• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, January 22, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Минск дэх Монгол морины сонирхолтой түүх

Admin Нийтэлсэн: Admin
08/23/2019
Ангилал: Дайн, санал болгох, Танин мэдэхүй
0

Герман улсад 1990 оны эхээр хөл тавьсан хоёр монгол залуугийн нэг нь хуучин “опель” машин худалдаж аваад Москва ороод тэндээс ачуулахаар болжээ. Беларусын Гродно боомтоор гарч, Минск хотод ирээд нэг жижиг дэн буудалд хоноглохоор болжээ.

Гэтэл машинд нь бага зэрэг гэмтэл гарсан тул ойролцоох машин засварын газар очоод байтал том краз машин иржээ. Жолооч нь бууж ирээд монгол залуучуудын опель машиныг сонирхож байснаа хаанаас ирснийг нь асуугаад “Монголоос яваа” гэж сонсонгуутаа нүд нь сэргэж хаана буусныг нь асуугаад “та нартай ярих яриатай хүн дээ би” гэжээ. Орой нь жолооч эр нэг шил водка, даруулганы идэх юмтай буудалд нь ирээд монгол залуусыг ширээнд урьж яриагаа эхэлжээ.

You might also like

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд

“Би Минскээс холгүй нэг тосгонд төрж өссөн. Дайны хөлд нэрвэгдсэн тосгон маань ядуувтар, манайх ч их ядуу айл байлаа. Тэр үед би жаахан хүү байсан. Нэг өдөр Тосгоны зөвлөл “дайны фронтоос ирсэн морьдыг айлуудад тарааж байгаа тул ирж морь ав” хэмээн зар тараасан байв. Аав маань морь авахаар явсан боловч замдаа танилуудтайгаа таарч архи уугаад нэлээд орой болсон хойно очтол хамаг морьдыг нь хүмүүс авч яваад ганцхан жижигхэн хар морь үлдсэн байж гэнэ. Бүртгэл хийж байсан дарга “тэр морь л үлдсэн, тэрийг ав даа” гэтэл аав ундууцан “энэ муу давжаа хар морийг ямар морь гэдэг юм бэ” гэжээ. Нөгөө дарга “Энэ бол монгол морь, бас Берлин хүрсэн юм шүү” гэжээ. Аав хоосон буцахаар аваад явъя гэж шийджээ.Тэр цагаас эхлэн монгол морь манай гэрийн гишүүн болж “Монгол” гэж нэрлэгдсэн. Монгол их чадалтай, урьд нь 2 тоомсог хагалж бардагггүй талбайг ганцаараа анжис чирээд хагалчихдаг.

Эцэж цуцахыг мэдэхгүй Монгол маань хажуу хөрш айлуудын газрыг хагалж, аав маань шанд нь мөнгө авдаг байв. Ачаа сайн даадаг, дэнхийтэл ачсан будаатай тэргийг тоох ч үгүй ганцаараа чирээд явчихдаг. Өмнө нь тэр тэргэнд хоёр морь хөллөдөг байв. Монгол хашаанд байх дургүй, зад дайраад гарчихна, өөр морьдтой нэг жүчээнд хийвэл зодолдоод сүйд хийнэ, дураараа сул явах дуртай, ааваас өөр хүнийг ойртуулдаггүй байсан. Өөр хүнийг унагачихдаг байсан тул “нуруун дээр нь хэр удаан тогтох вэ” хэмээн мөрийцөж, аав маань нэлээд мөнгө хождог байв.

