Дэлхийн нэгдүгээр дайн хамгийн бохир бөгөөд хамгийн аймшигтай дайнуудын нэг болж түүхэнд үлдсэн. Гэхдээ дайн дуусах мөч буюу дайны дараах үр дүн нь төсөөлснөөс ч аймшигтай байсан юм. Товчхондоо бол Европ тивийн хүн суурьшдаг бүхий л бүс нутаг өлсгөлөнд нэрвэгдсэн байдаг. Иймд 1918 онд АНУ холбоотон гүрнүүдэд туслах зорилгоор хүүхдийн ном гаргасан бөгөөд уг номны агуулга нь “хүүхэд бүр хоолоо нөөцөлж далайн цаана орших өөрсдийн холбоотон орнуудын хүүхдүүд тэдний эцэг эхэд хандивлах” утга суртал ухуулга бүхий ном байсан байна.
Тус ном нь дайн дууссанаас хоёр жилийн дараа буюу Европчууд ямартай ч ойрын ирээдүйд хүнсний хомсдлыг өөрийн хүчээр дийлэхгүй гэдэгт бат итгэсэн цагт нь хэвлэж эхэлсэн байдаг. АНУ-ын Засгийн газар номоор тогтохгүй бүх нийтийн суртал ухуулга хийж 1917 он гэхэд АНУ-ын иргэн бүрийг өдөрт иддэг сахар, мах, чанамал өөр бусад бүхий л хүнснийхээ хэрэгцээг багасгах суртал ухуулга явуулсан түүхтэй. Засгийн газрын хамгийн гол бай нь хүүхдүүд байсан бөгөөд хүүхдүүдэд суртал ухуулга хийсний үр дүнд 1,500,00 гаруй хүүхдүүд хүнсний хэрэгцээгээ багасгаж засгийн газарт хандивлах болжээ.
Түүнчлэн уран зохиолын салбарт ч уг суртал ухуулга нэвтэрсэн бөгөөд АНУ-ын зохиолч Herbert Hoover хүүхдүүдэд хандан “аймшигт дайн нэгэнт ард хоцорч энх цаг ирсэн боловч бид бүхний хайрт найз нөхөд минь далайн цаана өдөр бүр өнчин нулимс дуслуулан хоол хүсэж сууна. Маш олон сая хүмүүс дайныг дуусгахын тулд, биднийг ялалтад хүргэхийн тулд амиа өгсөн, гэвч тэр их олон хүний амиар олдсон энх тайван нь дайнд үхсэн хүмүүсээс дутахааргүй олон хүмүүсийг өлсгөлөнгөөр үхүүлж байна. Тиймээс бид өөрсдийн сайн найзууддаа байгаа бүхнээсээ хуваалцаж хэцүү цагт нь андийн үнэнч сэтгэлээр туслах ёстой. Энэ бол дэлхийн хүн төрөлхтний төлөө хүүхдүүд бидний хийж чадах хамгийн том алхам юм. Даян дэлхийн хүн ард бидэнд талархах болно. Чамд энэ агуу түүхийн нэг хэсэг болох боломж байсаар байна хүү минь” хэмээн илгээлт захидал хүүхэд сургууль, цэцэрлэг бүрт явуулсан байдаг.
Ийнхүү Нэгдсэн Улс даяар эхний жил гэхэд бараг 1,000,000 гаруй тонн мах, 800,000 гаруй тонн буудай, үр тариа болно бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийг АНУ Европын ард тмүэнд илгээсэн байдаг. Тэдний илгээлт Испаниас эхлэн Балтын орнуудаар тогтохгүй Орос улсад хүртэл хүч байлаа. Иймд Европ тив Америкын тусламжтайгаар дэлхийн нэгдүгээр дайны дараах хүнсний хямралаас амархан гарсан байдаг. Арга ч үгүй биз энэ хоёр тив хоёул хувь тавилангийн салшгүй холбоотой бөгөөд чухам Америк тив нь цагтаа Европын колони байсанд бүх учир оршино. Америк үндэстэн буюу шинээр бий болсон залуу үндэстэнийг анхлан Европын хүмүүс л бүрдүүлж өгсөнийг түүх гэрчилнэ.