Монголын эзэнт гүрний түүхийг илтгэх газрын зураг бол Монгол уул, усны газрын зураг юм. Энэхүү зургийг Мин улс баруун тийш Баясгалант хадат хаалгыг байгуулсны дараа буюу 1524-1539 оны хооронд зурсан гэж үздэг.
Газрын зураг дээрх газар усны нэр нь турк, монгол, перс, араб, грек, армян зэрэг 9 хэлнээс гаралтай. Зурагт хотон, грек, түрэг, монгол, перс, согд, араб, армян нэрийг хятад үсгээр буулган тэмдэглэсэн байна. Энэхүү зургийн өргөн нь 59 см, урт нь 31.2 м торгон дээр бэхээр өнгө ялган үйлджээ.
1920-иод оны үед Фү жи Юрикиан хэмээгчийн хувийн музейд байсан бөгөөд хэсэг цуглуулагчид Умард Сүн гүрний үеийн газрын зургийг худалдаж авахаар очоод уг зургаа авсны дараа үлдсэн бага хэмжээний мөнгөөрөө авч болох өөр төрлийн зураг байгаа эсэхийг лавлатал Монгол уулс усны газрын зургийг Чин гүрний газрын зураг гэж нэрлэн үзүүлснийг нь худалдаж авсан байна.
Манж Чин улсын үеийн Шан Ютан хэмээх номын дэлгүүр уг зургийн ард “Монголын уул, усны газрын зураг хэмээн” хятад ханзаар бичжээ.