Өвөл болохоор Монгол маань ууланд явж өвсөө олоод идчихнэ, идэш тэжээлд мөнгө зардаггүй. Манай тэр хавиар чоно элбэг байдаг ч Монгол маань чононд бариулахгүй харин ч нэг удаа залуу чонын толгойг зад тангарчихсан байсан гэж аав маань ярьсан. Тэгээд Монгол маань тосгонд их алдартай болж хүмүүсийн хүндлэл хүлээж аав ч мориороо бахархдаг байв. Өвөл болохоор Монгол маань цан хүүрэг болчихсон сагсайсан зэрлэг төрхтэй, их л сүртэй алхаж явдаг сан. Хүмүүс “хараач нөгөө Монгол явж байна” гээд шуугиж, хүүхдүүд гүйлдэн ирж харах дуртай байсан. Аав маань Монголдоо их хайртай, “Монгол ирснээс хойш манай амьдрал өөдөлж чинээлэг айлын тоонд орсон” гэж ярихад ээж маань “энэ жижигхэн хар морь манай амьдралыг ивээх гэж явуулсан бурханы элч” гэдэг байлаа.

Аав маань халамцуу үедээ “ийм морийг сургаж хүмүүжүүлсэн тэр хүмүүст талархах юмсан, мундаг хүмүүс байдаг байх даа, би даанч амьддаа монгол хүмүүстэй учрахгүй биз, та нар минь миний талархлыг заавал дамжуулдаг юм шүү” гэж ярьдаг байсан юм.Би хот руу сургуульд сурахаар явахад аав Монголоо хөллөн намайг хүргэж өгсөн. Хэдэн жил өнгөрч би Минск-т амьдрахаар болсон. Нэгэн өдөр ааваас захиа автал “Монгол маань хөгшрөөд жүчээнээс гарахгүй байсаар зогсоогоороо үхсэн байсан.

Аав маань гашуудаж архи их уусаар байгаад Монголынхоо араас явсан даа, хөөрхий” гэж яриад кразны жолооч эр хэсэг дуугүй болжээ. Тэрбээр өврөөсөө хуучин фото зураг гаргаж ирээд “ааваас минь үлдсэн ганц зураг” гэж үзүүлэхэд нэг хөгшин эр жижигхэн хар морины хамт авхуулсан зураг байв. Жолооч эр “за ингээд би аавын гэрээслэлийг биелүүлж Монгол хүнтэй уулзаж Монголынхоо тухай дуулгалаа. Та нар манай Монгол шиг жижиг биетэй ч айхтар улс бололтой. Хаа байсан Германаас хуучин машин унаад энд явж байдаг …” гэж хундага өргөөд “Монгол морины төлөө … түүнийг сургасан танай ард түмний төлөө …” гэж билээ.

Share298Tweet149
Өмнөх мэдээ

Сонирхолтой түүх-Брестын цайзын баатарлаг хамгаалалт

Дараагийн мэдээ

Жонни Деппийн зовлонт амьдрал

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд
санал болгох

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021
Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд
санал болгох

Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021
Гахайны арьсыг хүнд шилжүүлэх туршилтыг хийхэд бэлэн болжээ
Танин мэдэхүй

Гахайны арьсыг хүнд шилжүүлэх туршилтыг хийхэд бэлэн болжээ

Нийтэлсэн: Admin
01/20/2021
256 насалсан Хятад эрийн нууц түүх
санал болгох

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Нийтэлсэн: Admin
01/20/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Дэлхийн цор ганц халимны шорон

Дэлхийн цор ганц халимны шорон

11/24/2018
Тост, Тосон бумбатай холбоотой дахин хүний амь эрсэджээ

Тост, Тосон бумбатай холбоотой дахин хүний амь эрсэджээ

09/03/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү
Бусад

Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

01/22/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

01/22/2021
Бяцхан охины эмчилгээнд цугларсан мөнгийг залилан зугтжээ
Бусад

Бяцхан охины эмчилгээнд цугларсан мөнгийг залилан зугтжээ

01/22/2021
Бусад

Дуучин О.Баднаанямбуугаас болж бизнесмен болон бөхчүүд гар зөрүүлжээ

01/22/2021
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн 34 хувийг Рио Тинтод өгөх хэрэгтэй гэж ярилцлага өгчээ
Бусад

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн 34 хувийг Рио Тинтод өгөх хэрэгтэй гэж ярилцлага өгчээ

01/22/2021

Recent News

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

01/22/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In