• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, January 19, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Учир битүүлгээр амиа алдсан хүмүүсийн аймшигтай түүх

Admin Нийтэлсэн: Admin
08/22/2019
Ангилал: Нийгэм, онцлох, Танин мэдэхүй
0
Учир битүүлгээр амиа алдсан хүмүүсийн аймшигтай түүх

Тэртээ 1959.02.02-ны өдөр Игор Дятлов гэх эрхэм уулчдыг ахлан ЗХУ-ын Урал уул өөд авиралт хийсэн юм. Харамсалтай нь тэд түр амрах баазад товлосон хугацаандаа ирээгүй бөгөөд цагдаа нар тэднийг амь насаа алдсан хэмээн үзэж байв. Гэвч төд удалгүй уулчдын цогцсыг олсон бөгөөд хамгийн хачирхалтай нь тэднийг чухам яаж амиа алдсан нь олон хүний гайхшралыг төрүүлж байсан юм.

Тэр ч бүү хэл харийнхан, ууланд амьдардаг омгийнхон, алмас зэрэг этгээд хачин зүйлстэй тэднийг тааралдсан гэх яриа хүртэл байдаг байна. Ингээд хамтдаа сэтгэл сэртхийлгэм түүхийг сонирхоцгооё.

You might also like

Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг “царай муутай” 6 жүжигчин

Толгойгоо тасдуулсан хэдий ч 18 сарын турш амьдарч чадсан цор ганц тахиа.

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

1.Цасны нуранги
Уулчид цаг агаарын нөхцөл байдлыг сайтар ажигласны эцэст авиралтыг эхлүүлсэн аж. Гэвч богино хугацааны дараа цаг уур гэнэт өөрчлөгдөж, цасаар шуурч эхэлсэн учраас чиглэлээ өмнөд зүг рүү өөрчилж, “Death Mountain” буюу “Үхлийн уул” руу явжээ. Очмогцоо буруу газар ирсэн гэдгээ ойлгож, цасан шуурга намжтал тэндээ өнжихөөр шийдвэрлэсэн байна. Уулчдыг ахлаж явсан Игор Дятлов нь олон жил уулын спортоор хичээллэсэн хашир туршлагатай нэгэн байсан бол бусад 9 уулчны хувьд түүнээс дутахааргүй чадварлаг уулчид байв.

Цаг орой болж, унтаж амрахын өмнөхөн тэдэнд цасан нуранги ирж яваа чимээ сонсдох нь тэр… Гараад хартал ойролцоогоор цагт 80 милийн хурдтайгаар асар том цасан нуранги тэднийг чиглэн ирж байсан аж. Гайхшралд орсон уулчид хоёр хэсэг болж зугтсан бөгөөд нэг хэсэг нь ой мод руу, нөгөө хэсэг нь жалга руу орж, нуугдсан ч, тэдний амийг цасан нуранги зүгээр өнгөрөөгөөгүй аж.

2.Биеийн дулаан алдагдах өвчин
Энэ өвчнийг туссан нөхцөлд биеийн дулаан алдагдаж, бага багаар хүний бие улам хүйтэн болсоор байдаг бөгөөд улмаар хамаг хувцсаа тайлж, удалгүй зүрх нь цохилохоо больдог байна. Асар том хэмжээний цасан нурангитай нүүр тулгарсан уулчдыг уг өвчнөөр өвчилсөн байж болзошгүй хэмээн үзэж байсан аж. Учир нь тэдний цогцосноос хоёр нь ямар ч хувцасгүй байдалтай олджээ.

3.Дайны зориулалттай зэвсгийн туршилт
1959.02.02-нд уулчдыг авиралтаа хийх үед ЗХУ-ын цэргийн нууц ажиллагаа Урал ууланд болсон юм. АНУ-ын “Active Dental System” гэж нэрлэдэг зэвсгийг Урал уул руу туршилтын шугамаар буудаж, ашигласан бөгөөд зөвлөлтийн цэргийн командлагчид уулчдыг тэнд байсан эсэхийг мэдэлгүй энэхүү ажиллагааг эхлүүлсэн аж. Үүнээс үүдэж, авиралт хийж байсан Игор Дятловын багийнхны зарим гишүүд амь насаа алдсан байж болзошгүй хэмээн үздэг байна. Дээр дурдсан дайны зориулалттай зэвсэг нь хүний чихэнд сонсогдохгүй бөгөөд чиглэсэн байныхаа эргэн тойрон дахь амьд бие организмд аюул учруулдаг юмсанж.

