• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 23, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

Бодит амьдрал дээр хэрэг болдоггүй 7 алдартай зөвлөгөө

Admin Нийтэлсэн: Admin
09/04/2019
Ангилал: онцлох, санал болгох, Танин мэдэхүй
0
Бодит амьдрал дээр хэрэг болдоггүй 7 алдартай зөвлөгөө

Хүн бүр өөр, тэдэнд тулгараад буй асуудал нь ч бас өөр байдаг боловч цахим орчин дээрх, эсвэл сэтгэл зүйчийн өгөх зөвлөгөө нь ижил байдаг тул асуудлыг шийдвэрлэх биш, бүр дордуулж орхих тохиолдол олон. Ингээд та бүхэнд бодит амьдрал дээр хэрэг болдоггүй сэтгэл зүйн зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

1. “Нөхцөл байдлыг орхи”

You might also like

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд

Та хичнээн хичээж байсан ч ямарваа нэгэн нөхцөл байдлыг шууд орхих нь боломжгүй байдаг. Хамгийн түрүүнд та энэхүү асуудалд хүргэж буй асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болно. Жишээлбэл: Хэрүүл хийхгүйн тулд нэн түрүүнд тухайн хүнтэйгээ ярилцаж, харилцан шийдвэрт хүрэх шаардлагатай. Дургүй ажлаасаа гарах халах өргөдлөө бичихийн тулд эхлээд шинэ ажил хайх хүч, хөдөлмөр гаргах хэрэгтэй.

2. “Өөрийгөө магтаж сур”

Өөрийгөө магтахын тулд эхлээд ямар нэгэн сайшаалтай зүйл хийсэн байх хэрэгтэй гэдэгтэй та санал нэгдэх биз. Ямар нэг зүйлийг амжилттай хийсэн бол сайн байна, танд баяр хүргэе. Юу ч хийхгүй зүгээр сууснаар та ямар магтаалыг хүлээж байна вэ? Зөв хийсэн алхмынхаа дараа өөрийгөө магтаж сурах нь зүйтэй.

3. “Харилцаагаа хамтдаа хөгжүүл”

Хэрвээ та хоёрын харилцаа нэг л таагүй байвал мэдээж, харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй гэж танд хэн нэгэн зөвлөх биз. Гэтэл үнэн хэрэгтээ харилцаанд энэхүү хөгжүүлэлтийг хамтдаа л хийх хэрэгтэй. Ганцаараа зүтгээд та ямар ч амжилтыг олохгүй.

Харилцаанд хосууд хамтдаа ярилцаж, нэг нэгэндээ буулт хийж, аливаа асуудлыг эерэгээр шийдвэрлэх хэрэгтэй байдаг. Таны хос харилцаагаа хөгжүүлэх тал дээр бэлэн биш байгаа бол таны хичээл зүтгэл амжилтанд хүрэхгүй.

4. “Аливаа зүйлийг эерэгээр хар”

Хэдийгээр сайхан зөвлөгөө ч бүх зүйлийг эерэгээр харах боломжгүй байдаг. Мэдээж, та амьдрал хар, цагаан ээлжилдэг гэдэгт итгэлтэй байж, бусад хүмүүс надаас ч муу амьдарч байна гэж бодож болох юм. Гэхдээ л та хэн нэгэнтэй өөрийн сэтгэл зовнилыг хуваалцахыг хүсэх болов уу.

Харин сүүлийн үеийн сэтгэл судлаачид “зүгээр л эерэгээр бодох хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг хүн бүрт өгдөг. Таны сэтгэл хөдлөл ямар ч байсан энэхүү сэтгэл хөдлөлийг өөрөөсөө нуух гэж оролдох хэрэггүй. Хүн зөвхөн эерэг зүйл дээр анхаарал хандуулах ёстой гэсэн ойлголт нь буруу юм.

