• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, January 22, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Монгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл

Admin Нийтэлсэн: Admin
09/03/2019
Ангилал: Бусад
0

“Үс сайхан бол зүс сайхан” гэж хэлдэг. Хүний өнгө зүсийг өөд нь татахад өөрийн үүрэг гүйцэтгэж байгаа үс (гэзэг)-ийг юугаар чимэх ёстой вэ? Энэ бас өөрийн гарц шийдэлтэй явж ирсэн байх юм. Түүний нэг нь эмэгтэй хүний сувдан сам, даруулга гэнэ. Эдгээр нь толгойн гоёлд ордог бөгөөд өөрийн хийц донж, маягаараа өөр хоорондоо ялгарна.

Самыг мод, төмөр, мөнгөөр үс самнах зориулалтаар түүхийн урт хугацаанд бүтээжээ. Харин одоо гол төлөв хуванцраар сам хийх болсон байх жишээтэй. Эмэгтэйчүүдийн гэзэг самнах үүрэг бүхий сам гоёлд бас чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. Ийм учираас сувдан сам хэмээх нэр томъёо гарчээ. Сувдан сам нь хоёр шанаа хүрсэн хүний толгойд тохирсон, тал саран хэлбэртэй байх аж.

You might also like

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

Бяцхан охины эмчилгээнд цугларсан мөнгийг залилан зугтжээ

Ийм самны хэлбэрт тохирсон, суурийг цалин цагаан мөнгөөр хийж, алтаар шаран дээр нь сувдаар чимэглэн гоёл болгожээ. Сувдан суурь нь тотго (хоёр шанааны дээд хэсэгт байрлах хэсгийг үндсэний хээ, угалзны хэлбэрт оруулах), нуруун (хоёр шанааны дээд хэсэг болох тотгыг холбосон)-ы хэсгээс бүрдэнэ. Тотго болон нурууны төв хэсэгт эрдэнэ (гол төлөв хар лүнтэн)-ий шигтэгсэн байх бөгөөд бусдыг нь сувдаар битүү бүрнэ. Судван бүрмэл нуруун хэсэгтээ 3-5 (том жижгээс хамаарч) эгнээ байна. Мөн хоёр тотго ч ийм байдалтай байх аж. Энэ сувдан самны суурийн нэгэн адил даруулга хийж урт үстэй эмэгтэй (залгаа хийж болно)-чүүд гэзэгнийхээ уг болон үзүүрт зүүнэ.

Сувдан гоёлыг эмэгтэйчүүд гэзэгнээсээ гадна энгэртээ зүүдэг гэнэ. Түүнийг энгэрийн зүүлт гэж нэрлэсэн байна. Энгэрийн сувдан зүүлт нь бас мөнгөн суурьтай, алтаар шарсан байх аж. Эмгэтэйчүүдийн эдгээр сувдан гоёл нь нас харгалзахгүй хэрэглэгддэг өөрийн онцлогтой юм байна. Түүнээс гадна Богдын хатан сувдан гуталтай байсан тухай зарим эх сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. Сувд манай монголчуудын дунд гоёл, соёл болон үлдсэн бололтой.

Тэгвэл эмэгтэйчүүдийн гоёл бас соёл болон үлдсэн сувад гэж юу вэ. Энэ асуултад хариулахын тулд доорх зүйлийг бэлтгэлээ.

Далайн дулаан усанд нялцгай биетний яс махнаас төрж, танан хуягт өлгийдүүлсэн сувд өөрийн үзэсгэлэнгээр төгс төгөлдөр. “Перламутр” (тана) гэсэн үг нь “Сувдын эх” гэсэн герман үг. Түүнийг хараад байх тутам гоо сайхныг нь мэдэрнэ. Арга ч үгүй байх, тэр үхэж бүдгэрэн, сэргэж гялалзах амьд бие гэнэ. Египетийн хатан хаан Клеопатра сэтгэлээ өгсөн Марк Антонийг бишрүүлэхийн тулд цууны хүчилд сувд уусган түүний эрүүл мэндийн төлөө ууж байсан гэж домогт өгүүлдэг байна. Сувд зөвхөн эмэгтэйчүүдийн гоёл байгаагүй бололтой. Энэтхэгийн махаражийн хувцас нь хэдэн кг сувдаар чимэглэгдэж байсан гэнэ.

Сувд нь үүссэн газраасаа хамаарч, далайн болон цэвэр усны гэж ангилагдах бөгөөд яаж үүссэнээсээ хамаарч, байгалийн болон хиймэл гэж хуваагддаг ажээ. Байгалийн сувд олборлох ажил нь сүүлийн үед маш ховор болсон. Учир нь ганцхан ширхэг жинхэнэ сувдыг олохын тулд мянга мянган хясааг хагалж, тэднийг егүүтгэх хэрэгтэй болдог гэнэ. Тиймээс сувдыг хүмүүс өөрсдөө гаргаж авахыг илүүд үзэх болсон байна. Үйл явц нь байгаль дээрхиэс бараг ялгаагүй юм байна. Ганц ялгаа нь гэвэл хүмүүс өөрсдөө хясаан дотор гадны биетийг оруулдаг ажээ. Нэг сувд нь 2-7 жилийн дотор бий болдог байна.

Сувдны түүхэнд Японы Кокичи Микимотогийн нээсэн сувд хиймлээр ургуулах арга дуулиан тарьжээ. Түүний арга нь хясаанд элс суулгаж тэр яваандаа сувд болон ургах аж. Өөрөөр хэлбэл, сувд нь танан хясааны “өвчин” юм. Амьд байгалийн жамаар танан хясаа биедээ орсон гадны зүйлийг тусгай эдээр хучин тусгаарладаг юм байна.

Харин өнөө цагт сувдны үүсэл гарлыг хэдийнээ нээсэн бөгөөд нэгэн төрлийн нальхан хорхойн биеэ хамгаалах реакци юм байна. Хясаан дотор далайн давалгаагаар элс болон чулуу үе үе ордог бөгөөд түүнийг тойрон танан давхаргууд үүсдэг. Сувдыг бүрдүүлэгч бодисын 90 хувь нь карбонат кальци, 5 хувь нь ус, үлдсэн таван хувь нь цементийн үүрэг гүйцэтгэгч конохлин хэмээх органик бодис юм. Сувд нь хясаанаас гадна кокосын самар дотор бүрэлдэн бий болдог бөгөөд үүний нууцыг эрдэмтэд одоо болтол тайлаагүй аж. Кокосын доторх сувд нь хясааны сувдыг бодвол илүү том байдаг аж. Кокосын сувд нь эмчилгээний чанараараа гайхамшигтай. Сувдны нунтгийг азийн орнуудын эмийн сангаар худалддаг гэж бичиж үлдээсэн байна.

Share257Tweet150
Өмнөх мэдээ

Тост, Тосон бумбатай холбоотой дахин хүний амь эрсэджээ

Дараагийн мэдээ

Хакүхо М.Даваажаргал албан ёсоор Япон Улсын иргэн боллоо

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

Нийтэлсэн: Admin
01/21/2021
Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү
Бусад

Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Бяцхан охины эмчилгээнд цугларсан мөнгийг залилан зугтжээ
Бусад

Бяцхан охины эмчилгээнд цугларсан мөнгийг залилан зугтжээ

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Бусад

Дуучин О.Баднаанямбуугаас болж бизнесмен болон бөхчүүд гар зөрүүлжээ

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн 34 хувийг Рио Тинтод өгөх хэрэгтэй гэж ярилцлага өгчээ
Бусад

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн 34 хувийг Рио Тинтод өгөх хэрэгтэй гэж ярилцлага өгчээ

Нийтэлсэн: Admin
01/22/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Нэг насаараа үхсэн хүнтэй хамт амьдарсан нь

Нэг насаараа үхсэн хүнтэй хамт амьдарсан нь

06/07/2018
Манай гарагийн хамгийн гайхалтай олдворууд

Манай гарагийн хамгийн гайхалтай олдворууд

03/24/2019

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү
Бусад

Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

01/22/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

01/22/2021
Бяцхан охины эмчилгээнд цугларсан мөнгийг залилан зугтжээ
Бусад

Бяцхан охины эмчилгээнд цугларсан мөнгийг залилан зугтжээ

01/22/2021
Бусад

Дуучин О.Баднаанямбуугаас болж бизнесмен болон бөхчүүд гар зөрүүлжээ

01/22/2021
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн 34 хувийг Рио Тинтод өгөх хэрэгтэй гэж ярилцлага өгчээ
Бусад

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн 34 хувийг Рио Тинтод өгөх хэрэгтэй гэж ярилцлага өгчээ

01/22/2021

Recent News

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

01/22/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In