4.Харийнханд олзлогдсон нь
Тэдэнтэй холбоотой хамгийн сонирхолтой яриа байдаг нь харийнхантай учирсан гэх хачирхалтай яриа бөгөөд уулчдыг замаа туулж байх үеэр тэнгэр дээр хурц гэрэл тусч, үл мэдэгдэх харийн биет газардан, харь гарагийнхан тэдэн рүү дайрч, ой мод руу авч явж, маш хэрцгийгээр тамлаж, зовоож байгаад явсан гэж ярьдаг байна.

5.Алмас
Урал уулын “Dead Mountain” гэх хэсэг газар нь буг чөтгөр, цасан хүн, алмас зэрэг этгээд хачин зүйлсээр дүүрэн гэх цуу яриа байсаар ирсэн нь нууц биш юм. Өмнө нь олон уулчид уг газар үл мэдэгдэх шалтгаанаар амь насаа алдаж байсан түүхтэй бөгөөд зөвлөлтийн уулчдыг тэдэнтэй нэгэн адилаар амь насаа алдсан байж магадгүй гэж үздэг аж. Цасан шуурганы дараа майхнаасаа гараад хартал тэднийг нэлээн хэдэн алмас хүрээлэн зогсож байсан бөгөөд өндөр нь ойролцоогоор 7 метр гаруй байсан гэдэг.

6.Чөтгөрийн хорлол
Энэхүү үйл явдал болж өнгөрснөөс хойш эрэл хайгуулын багийнхан уулчдын цогцсыг олсон бөгөөд тэдний заримынх нь хэл тасарсан, гавлын яс цөмөрсөн, амьдаараа шатсан, хөлдөж үхсэн байдалтай олдсон аж. Үүнийг хийх хүн тэдний дунд байхгүй бөгөөд ийм байдалтай амь насаа алдсаны гол шалтгаан нь чөтгөрийн хорлол байсан байж болзошгүй хэмээн тухайн үед мэргэжилтнүүд үзэж байжээ. Тэр тусмаа Игор Дятловын хувьд мухар сүсэгтэй нэгэн байсан нь түүнийг чөтгөрт хорлуулж, улмаар бусдынхаа аминд хүрсэн байх магадлалтай гэж цагдаа нар бодож байсан нь нууц биш юм.

7.Өлсөж үхсэн
Дээр дурдсанчлан уулчид цасан нурангинаас зугтаж явахдаа идэж, уух бүх хоол хүнсээ авч амжилгүй алдсан бөгөөд цасан дунд хоног өдрийг өлсөж өнгөрөөсөөр амь насаа алдсан байж болох талтай аж. Түүгээр барахгүй тэд нэгнээ барьж идэхийг санаархаж, уулчин бүсгүйн хэлийг тайрч идсэн байж болзошгүй хэмээн үзэж байв.

8.Хөлдөж үхсэн
Цасан шуурга хүчтэй шуурсны үр дүнд уулчдыг ахалж явсан Игор Дятлов багийнхныг хоёр хэсэгт хувааж, бааз руу буцахаар болжээ. Түүний хувьд дөнгөж 23 настай байсан хэдий ч, ууланд авирах тал дээр асар их туршлагыг хуримтлуулсан нэгэн байсан аж. Харамсалтай нь түүний ур чадвар зогсохгүй үргэлжилсэн цасан шуургыг давж гарч чадаагүй бөгөөд цасан шуурга намжтал хоног төөрүүлэхээр шийдсэн багийнхан бүгдээрээ хөлдөж үхсэн байна.

9.Юри Юдлин
ЗХУ-аас 10 уулчин уг авиралтыг хийхээр багаа бүрдүүлсэн бөгөөд тэдний 9 нь учир битүүлгээр амь насаа алдсан бол ердөө ганцхан уулчин амьд гарсан ажээ. Уг эрхмийг Юри Юдлин гэдэг байсан бөгөөд Урал дахь галт тэрэгний зогсоол дээрээс түүнийг Игор Дятлов цааш цуг явахыг нь эсэргүүцсэн юм. Учир нь “Юдлин – Дятлов – Дубинина” гэсэн хайрын гурвалжин уулчдын дунд байсан аж. Галт тэрэгний зогсоол дээр Юдлин болон Дятлов нар хайртай бүсгүйгээсээ болж муудалцсан бөгөөд Юдлин үүнд ихэд бухимдан үлдсэн аж. Үүнээс үүдэж түүнийг бусдынхаа араас очин, амь насыг нь хөнөөсөн гэж үздэг байна.

10.Засгийн газрийн бодлого
Тэдний үхэлтэй холбоотой бас нэгэн яриа байдаг нь ЗХУ-ын засгийн газраас уг 9 уулчдад улсын чанартай, маш нууц даалгавар биелүүлэхээр үүрэг болгож, Урал уул руу явуулсан бөгөөд цасан шуурганаас үүдэж, даалгавар биелэгдэх боломжгүй болсон учраас тэдний амийг хөнөөсөн гэж үздэг юмсанж.

 

Share289Tweet149
Өмнөх мэдээ

“Халхын шоронгийн хаан” гэгддэг Г.Нямлхагвын түүх

Дараагийн мэдээ

Газар зүйн сонирхолтой баримтууд

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг “царай муутай” 6 жүжигчин
онцлох

Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг “царай муутай” 6 жүжигчин

Нийтэлсэн: Admin
01/19/2021
Толгойгоо тасдуулсан хэдий ч 18 сарын турш амьдарч чадсан цор ганц тахиа.
онцлох

Толгойгоо тасдуулсан хэдий ч 18 сарын турш амьдарч чадсан цор ганц тахиа.

Нийтэлсэн: Admin
01/19/2021
Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна
Бусад

Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна

Нийтэлсэн: Admin
01/17/2021
5000 жилийн настай Хятадын пирамидын нууц
Бусад

5000 жилийн настай Хятадын пирамидын нууц

Нийтэлсэн: Admin
01/17/2021
Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас
Танин мэдэхүй

Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас

Нийтэлсэн: Admin
01/17/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Мартагдах дөхсөн түүх буюу өнгөт арьст ковбойчуудын түүх.

Мартагдах дөхсөн түүх буюу өнгөт арьст ковбойчуудын түүх.

03/07/2019
Чарли Чаплины охиндоо бичсэн сүүлчийн захиа

Чарли Чаплины охиндоо бичсэн сүүлчийн захиа

09/05/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Д.Мөнхбатаас 23 дахь хоног дээрээ халдвар илэрсэн талаараа
Бусад

Д.Мөнхбатаас 23 дахь хоног дээрээ халдвар илэрсэн талаараа

01/19/2021
Дуучин Э.Оюумаад бусдад хахууль өгсөн хэргээр ял оноолоо
Бусад

Дуучин Э.Оюумаад бусдад хахууль өгсөн хэргээр ял оноолоо

01/19/2021
Бусад

Р.Эмүжин: Жүжигчин Г.Ундармаа тэргүүтэй “зэвүүн” хүүхнүүд

01/19/2021
Жүжигчин П.Шүүдэрцэцэг экс найз залуугаа санагалзав уу?
Бусад

Жүжигчин П.Шүүдэрцэцэг экс найз залуугаа санагалзав уу?

01/19/2021
Бусад

СУЛИНХЭЭРИЙН ХИЛИЙН ОТРЯД-ЫГ ТАТАН БУУЛГАЖ 40 КМ-ЭЭР ДОТОГШ НЬ УХРААЖ БАЙГААД МАЛТАЖ ЭХЭЛЖЭЭ

01/19/2021
Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг “царай муутай” 6 жүжигчин
онцлох

Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг “царай муутай” 6 жүжигчин

01/19/2021

Recent News

Д.Мөнхбатаас 23 дахь хоног дээрээ халдвар илэрсэн талаараа

Д.Мөнхбатаас 23 дахь хоног дээрээ халдвар илэрсэн талаараа

01/19/2021
Дуучин Э.Оюумаад бусдад хахууль өгсөн хэргээр ял оноолоо

Дуучин Э.Оюумаад бусдад хахууль өгсөн хэргээр ял оноолоо

01/19/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In