Бидний тархины хаа нэгтээ “дүрэм зөрчих” хүсэл нуугдаж байдаг.“Танатус” шиг. Ээжээсээ “Охин минь, сайн л хүнтэй суудаг юм шүү!” гэдэг үгийг хэдэнтээ сонссон мөртлөө л бидний эцсийн сонголт зүрхэн дээрээ ногоон гэрэлтэй “тэнгэрийн элч” шиг эрийг биш, улаан гэрэлтэй чөтгөрийн эр дээр тогтдог. Тэгээд л дараа нь түүнээсээ болж шаналж орхино.
Сайн эрчүүд байсаар байтал, Охид яагаад тэднийг алгасаж хардаг вэ?
1. Охид “сайн залуус”-т итгэдэггүй Хэрэв хэн нэг залуу хэтэрхий сайн загнаад байх юм бол, бид тэднээс зайгаа барьж эхэлдэг. Учир нь бид байгалиасаа хүн бүрийг “өө сэвтэй л байж таараа” гэсэн нүдээр хардаг. Тиймээс л бидэнтэй нэг ч дутагдалгүй, хэтэрхий сайн эр тааралдвал түүнийг муу талаа далдлах гэж худлаа жүжиглэж байна гэсэн бодол төрдөг юм. Үүнээс гадна бидэнд нэг ойлгомжгүй зан бий. Бүх зүйл “төгс” байгаа мэт санагдаад эхлэвэл, юунаас ч юм айж эхлэдэг хулчгар зан. Энэ л бидэнд үнэхээр хүсдэг хүнээ тойрч гарахад хүргэдэг байна.
2. Охид сайн залуусыг орондоо муу гэж боддог Яагаад ч юм тэд сексийн хувьд тийм ч чадвартай биш юм шиг харагддаг. Эмзэг турьхан бүсгүйчүүд бид унтлаганыхаа өрөөнд бар мэт хүч чадалтай, “удирдагч” шинжтэй эрчүүдэд дуртай. Харин сайн залуус сул дорой, ‘тийм юм”-андаа маруухан идэвхгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг учраас бид ширүүн дориун муу залуусыг сонгодог байна. Сексэд нэг их ач холбогдол өгдөггүй эмэгтэй ч далд ухамсраараа энэ талыг бодолцож л байдаг. Гэхдээ сайн залуус ч бас “өнөөхдөө” чадамгай байх нь элбэг.
3. Охид сайн залуусыг хүндэлдэггүй! Сайн залуус найз бүсгүйнхээ төлөө бүхнийг өгөхөд бэлэн байдаг. Гэвч тэд энэ сайхан чанараасаа болоод хаягдах нь бий. Учир нь бид удирдлагыг бүрэн гартаа авах тийм ч дуртай биш. Бид цаанаасаа эр хүн гэдэг эрх мэдэлтэй, бардам байх ёстой гэсэн ухамсраар бүхнийг хардаг учраас өөрсдийнхөө хойноос үхэн хатан гүйж байгаа залуусыг үл хүндэтгэдэг.
4. Охид төрөлхийн халамжлагч шинжтэй Эмэгтэйчүүд бид бусдыг асарч хамгаалах гэж төрсөн өгөөмөр хүмүүс. Тиймдээ ч бараг анхаарал халамж шаарддаггүй сайн залуусаас илүү, үргэлж ямар нэг асуудал, хэрэг төвөгт орооцолдож байдаг, эрх танхи муу жаалууд бидний сонирхлыг татдаг юм. Өдөр тутмыг нэг хэмнэлээр өнгөрүүлдэг, бүхнийг хууль журмын дагуу хийдэг залуусын оронд хааяа ч болов хүнтэй зодолдчихоод, цамцаа ураад ирдэг, замын хөдөлгөөний дүрмийг зөрччихөөд цагдаагаас зугтаадаг залуустай болзож, тэднийг халамжилж байх нь дээр биш гэж үү? Эсвэл үгүй юу?
