• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, January 27, 2021
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Алдартнуудын эгэл жирийн эхнэрүүд

Admin Нийтэлсэн: Admin
09/06/2019
Ангилал: Бусад
0
Алдартнуудын эгэл жирийн эхнэрүүд

Баян эрчүүдийн эргэн тойронд ихэнхидээ модель, дур булаам, халуухан бүсгүйчүүд эргэлдэх нь бий. Тэгвэл бүх алдартанууд, мөнгөтэй хүмүүс энэ төрлийн бүсгүйчүүдийг сонирхдоггүй бололтой. Бид та бүхэндээ олны танил эрхэмүүдийн эгэл жирийн, энгийн нэгэн эхнэрүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд алдартай нөхөртэй ч жирийн нэгэн бүсгүйчүүдтэй хамтдаа танилцацгаая.

1.Сергей Брин (Sergey Brin )болон Анна Войжитски (Anna Voijytskii)
“Google”-ийн хамтран эзэмшигч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн 16-д жагсдаг Брин эхнэртэйгээ анх оюутан байхдаа танилцаж байжээ. Тухайн үед Сергей “Стэнфордод” харин түүний эхнэр Анна “Йел”-ийн их сургуульд биологийн чиглэлээр сурч байсан байна. Ингээд оюутан цагаасаа хойш тэд хамтдаа амьдарч эхэлсэн бөгөөд 2007 онд Багамад гэрлэлтээ батлуулжээ.

You might also like

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

Дахин нэг Монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ

Сергей Брин (Sergey Brin )болон Анна Войжитски (Anna Voijytskii)
Түүний эхнэр ирээдүйтэй залуу эрдэмтэн гэгддэг бөгөөд хүн төрөлхтөний өвчлөлийн талаар судалгаа хийдэг судалгааны багт ажилладаг байна. Харин Сергей эхнэрийнхээ хийж буй ажлыг маш их дэмждэг бөгөөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг гэжээ.

2.Хью Лори (Hugh Laurie) болон Жо Грин (Joe Greene)
Кино ертөнцийн хамгийн халуухан эр болох Английн жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин гэх мэт маш олон гуншинтай алдартай нэгэн юм. Тэрээр театрын зохион байгуулагч болох Жо Гринтэй аз жаргалтайгаар өдийг хүртэл сайхан амьдарч байгаа юм. Тэд анх 1980-аад оны дунд үед танилцсан байна. Хью хэлэхдээ: “Бид эхлээд найзууд байсан боловч нэг л мэдэхэд болзож эхэлсэн. Надад логик сэтгэлгээ сайтай хүмүүс таалагддаг бөгөөд миний эхнэр энэ төрөлд багтаж байсан” хэмээжээ.

Хью Лори (Hugh Laurie) болон Жо Грин (Joe Greene)
1989 онд хосууд хуримаа хийсэн бөгөөд өдгөө тэд 3 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл юм. “Жил ирэх тусам бидний гэрлэлт улам бэхжиж байгаа” гэж 57 настай Хью хэлжээ. Ийнхүү тэд гэрлээд аль хэдийнээ 29 жилийг ардаа орхисоноо дурсан ярих дуртай гэжээ.

3.Пирс Броснан (Pierce Brosnan) болон Кили Шей Смит (Keely Shaye Smith)
Жеймс Бонд 007 мэдэхгүй хүн гэж бараг л байхгүй болов уу. Тэрээр Холли Берри болон Дэниз Ричардс нартай болзож байсан ч энгийн нэгэн сэтгүүлч бүсгүйтэй хамтын амьдралаа эхлүүлж байсан юм. Тэд гэрлэхийн өмнө 7 жилийн турш болзож байсан бөгөөд ийнхүү 2001 онд гэрлэлтээ батлуулсан байна. Тэд гэрлээд 2 сайхан хүүтэй болжээ.

Пирс Броснан (Pierce Brosnan) болон Кили Шей Смит (Keely Shaye Smith)
Харин хосууд одоо Номхон далайн эрэг дээр амьдарч байгаа бөгөөд тэд мөн л жил ирэх тусам бие биенийгээ улам хайралсаар байгаа гэжээ. Тэрээр эхнэрийнхээ тухай “Тэр минь саяд ганц л тохиолдох гайхалтай эмэгтэй. Түүнтэй учирсандаа би маш их азтай, жаргалтай эр” хэмээн Пирс хэлсэн байна.

4.Марк Цукерберг (Mark Zuckerberg ) болон Присцилла Чан (Priscilla Chan)
Дэлхийн хамгийн залуу тэрбумтан болох Марк Цукерберг нь 2004 онд танилцаж байсан ангийнхаа охинтой гэр бүл болсоныг бид бүгд мэднэ. Тэрээр “Facebook”-ийг анх нээх үед Маркийг маш их дэмждэг байсан гэжээ. Тэд гэрлэлтээ батлуулахын өмнө 9 жилийг хамтдаа өнгөрүүлсэн байна.

