• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Дэлхийн бүх хүнийг тэрбумтан болгох солир

Дэлхийн бүх хүнийг тэрбумтан болгох солир

1852 оны 3-р сарын 17-нд Италийн одон орон судлаач Аннибале де Гаспарис жижиг гарагийн хэмжээтэй нэгэн астеройд илрүүлсэн бөгөөд үүнийгээ Грекийн домгийн бурхны нэрээр “Психе” хэмээн нэрлэжээ. Энэхүү астеройдын нийт өртөг нь 10 мянган квадриллион долларт хүрэхээр байжээ.

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Энэхүү астеройд нь төмөр, никель, цагаан алт, зэс, алт зэрэг үнэт металуудыг өөртөө маш их хэмжээгээр агуулснаараа их гүрнүүдийн сонирхлыг татаад байгаа бөгөөд түүн рүү судалгаа шинжилгээний баг явуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Психе астеройдыг нээсний дараагаар сансар огторгуй дахь биетүүдийн цаашдын судалгаанд гайхалтай ахиц дэвшил гарчээ.

Төмөр, никел зэрэг метал элементээс бүрдсэн сансрын биет маш ховор байдаг бөгөөд ихэнх нь нүүрстөрөгч ба силикатаас бүрддэг аж. Психе нь 226 км-ийн диаметртэй бөгөөд астеройдын бүс дэх нийт массын 1 хувийг дангаараа эзэлдэг байна.

Хэдэн жилийн өмнө НАСА-аас тус астеройд руу судалгааны баг явуулах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Ирээдүйд астеройдыг аж үйлдвэрлэлд ашиглах бололцоог судлах энэхүү асуудал томоохон их гүрнүүдийн сонирхлыг татах нь мэдээж.

Психе астеройд ашиглах гурван боломжит хувилбар байгаа аж.

Астеройдоос үнэт метал олборлон, дэлхий рүү зөөх Газар дээр нь боловсруулсны дараа дэлхий рүү авчрах
Астеройдыг сар дэлхий 2-ын дундах аюулгүй тойрог замд оруулах

Харамсалтай нь үүнд нэг том асуудал бий. Психе нь маш том хэмжээтэйгээс гадна дэлхийгээс хол зайд байрладаг учир өнөөгийн технологийн хөгжлийн түвшинд дээрх хувилбаруудыг хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм байна.

Психе нь дэлхийгээс нар хүрэх зайнаас 3 дахин хол оршдог. 2022 онд уг астеройд руу сансрын хөлөг хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд тэнд хүрэхийн тулд 4 жил шаардагдахаас гадна 20 сарын турш судалгаа хийх аж.

Эрдэмтэд энэхүү үнэт металлын маш өндөр концентраци үүсгэж буй шалтгааныг ихэд сонирхож байгаа бөгөөд Психегийн цөмийн найрлага нь дэлхий болон ангараг гарагтай төстэй байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлээд байна.

Тус астеройдын нийт өртгийг 10 мянган квадриллион (1015) доллар хэмээн тооцоолж байгаа ба энэ нь дэлхийн бүх хүмүүсийг долларын тэрбумтан болгохуйц хэмжээний үнэтэй гэсэн үг. Гэвч тэндээс олборлолт хийж эхэллээ гэвэл түүхий эдийн үнэ навс унаж, дэлхийн эдийн засаг тогтворгүйжих юм.

Share366Tweet202

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds