• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Sunday, April 11, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Бермудын гурвалжингийн нууц

Admin Нийтэлсэн: Admin
08/21/2019
Ангилал: Танин мэдэхүй
0

Бермудын гурвалжин буюу “Чөтгөрийн гурвалжин” бол дэлхийн хамгийн нууцлаг газруудын нэг юм. Энэ нь Хойд Атлантын далайн өмнөд хэсэг, АНУ-ийн Флорида муж болон Пуэрто Рико арлын хооронд байдаг. 1600 оноос эхлэн тус газар маш олон агаарын болон хөлөг онгоц ор сураггүй алга болсон байдаг. Зарим онгоц нь далайн шуурга, байгаль, цаг уурын байдлаас шалтгаалан алга болсон байдаг ч ихэнхи нь нууцлаг байдлаар ямар ч ул мөргүй сураггүй болж, эрдэмтэн судлаачид, тэр ч бүү хэл мэргэч төлөгчдийн аргыг бараад байгаа юм.

Үүний шалтгааныг судлаач, шинжээч нар янз бүрээр тайлбарладаг ч өдгөөг хүртэл яг баттай баримт байдаггүй. Зарим нэг оновчтой дүгнэлтийг дурдвал: Соронзон гажилтийн нөлөөгөөр зүг чиг заагч луужин нь буруу ажиллан нисэх онгоц болон хөлөг онгоцнуудыг буруу тийш нь залан, улмаар осолдох аюулд оруулдаг. Өөр нэг таамаглал нь метан гидрад (байгалийн хий) бодис юм. Бермудын гурвалжингийн далайн ёроолд асар ихээр хуримтлагдсан метан гидрид нь гэнэт гадарга өөд гарч ирснээр усны нягтыг бууруулж, хөлөг онгоцыг живүүлдэг аж. Харин агаарт нисч яваа онгоцны тухайд метан гидридийн хий нь онгоцны хөдөлгүүрт гал авалзуулж сүйрүүлдэг байна.

You might also like

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

 

Ингээд та бүхэндээ тус газарт алга болсон 10 онгоцны тухай сонордуулья.

“Trislander”
Нью-Йорк хотоос Норман арлыг зорин 2008 оны 12-р сарын 15нд 12 хүний хамтаар явж одсон байна. Нислэгт гарснаас ердөө 35 минутын дараа гэхэд хяналтын төвөөс холбоо тасарч, онгоц сураггүй болсон юм. Үүний дараа олон онгоц явуулж тэднийг хайлгасан боловч юу ч олдоогүй аж.

“Piper-PA”
2005 оны 6-р сарын 20ны өдөр анхны “Piper-PA” онгоц нь Бахамагийн арлаас Флорида орж явах замдаа 3 хүний хамтаар сураггүй болсон аж. Үүний адилаар хоёр дахь “Piper-PA” онгоц ч мөн 2007 оны 4-р сарын 10-нд Бэрри арлын ойролцоо алга болжээ. Тус онгоцонд ямар нэгэн зорчигч суугааүй, зөвхөн нисгэгч л явж байсан гэнэ.


“Witchcraft”
Буррак (Burrack) гэх нэгэн баян эрхмийн эзэмшдэг 7 метрийн урттай тансаг зэрэглэлийн хөлөг онгоц нь мөн л “Бермудын гурвалжин”-д алга болсон байна. Буррак замд явж байхдаа 9 цагийн алдад эргийн хамгаалагчтай холбогдон нэг хачин зүйл үзэгдэж, гал дүрэлзээд байгаа тухай мэдэгдсэн байна. Түүний дуудлагыг авсан хамгаалагчид тэр дор нь хөлөг онгоцыг хайсан боловч хаа ч байгаагүй аж.


“Flight 441”
АНУ-гийн томоохон цэргийн онгоц болох “Flight 441” нь 42 зорчигч буюу офицер гэр бүлийн хамт Хойд Атлантийн далай дээгүүр нисч яваад алга болсон байна. “SOS”-руу ямар нэгэн дуудлага хийгээгүй бөгөөд чив чимээгүйхэн ор сураггүй болсон билээ.


“Douglas Dakota DC-3”
1948 оны 12-р сарын 28-ны өдөр тус онгоц нь Флоридагаас Поурто Рикоруу хөлгийн жолоо залжээ. Онгоц нисэж явахдаа байдлаа байнга илтгэж байсан боловч газардахаас ердөө 20 минутын өмнө ямар ч сураггүй болж, холбоо барих боломжгүй болсон байна.


