Шинэ үе пропакшнаас жүжигчний карьераа эхлүүлсэн жүжигчин Ц.Алдармаа өдгөө Мөрөөдлийн театртай хамтран ажиллаж байгаа. Мөрөөдлийн театрынхан шоу драм гэх урсгалыг Монголдоо анх санаачлан оюуны өмчийн эрхтэйгээр үзэгчиддээ хүргэсээр буй. Ц.Алдрамаагийн хувьд Мөрөөдлийн театрынхантай Дундын бүсгүй, Галзуу хот гэсэн хоёр шоу драмд хамтран ажиллаж байна. Тэрээр энэ тухайгаа хэлэхдээ “Жүжигчин хүний хамгийн шандас шалгадаг төрөл бол тайзны уран бүтээл. Тэр тусмаа шоу драм. Миний хувьд хоёр дахь уран бүтээл “Галзуу хот” билээ. Хэдий олон төрлийн аттак ирж байгаа ч гэсэн залуучууд бид өөрсдийн дуу хоолой, нийгмийн хариуцсан үүргээ гүйцэтгэх ёстой” хэмээсэн байна. Түүний ярианаас үзвэл +18 төрлийн жүжигд тоглосноос хойш түүн рүү элдэвээр хэлж давших “аттак” нэлээд ирж байгаа бололтой.