Марк Цукерберг (Mark Zuckerberg ) болон Присцилла Чан (Priscilla Chan)
Марк Цукерберг эхнэрийнхээ нээлттэй байдал болон энгийн зан чанарт нь илүү татагдсан бөгөөд түүний анхаарлыг эрхгүй татсан хэмээн дурдсан байна. Мөн тэрээр тансаг чамин эдлэлд төдийлөн сонирхолгүй бөгөөд маш сайн гэрийн эзэгтэй хэмээсэн байна.

5.Хью Жекман (Hugh Jackman) болон Деборра-Ли Фернесс (Deborra-Lee Furness)
Австралийн жүжигчин, дуучин, продюсер гэгдэх Хью Жекман сайхан залуусын тоонд орох жүжигчидын нэг юм. Түүнийг “X-Men” киноны цувралд тоглож байснаар нь сайн мэдэх байх. Тэрээр хүссэн эмэгтэйгийнхээ анхаарлыг эрхгүй татах нэгэн ч 20 жилийн турш өөрөөсөө 13 насаар эгч Деборре-Ли гэгч эмэгтэйг шүтэж амьдарч байгаа юм. Түүний эхнэр болох Деборра нь 1990-ээд оны эхэн үед алдартай жүжигчин байсан бөгөөд харин Хьюг хэн ч танихгүй байсан биз.

Хью Жекман (Hugh Jackman) болон Деборра-Ли Фернесс (Deborra-Lee Furness)
Түүний эхнэр “Нас хосуудын харилцаанд мэдээж хамаатай гэж би боддог. Гэхдээ Хью наснаасаа илүү их ухаантай учир бид нэг нэгнээ тэнцвэржүүлж чаддаг. Мэдээж би амьдралын туршлага ихтэй. Хэдийгээр бидний амьдрал олон нийтийн өмнө ил байдаг хэдий ч Хью-тай гэрлэсэндээ би огтхон ч харамсдаггүй” хэмээн хэлжээ.

6.Жош Холлоуэй (Josh Holloway) болон Йессика Кумала (Yessica Kumala)
“Stay Alive” киноны од болох Жош 2004 оноос эхлэн Индонези бүсгүйтэй амьдарч байгаа юм. Тэрээр гэр бүлдээ маш их анхаарал хандуулдаг бөгөөд завгүй байсан ч гэсэн эхнэр хүүхэддээ зав гаргаж, хамтдаа цагийг өнгөрүүлдэг байна.

Жош Холлоуэй (Josh Holloway) болон Йессика Кумала (Yessica Kumala)
Тэрээр “Тийм ээ, би эмэгтэйчүүдэд таалагддаг. Надад ч гэсэн сайхан бүсгүйчүүд таалагддаг. Гэхдээ миний эхнэр, гэр бүл маань надад хамгийн чухал тэр минь надад итгэдэг бөгөөд би хэзээ ч түүнийг хуурч мэхлэхгүй. Би эхнэртээ маш их хайртай тиймээс ч бид маш их зүйлийг хамтдаа хийсэн” хэмээн Жош хэлжээ.

Share500Tweet149
Өмнөх мэдээ

Жейсон Момоагийн үсний шинэ засалт

Дараагийн мэдээ

“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай авто ослоор амиа алджээ

Admin

Admin

Ойролцоо мэдээМэдээ

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!
Бусад

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

Нийтэлсэн: Admin
01/27/2021
Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ
Бусад

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

Нийтэлсэн: Admin
01/27/2021
Дахин нэг Монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ
Бусад

Дахин нэг Монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ

Нийтэлсэн: Admin
01/27/2021
Л.Оюун-Эрдэнэ: Ж.Амарсанаа мэтийн хүмүүс урагшаа явна гэж битгий шоудаад бай
Бусад

Л.Оюун-Эрдэнэ: Ж.Амарсанаа мэтийн хүмүүс урагшаа явна гэж битгий шоудаад бай

Нийтэлсэн: Admin
01/27/2021
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хятад танил хайж байгаа бичлэг ил боллоо
Бусад

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хятад танил хайж байгаа бичлэг ил боллоо

Нийтэлсэн: Admin
01/27/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Дуучин Б.Болд эксээ хардсан уу, эхнэрээ хардсан уу, дуучин Б.Гүрбадамыг зоджээ

Дуучин Чулуунчимэг: Нөхрийнхөө тарыг эртхэн таниад салсандаа баярладаг

01/14/2021
Хулчгар эрийн шийтгэл

Хулчгар эрийн шийтгэл

12/19/2018

Categories

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Don't miss it

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!
Бусад

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

01/27/2021
Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ
Бусад

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

01/27/2021
Дахин нэг Монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ
Бусад

Дахин нэг Монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ

01/27/2021
Л.Оюун-Эрдэнэ: Ж.Амарсанаа мэтийн хүмүүс урагшаа явна гэж битгий шоудаад бай
Бусад

Л.Оюун-Эрдэнэ: Ж.Амарсанаа мэтийн хүмүүс урагшаа явна гэж битгий шоудаад бай

01/27/2021
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хятад танил хайж байгаа бичлэг ил боллоо
Бусад

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хятад танил хайж байгаа бичлэг ил боллоо

01/27/2021
Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!
Бусад

Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!

01/26/2021

Recent News

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

Э.Цэрэн: Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!

01/27/2021
Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

01/27/2021

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In