Шинэ үе” продакшнаас жүжигчний гараагаа эхэлсэн Э.Одбаяр кино урлагт хөл тавьснаар богино хугацаанд олны хараанд өртсөн нэгэн гэхэд хилсдэхгүй. Сүүлийн үед үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа тэрбээр Монголын хамгийн хүсэмжит залуугаар тодорч байсан удаатай.
Өдгөө “Fantastic” продакшнд харьяалагдаж байгаа түүнийг дахин жүжиглэхээ больж магадгүй гэх мэдээ тархаж эхэлжээ. Учир нь жүжигчин залуу “Отоко” хэмээх япон хоолны ресторанаа ажиллуулаад тун ч завгүй гүйх болсон гэнэ. Үйл ажиллагаагаа сайжруулах тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байгаа тэрбээр продакшныхаа ах нартай уулзах нь ч ховордсон бололтой. Рестораныхаа үйл ажиллагааг сайжруулсныхаа дараа харин үзэгчдээ ч, продакшныхаа хамт олныг ч баярлуулахаар зэхээд байгаа тэрбээр тийм ч амархан урлагаас хөндийрчихгүй биз ээ.