Өчигдөр орой 19.00 цагийн үед Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын улмаас “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай амь насаа алджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, талийгаач өөрөө машин бариагүй, зорчигч хэлбэрээр сууж явсан ЛАНД 200 маркийн автомашин нь зам дээр явж байсан хоёр тэмээ мөргөснөөс ийн осолдсон аж.
Тодруулбал, Тус автомашинд гурван хүн сууж явсны нэг нь газар дээрээ нас барж, хоёр нь эмнэлэгт хүргэгджээ.
Чадварлаг дуучин бас гайхалтай ая зохиогч гэдгээрээ олонд танигдаж, Гуч хүрсэн бүсгүй, Дэрэвгэр сормууст гэх мэт олон сайхан дуугаараа үзэгч, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн мундаг дуучныхаа гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болох болтугай.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөвхөн өчигдөр л гэхэд зам тээврийн ослын улмаас нийт гурван хүн амь насаа алдсан байна. Иймд иргэдийг орон нутгийн замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байж гарах, хурд хэтрүүлэхгүй байх, ядарсан нойрмоглосон үедээ жолоо барихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.