5. “Тухтай бүсээсээ гар”

Сэтгэл судлаачид “Тухтай бүсээсээ гар” гэж зөвлөх хамгийн дуртай байдаг болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ дэлхийн хүн амын тал хувь нь тэр бүсэд байгаагүй байх магадлал өндөртэй. Үнэндээ танд тухтай байсан газар гэнэтхэн тав тухгүй санагдаж эхэлвэл л орхих хэрэгтэй.

6. “Бодол биелэлээ олдог”

Таны амьдралд яг одоо тохиолдож байгаа зүйл бол таны бодлын үр дүн юм гэж сэтгэл судлаачид үздэг. Мэдээж хэрэг бодол гэдэг материаллаг зүйл биш болохоор хүсэл мөрөөдлөөсөө айх хэрэггүй ч “зөв” зүйлийн төлөө зорих хэрэгтэйг санаарай.

7. “Өнөөдрөөрөө амьдар”

Зөвхөн өнөөдрөө харж амьдарч чаддаг хүмүүс ховор байдаг болов уу. Нэгдүгээрт, өнөөдрөөр амьдрахын тулд өнгөрсөнд тохиолдсон бүх асуудлыг шийдвэрлэсэн байх хэрэгтэй. Хэрвээ танд өнгөрсөнд шийдэгдээгүй асуудал байгаа бол өнөөдрөөрөө амьдарч чадах нь юу л бол.

Хоёрдугаарт, таны хувийн амьдрал эсвэл ажил тань бүтэлгүйтсэн байвал та ирээдүйдээ санаа зовохгүйгээр эерэг амьдарч чадах нь бас л эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, эхлээд асуудлаа шийдвэрлэж харин дараа нь “зөвхөн өнөөдрөөр амьдрах” зарчмыг баримтлаарай.

Share280Tweet147
Өмнөх мэдээ

13 давхраас унасан эмэгтэйг нас барсных нь дараа цонхоор шидсэн нь тогтоогджээ

Дараагийн мэдээ

Дуучин Б.Болд түрээсийн бизнес хийгээд тун завгүй

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

Нийтэлсэн: Admin
01/22/2021
Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд
санал болгох

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021
Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд
санал болгох

Түүхэн дахь хамгийн алдартай дээрмүүд

Нийтэлсэн: Admin
01/21/2021
Гахайны арьсыг хүнд шилжүүлэх туршилтыг хийхэд бэлэн болжээ
Танин мэдэхүй

Гахайны арьсыг хүнд шилжүүлэх туршилтыг хийхэд бэлэн болжээ

Нийтэлсэн: Admin
01/20/2021
256 насалсан Хятад эрийн нууц түүх
санал болгох

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Нийтэлсэн: Admin
01/20/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Тэр үсээ 64 гаруй жил угааж бас засуулаагүй гэнэ

Тэр үсээ 64 гаруй жил угааж бас засуулаагүй гэнэ

07/29/2020

Гоо үзэсгэлэнг чинь мэдрүүлдэг 35 мөч

08/19/2020

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Бусад

Дуучин Б.Болд экс эхнэрийнхээ яриаг үгүйсгэв үү?

01/23/2021
Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ
Бусад

Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ

01/23/2021
Дуучин А.Хишигдалай хурган бие-нийхээ нууцыг дэлгэв
Бусад

Дуучин А.Хишигдалай хурган бие-нийхээ нууцыг дэлгэв

01/23/2021
Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй
Бусад

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

01/21/2021
Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү
Бусад

Дуучин Г.Анхмаа асуудалд орсон баян банкер эрээс зайгаа авч эхлэв үү

01/22/2021
Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс
Нийгэм

Гиннесийн номонд орсон хамгийн сонирхолтой хүмүүс

01/22/2021

Recent News

Дуучин Б.Болд экс эхнэрийнхээ яриаг үгүйсгэв үү?

01/23/2021
Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ

Туслах малчин нь эзнийхээ малыг тушааж машин авч унаад зугтаажээ

01/23/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In