“Tudor Star Tiger”
Санта Мариа арлаас 25 зорчигчийн хамт хөдөлсөн Тюдор онгоц Бермудын гурвалжингийн хажуугаар өнгөрч явна хэмээн диспетчертээ мэдээллэсэн байна. Гэвч үүнээс хойш онгоцтой ямар ч холбоо яаж ч хичээгээд тогтоож чадаагүй бөгөөд тэднийг хайсан боловч ямар ч сураг ажиг гараагүй гэдэг.


“C-54”
“C-54” онгоц нь 1947 оны 7-р сарын 3-ны өдөр аймшигт шуурганд цохиулсан байдаг. Хамгийн хачирхалтай нь онгоцны багийнхан яагаад шуургыг урьдчилан олж харалгүй байсаар өртсөн юм бол гэдэг асуудал хөндөгдөнө. Тус онгоцонд нийт 85 зорчигч байснаас ганц хүн бүү хэл онгоцны хэлтэрхий нь ч олдоогүй аж.


“The USS Cyclops”
1918 онд “The USS Cyclops” гэх усан онгоцонд 309 ажилчин болоод асар их хэмжээний ачаа тэвээрлээстэй явсан байна. Барбадос улсаар дайран зарим ачаа бараагаа буулгаж, цааш Балтимор улсыг зорьжээ. Гэтэл онгоц ахиж хэзээ ч эргэж ирсэнгүй. Энэ нь тус газарт осолдсон, ор мөргүй алга болсон аймшигт явдлуудын хамгийн том болоод хохирол ихтэй осолд тооцогддог юм.


“Ellen Austin”
Нью-Йорк хотоос Лондонг зорьж явсан эл томоохон усан онгоц нэг л мэдэхэд “Бермудын гурвалжин”-д орж ирсэн байв. Усан онгоцны багийнхан гайхан залуураа Лондон руу чиглүүлэхийг оролдсон боловч чадалгүй тус аймшгийн гурвалжинд орон алга болсон аж.

“Flight 19”
Тус онгоц нь 1945 оны 12-р сарын 5-ны өдөр “Бермудын гурвалжин”-д сургалтын нислэг хийж яваад алга болсон байна. Тэнд нийт 14 хүн байсан боловч ганц нь ч олдоогүй юм. Мөн “Close Encounters of the Third Kind ” гэх кинонд “Flight 19” онгоцийг олдон, нисгэгчид нь амьд эргэн ирж буйгаар дүрслэн үзүүлсэн байдаг.

Share263Tweet149
Өмнөх мэдээ

13-ны ”ХАР” баасан гараг чухам яагаад бий болсон бэ

Дараагийн мэдээ

Газар зүйн сонирхолтой баримтууд

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Нийтэлсэн: Admin
04/06/2021
Нийгэм

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Нийтэлсэн: Admin
03/19/2021
Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс
онцлох

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын нэгээхэн хэсгээс

Нийтэлсэн: Admin
03/18/2021
Манай гаригийн хамгийн том шувуу
Танин мэдэхүй

Манай гаригийн хамгийн том шувуу

Нийтэлсэн: Admin
03/14/2021
Далайн цор ганц мангас, аварга арваалж
Бусад

Далайн цор ганц мангас, аварга арваалж

Нийтэлсэн: Admin
03/12/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхээр.

Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхээр.

10/24/2019
Сардаа 1’200’000 цалинтай хот тохижуулах газрын даргын ААРХАЛ

Сардаа 1’200’000 цалинтай хот тохижуулах газрын даргын ААРХАЛ

03/12/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ
Бусад

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021
Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан
Бусад

Хятад улс манайхыг ковидоо хяналтаас алдсан гэж үзээд хилээ хаасан

04/07/2021
Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
онцлох

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

04/06/2021
Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Бусад

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

04/05/2021
Бусад

Хадам ээжийгээ х.ү.ч.ин.д.э.ж хэргийн газраас зугтаажээ

04/03/2021

Recent News

Шүүх: Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Н.Түвшинбаярт 5-12 жилийн х.о.р.и.х ял оноож магадгүй байна

04/10/2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох санал дэмжигджээ

Шуурхай мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

04/08/2021

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In