5. Охид сайн залуустай юу юугүй гэрлэх болчих вий гэж айдаг Сайн залуустай хоёр, гуравхан удаа болзоход л гэрлэх тухай яриа эхлүүлэх нь холгүй байдаг. Энэ нь нэг насныхаа амьдралыг зохиох төлөвлөгөөгүй байгаа бүсгүйчүүдэд дарамттай санагддаг учраас муу залуусыг илүүд үзэхэд хүргэдэг байна.
6. Охид сайн залуусыг “ховор бараа” гэж боддоггүй “Байдаг л нэг эр”-Бид өөрсдийнхөө хойноос унаж тусдаг, хүссэн болгоныг маань авч өгдөг эрчүүдийг найзууддаа ингэж хэлдэг. Харин жаахан сахилгагүй, үл тоомсорлонгуй, сэхүүн, дээгүүр харцтай эрчүүдийг бишрэн шүтэх нь энүүхэнд. Гэтэл үнэн хэрэгтээ сайн залуус ховор нандин бараа юм гэдгийг ойлгодоггүй.
7. Сайн залуус түгдэрч гацаад байдаг Туршлага муутай, амьдралдаа цөөхөн бүсгүйтэй учир ургуулж явсан сайн залуус дурлахаараа өөртөө хачин итгэлгүй болж эхэлдэг. Аятайхан магтаж ч чадахгүй, ээрч муурахыг нь яана. Тэгээд л дуусаа, бидний хүсэл унтарчихдаг. Харин муу залуус бүсгүйчүүдийн ямар үед юу сонсохыг хүсч байгааг алган дээрээ дэлгэж тавьсан мэт мэдэж байдаг. Гэвч эцэс сүүлдээ тэдний амиа хичээсэн зан илэрч ирдэг ба энэ үед бид тэдэнд ухаанаа алдтал дурласан байдаг юм.
8. Сайн залуус “баатар эр” шиг харагддаггүй Эрт дээр үеэс эрчүүд бүсгүйчүүдээ хамгаалж ирсэн. Муу залуус бидэнд яг л зоригтой баатар эр шиг, хажууд нь байхад түшигтэй мэт сэтгэгдэл төрүүлж чаддагт учир оршино. Хэтэрхий сайн залуусыг мангастай тулалдах нь байтугай, эмэгтэй хүний уснаас аварч байгаагаар ч төсөөлөхөд бэрх байдаг. Гэвч энэ бол зөвхөн хүүхэлдэйн кино, эр зоригийн тухай зохиолуудын бидэнд үлдээсэн дүр зураг төдий юм.
9. Бид сайн залуусын үйлдэл бүрийг мэддэг Урьдчилж тааварлахад бэрх, сэтгэл хөдөлгөм, гэнэтийн залууст бид учиргүй их татагддаг. Сайн залуусын төлөө ямар ч хичээл зүтгэл гаргах шаардлагагүй байдаг учраас тэд сонирхол төрүүлдэггүй. Урьдчилж тааварлахад амархан + Сэтгэл хөдөлгөм биш + Хичээх шаардлагагүй = Би муу залууг илүүд үзэж байна.
10. Сайн залуус “чанартай гентэй” юм шиг харагддаггүй Эмэгтэйчүүд өөрсдөө мэдэлгүйгээр удам судраа бодолцож байдаг. Яагаад ч юм, муу залуус илүү удам сайтай, амьдралаа аваад явчих чадалтай, юуг ч бүтээчих сэргэлэн толгойтой юм шиг сэтгэгдэл төрүүлдэг нь нууц биш . Эмэгтэй хүнийг алдахаас, гомдоохоос айдаггүй зан нь тэднийг хүчирхэг мэт харагдуулдаг юм.
11. Муу залуус халуухан байдаг Муу залуус царай муутай байсан ч тэднийг шийдэмгий, эрс шулуун зан нь халуухан харагдуулдаг. Тиймээс л сайн залуутай танилцвал бид найзууддаа “Тэр нэг их сайхан залуу биш ээ” гэж ёс юм шиг учирладаг.