Lewis болон Clark-ын экспедиц гэвэл үүнийг мэдэхгүй Америкчууд гэж бараг үгүй байх. Тэртээх 1804 оны үед АНУ-ын баруун эргийн мужууд л зөвхөн АНУ-ыг бий болгож байсан бөгөөд төвийн болон зүүн мужууд нь Испани, Франц, Их Британи зэрэг улсуудын мэдэлд байсаар байлаа. Иймд нэгэнт Америк тив дээр АНУ байгуулагдчихаад байхад уг газар нутгийг яагаад өөрсдийн газар нутаг болгож болохгүй гэж хэмээх бодол Америкчуудын дунд төрсөн байдаг. Энэ ч утгаараа Lewis болон Clark хоёроор ахлуулсан экспедиц бүхий л Хойд Америк тивээр судалгаа хийн аялсан түүхтэй.
Тэдний судалгааны гол зорилго нь бүс нутгийн ургамлын төрөл, амьтны аймаг, газар зүйн бүтэц болон Индианы овог аймгуудтай уулзаж АНУ болон Индианчуудын хооронд худалдаа наймааг хөгжүүлэх зэрэг цаагуураа асар гүн утга агуулга бүхий аялал болсон юм. Тэд өнөөгийн Texas, New Mexico, California орсон бөгөөд түүгээр барахгүй Washington мужийн уугуул иргэдтэй хүртэл уулзсан байдаг. Гэвч тэдэнд нэгэн асуудал тулгарсан нь хэлний асуудал байв.
Lewis Clark хоёр хоёул өндөр боловсролтой хүмүүс байсан учир Франц хэлийг төрөлх Англи хэл шигээ эзэмшсэн байлаа. Иймд тэд Индианчуудтай хэл ойлголцохын тулд эхлээд Англиар сэтгэж түүнийгээ Франц хэлэнд буулгаж орчуулагч нь дараачийн орчуулагч уруугаа Хинду хэлээр орчуулж тэр орчуулагч нь Shoshone омгийн хэл уруу, Shoshone-ааас Salishan омгийн хэл уруу гэх мэт зөвхөн орчуулга хийхийн тулд тэдэнтэй хамт 5 өөр хэлтэй орчуулагч дагалдан явсан байдаг.
Тэдний аялал 2 жил орчим үргэлжилж 1806 онд дууссан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчид бүхий л илтгэлээ танилцуулсны дараа 1810 оны үед дахин судалгааны багууд илгээж араас нь оршин суугчдийг шууд илгээснээр бараг албан хүчээр тэр том уудам нутгийг эзлээд авсан гэж хэлж болохоор. Түүнчлэн АНУ-ыг үндэслэгч эцгүүд гадаад улсуудтай маш зөв дипломат бодлого баримталсны үр дүнд айтар хэмжээний хилийн мөргөлдөөн бололгүйгээр Louisiana-ын БНУлсыг өөрсөндөө нэгтгэж улмаар Испаны газар нутгийг эзлэн Испаничуудыг Мексик хүртэл шахсан түүхтэй. Хамгийн гол нь хүн гэдэг амьтныг зарим төрлийн материаллаг шунал үргэлж дагаж явдаг гэдгийг Америкийн удирдагчид маш сайн мэддэг байсан тул төв Америкийн бүхий л алтны нөөцүүдийг илрүүлж бүх нийтэд зарласнаар Америкчууд өөрсдийн хүслээр нинжа болон алтны уурхайг түшиглэн шинэ шинэ хотуудыг байгуулсан байдаг.