажж зэрэг шашны баяруудаа тэмдэглэх өдрөө тогтооход ашиглана. Манайхан цагаан сарын битүүн, шинийн нэгний өдрөө тогтооход билгийн тооллыг ашигладагтай адил. Үүнээс гадна лалын хуанлид 12 сарын Грегорийнхтой бараг адил нэрлэдэг Ливи, Египет зэрэг зарим оронд Юлий Цезарь, Август Цезарь нарын нэрээр нэрлэсэн Юлий, Август буюу долоо, наймдугаар сарыг эртний Карфагений цэргийн жанжин Ганнибал, Египетийн 2 дахь ерөнхийлөгч Насер нарын нэр болгож өөрчилсөн байдаг аж.

Мааяагийн он тоолол

Мааяачууд гурван өөр он тоолол ашигладаг. Эхнийхийг нь түүхийн, хоёр дахийг нь өдөр тутмын хэрэглээ, гурав дахийг нь шашны зорилгоор хэрэглэдэг байлаа. Мааяагийн он тооллын эхний хоёр нь бусад тоололтой ойролцоо буюу 360 болон 365 хоногийн цикльтэй байдаг ч нар, сарны хөдөлгөөнтэй харьцуулах бараг боломжгүй. Энэ тооллыг МЭ-ий өмнөх V зуунаас эхэлсэн гэдэг ба Гватемал зэрэг улсын өндөр уулын хүмүүс одоо ч хэрэглэдэг гэнэ билээ.

Мааяачууд ойролцоогоор 7885 жилийн хугацаатай нэг цикль дуусаад дэлхий сөнөж, шинээр бий болно хэмээн итгэдэг бөгөөд энэ нь 2012 оны 12-р сарын 21-ний өдөр тохионо гэж дэлхий даяар олон сая хүнийг айдаст автуулсныг бид мэднэ. Харин зарим судлаач энэ удаагийн циклийг Грегорийн тооллоор 4772 оны 10-р сарын 12-ны өдөр хүртэл дуусахгүй гэж тооцож буй. Мааяачуудын өдөр тутамдаа хэрэглэж ирсэн Хааб хэмээх он тооллын нэг жил нь тус бүр 20 хоногтой 18 сард хуваагдаж байсан агаад жилийг тоолох гэсэн ойлголт үгүй, 365 хоногтой нэг цикль дуусангуут дахиад шинээр эхлээд явдаг байжээ.

Үүнээс гадна Хятадад манайхтай төстэй нар, сарны тооллоо шашны, соёл уламжлалын зорилгоор ашиглаж байгаа бол Японд хаадынхаа төр барьсан хугацаагаар он тооллоо тогтоодог. Жишээ нь 2013 он нь Японы хувьд Хэйсэйн 25 дахь он бөгөөд энэ нь өмнөх хаан Хирохито нас барж, түүний хүү Акихито хаан ширээ залгамжилсан 1989 оны 1-р сарын 8-нд эхэлжээ. 1926 оны 12-р сарын 25-нд хаан ширээнд сууж байсан түүний эцгийн хувьд Шовугийн 65-р онд нас эцэслэсэн аж. Энэ мэтчилэн Энэтхэг улс Хиндийн он тоолол, бангладешүүд болон баруун бенгалууд Бенгалын он тоолол зэргээр дэлхийн олон улс үндэстэн өөр өөрийн шашин, соёл, уламжлалыг харуулсан он тооллыг хэрэглэсээр байна.

Share250Tweet150
Өмнөх мэдээ

МОНГОЛЫН ХААН ШИРЭЭГ СОЛОНГОС ЦУСТАЙ 6 ХААН ЭЗЭЛЖ БАЙЖЭЭ

Дараагийн мэдээ

МОНГОЛ УУЛ УСНЫ ГАЗРЫН ЗУРАГ

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!
Бусад

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

Нийтэлсэн: Admin
01/27/2021
Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ
Бусад

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

Нийтэлсэн: Admin
01/27/2021
Дахин нэг Монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ
Бусад

Дахин нэг Монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ

Нийтэлсэн: Admin
01/27/2021
Л.Оюун-Эрдэнэ: Ж.Амарсанаа мэтийн хүмүүс урагшаа явна гэж битгий шоудаад бай
Бусад

Л.Оюун-Эрдэнэ: Ж.Амарсанаа мэтийн хүмүүс урагшаа явна гэж битгий шоудаад бай

Нийтэлсэн: Admin
01/27/2021
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хятад танил хайж байгаа бичлэг ил боллоо
Бусад

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хятад танил хайж байгаа бичлэг ил боллоо

Нийтэлсэн: Admin
01/27/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Германы үй олноор нь устгах лагерь

Германы үй олноор нь устгах лагерь

06/28/2018
Ээ, бурхан минь гэж. Энэ чинь эвдэрхий хүүхэлдэй юм уу хаашаа юм!

Ээ, бурхан минь гэж. Энэ чинь эвдэрхий хүүхэлдэй юм уу хаашаа юм!

07/20/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!
Бусад

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

01/27/2021
Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ
Бусад

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

01/27/2021
Дахин нэг Монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ
Бусад

Дахин нэг Монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ

01/27/2021
Л.Оюун-Эрдэнэ: Ж.Амарсанаа мэтийн хүмүүс урагшаа явна гэж битгий шоудаад бай
Бусад

Л.Оюун-Эрдэнэ: Ж.Амарсанаа мэтийн хүмүүс урагшаа явна гэж битгий шоудаад бай

01/27/2021
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хятад танил хайж байгаа бичлэг ил боллоо
Бусад

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хятад танил хайж байгаа бичлэг ил боллоо

01/27/2021
Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!
Бусад

Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!

01/26/2021

Recent News

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

01/27/2021
Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

01/27/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In