• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

1921 онд АНУ-ын дотор өрнөсөн нэгэн дайн

1921 онд АНУ-ын дотор өрнөсөн нэгэн дайн

1

1921 онд АНУ-ын баруун Virginia мужид орших Blair хэмээх уулыг түшиглэсэн нүүрсний уурхайд үндэстнийг хамарсан нэгэн зэвсэгт мөргөлдөөн гарсан байдаг. 1920 оноос эхлэн уурхайн хар ажилчид болон ажил олгогч компаниуд хооронд хөдөлмөрийн хөлсний маргаан үүсч эхэлсэн бөгөөд маргаан ямар ч үр дүнд хүрэлгүй явсаар энэ бүх харамсалт явдал эхэлжээ. 1920 оны 5-р сард засгийн газраас ирсэн төлөөлөгчид болон хотын даргийн хамт нийт 8 хүнийг уурхайн үйлдвэрчний эвлэлийн гишүүд буудан хөнөөсөн байдаг. Тосгоны шериф тэдэнд арга хэмжээг тухайн үед яаралтай авсан боловч 1921 оны 8-р сарын 1-ны өдөр Sid Hatfield гэх эр шерифийг ажлын өрөөнд нь буудан хороосноор уг дайн жинхэнэ утгаараа эхэлсэн юм. Энэ удаа Засгийн Газар уурхайчдыг хэрхэвч өршөөхгүйгээр шийджээ.

You might also like

Ганц сүхээр танк олзолсон эр

Хөлбөмбөгөөс болж хоёр улс дайн зарласан нь

Эрэлхэгээр амиа алдсан ерөнхийлөгчийн хүү

Харин нөгөө талаар Sid Hatfield-ын үйлдэл ажилчдын дунд сэтгэл санаа, эр зоригийг нь сэргээж эрх чөлөөт үзлийн билэг тэмдэг болон хувирсан бөгөөд өөрсдийнхөө төлөө өөрсдөө тэмцэхээс өөр араггүйд хүрснийг ойлгож эх орондоо боол мэт амьдарсаар үхэх үү эсвэл эцсээ хүртэл тэмцэж байгаад үхэх үү гэдэг сонголтын өмнө тэд иржээ. Гэвч нэгэнт сонголт хийгдсэн байсан тул тэд хотыг эзэлж боломжит бүхий л галт зэвсгүүдийг цуглуулаад зогсохгүй зэвсгийн наймаачдаас ойролцоох голын эрэг дээр уулзан их хэмжээний зэвсэг худалдан авч 10,000 гаруй зэвсэглэсэн уурхайчдын армийг бүрдүүлжээ. Тэдний ихэнх нь дэлхийн 1-р дайнд тулалдаж байсан хуучин цагийн АНУ-ын армийн цэргүүд байв.

Гэвч тэдний эсрэг Холбооны Засгийн газрын 3000 цэрэг ирсэн бөгөөд 1921 оны 7-р сарын 25-ны өдөр тэдний хооронд анхны ширүүн тулаан өрнөж 75 уурхайчин 3 цэрэг амиа алдсан байдаг. Гэвч удалгүй Нэгдсэн Улсын Засгийн газар нэмэлт хүч илгээн хэдхэн хоногийн дотор АНУ-ын өнцөг булан бүрээс 30,000 гаруй цэргүүд цугларч уурхайчдыг бүрэн бүслэлтэд оруулжээ. Тэд хоорондоо тулалдсаар 1921 оны 9-р сарын 2-ны өдөр уурхайчид буулт хийснээр тулаан өндөрлөсөн юм. Тулааны үед Засгийн газраас 25 орчим цэрэг амиа алдсан бол эсрэг талаас 80 орчим уурхайчин амиа алдсан байна. Буулт хийсэн уурхайчдаас 1000 гаруй хүнийг эх орноосоо урвасан, хүн амины хэрэг үйлдсэн, хам хэрэгтэн гэх мэт шалтгаануудаар хорьсон бөгөөд үлдсэн 9000 гаруй хүмүүсийг гэрт нь буцаасан түүхтэй.

Ур зэвсэгт мөргөлдөөн нь АНУ-ын иргэний дайнаас хойш Хойд Америк тивд өрнөсөн хамгийн том зэвсэгт тэмцэл байлаа. Уг явдал нь цэвэр ажилчдын, ард түмний хүсэл сонирхол байсан бөгөөд ямар ч нууц нийгэмлэг тэднийг санхүүжүүлээгүй байдаг. Иймдээ ч АНУ-ын элитүүд уг байдлаар улсыг цаашид удаан удирдаж чадахгүйг ойлгож хөдөлмөрийн тухай хууль баталсан түүхтэй. Энэ нь Форд зэрэг шинэ цагийн бизнесменүүдийн амжилтын гарааг эхлүүлсэн юм.

Share321Tweet157

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds