• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Гадаад төрхөөсөө үл хамааран бүсгүйчүүдийн зүрхийг эзэмддэг байсан эрчүүд

Дараах залуусыг бурхан гайхалтай авьяасаар шагнасан хэдий ч гадаад төрхөнд нь төдийлөн анхаарал хандуулаагүй бололтой. Гэлээ ч энэхүү сул тал нь тэдэнд огтхон ч саад болоогүй бөгөөд өөрсдийн зан чанар, бусдыг татах увдисаараа олон бүсгүйчүүдийг дурлуулж явсан юм. Тэднийг тухайн үеийнхээ секс бэлгэ тэмдэг байсан гэдэг.

You might also like

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Тaтвaр төлөгчдийн мөнгөөр биш aвилгaчидын мөнгөөр иргэдийн зээлийг тэглэх ёстой.

Д.Сумъяабазар: Улаанбаатар 2024 он гэхэд дижитал хот болно

1.Наполеон Бонапарт
Бонапартыг намхан, цонхигор царайтай, хачин бие галбиртай байсан гэдэг. Тэрээр бага залуугаасаа дайн тулаанд оролцож нэлээд туршлага хуримтлуулан, мэдлэгтэй болсноор энэ талбартаа амжилт олж чадсан нэгэн билээ. Түүний хувийн амьдрал нэлээд хөдөлгөөнтэй, дуулиантай байсан гэнэ. Бонапарт өөрийн ухаан, тэвчээртэй байдал, өгөөмөр сэтгэл, романтик байдлаараа бүсгүйчүүдийг өөртөө татдаг байжээ. Тэрээр Парисын үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан бөгөөд залуу наснаасаа эхлэн бүсгүйчүүдэд юу хэрэгтэй болохыг мэддэг байсан гэнэ.

2.Оноре де Бальзак
Бальзак залуудаа ч бүдүүн, өөртөө арчаагүй нэгэн байсан бөгөөд олны өмнө төдийлөн биеэ сайхан авч явж чаддаггүй байжээ. Гэхдээ энэ бүгд түүнд 22 насандаа ахимаг насны, хангалуун амьдралтай бүсгүйн анхаарлыг татахад огтхон ч саад болоогүй байна. 9 хүүхдийн ээж болох Лаура де Берни гэх эмэгтэй Бальзактай хайр сэтгэлийн холбоотой болсон байна. 10 жилийн турш хамт амьдрахдаа бүсгүй түүнд бие зөв авч явахыг зааж, ааш авираа ч өөрчлөхөд нь ихээхэн анхаарал хандуулж байжээ. Харин төрөлхийн хөнгөмсөг зангаа засаж чадаагүй ба ялангуяа алдартай зохиолч болсныхоо дараа хажуугаараа нэг ч эмэгтэйг зүгээр өнгөрөөдөггүй учир маш олон хүүхэдтэй байсан гэнэ. Ингээд насан туршийнхаа хайрыг олсны дараа л тэрээр тайван амьдрах болжээ.

3.Владимир Басов
Оросын кино жүжигчин Владимир Басов маш царай муутай нэгэн байжээ. Гэвч түүний зан араншин, бусдыг өөртөө татах увдис нь маш өндөр байсан учир тэр бүсгүйчүүдийг соронзон мэт өөртөө татдаг байсан гэнэ. Олон эмэгтэйчүүд Владимирт үгүй гэж хэлэх боломж байдаггүй гэж хэлж байсан аж. Тэрээр нэлээд олон бүсгүйчүүдтэй хайр сэтгэлийн холбоотой болохоос гадна гурван ч удаа гэрлэсэн байна.

Басовын эхнэрүүд нь оросын үзэсгэлэнт бүсгүйчүүд болох Роза Макагонова, Наталья Фатеева, Валентина Титова нар байсан юм. Хамгийн сүүлийн гэрлэлт нь Басовын эхнэрээ араар тавилтаар дуусжээ.

4.Жан-Поль Бельмондо
Бельмондо багадаа их эгдүүтэй хүүхэд байжээ. Тиймээс сийлбэрч мэргэжилтэй аав нь түүний төрхийг сахиусан тэнгэр урлахад модель болгон ашигладаг байж. Харин өсөж том болохын хэрээр түүний өхөөрдөм дүр төрхөөс юу ч үлдээгүй гэнэ. Хэдийгээр түүний гадаад төрх кино урлагт тохирохооргүй байсан ч тэр жүжигчин болохоор шийдэж, түүний тоглосон анхны уран бүтээлд үзэгчид Бельмондог “гайхалтай царай муут” хэмээн нэрлэсэн байна. Гэхдээ тэрээр өөрийн зан чанараараа бүсгүйчүүдийн анхаарлыг ихээр татдаг байв. Жан-Поль дурламтгай, халуухан залуу байсан учир тэрээр цор ганц хайртайгаа учрах хүртлээ олон бүсгүйчүүдтэй холбогдож байсан. Залуудаа тэрээр “Эмэгтэй хүнгүй бол би хэн ч биш” гэж ярьдаг байжээ.

5.Жерар Депардье
Тэрээр бүсгүйчүүдийг татахаар царайлаг байгаагүй ч дэлгэцээр төдийгүй бодит амьдрал дээр ч секс бэлгэ тэмдэг болж байжээ. Царай муутай Франц эр маань сэтгэл татах дотоод увдисаараа олон олон бүсгүйчүүдийг дурлуулж чаддаг байсан гэнэ. Депардье 10 өөр эмэгтэйгээс 20 хүүхэдтэй аж. Түүний бүх бүсгүйчүүд Депардьег царай муутай гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч жинхэнэ эр хүнийг тэд түүнээс л мэдэрдэг гэжээ. Түүнийг саяхан шинэ залуухан бүсгүйтэй явж буй талаар мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан бөгөөд тэрээр зогсох бодолгүй байгаа бололтой.

Share283Tweet155

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds