Японы сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болох хүсэлт гаргаж өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлтийг нь хүлээж авсан.
Тэгвэл, түүний Япон улсын иргэн болох хүсэлтийг өнөөдөр албан ёсоор баталсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Ингэснээр их аварга албан ёсоор Япон Улсын иргэн болж байгаа юм.
Тэрбээр зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Япон улсын иргэн байх ёстой гэсэн Сүмо бөхийн холбооны дүрмийн дагуу ийм шийдвэр гаргасан аж.