• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Таныг наснаасаа эрт хөгшрөхөд хүргэдэг өдөр тутмын 18 зуршил. Энэ жижиг зүйлс ингэж их нөлөөлнө гэж хэзээ ч бодож явсангүй

Таныг наснаасаа эрт хөгшрөхөд хүргэдэг өдөр тутмын 18 зуршил. Энэ жижиг зүйлс ингэж их нөлөөлнө гэж хэзээ ч бодож явсангүй

Хэт ягаан туяа, эрүүл бус амьдралын хэв маяг, дэрэн дээрээ нүүрээрээ доош харж унтах… зэрэг нь бидний арьс нүүр царайнд янз бүрийн пигмент-толбо үлдээхээс гадна үрчлээ бий болгодог гэдгийг бүгд мэднэ. Бас цагаасаа эрт хөгшрөх асуудалд, харахад гэмгүй мэт энгийн дадал зуршлууд бас их нөлөөлдөг билээ.

Ингээд хүнийг наснаасаа эрт хөгшрөхөд нөлөөлөх 18 дадал зуршил:

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Бүдүүн утсаар хийсэн дэрний уут нь арьс үрчлээтэх нэг шалтгаан юм. Тийм учраас аль болох торгон материалтай дэрний уут хэрэглэх нь зөв ба энэ нь арьс татагдаж наалдах, түүнээс шалтгаалан үрчлээ бий болох нөхцөлийг бууруулна. Хөлсөө арчихгүй байж байгаад хатаана гэдэг нь буруу бөгөөд үүнээс болж арьс үрэвсэж гэмтэж болно. Тийм учраас бэлтгэл сургуулилтын дараа заавал нүүрээ угааж цэвэрлэх хэрэгтэй ба яг л өглөө оройдоо нүүрээ угаадаг шиг дадал болгох хэрэгтэй. Биеийн буруу байрлал гэдэг нь муухан харагдахаас гадна эрүүл мэндэд хортой: нүүрэнд үрчлээ үүсгэж болох ба ялангуяа та суугаа ажил хийдэг бол бүр ч илүү их магадлалтай. Сууж байхдаа нурууны байрлалдаа анхаарч мөрөө тэгшилж байгаарай. Гуурс байнга хэрэглэх нь амны эргэн тойронд үрчлээ үүсгэж болно. Мөн лонхноос байнга уудаг бол мөн адил үр дагавартай.

Орны цагаан хэрэглэлийг цөөхөн солих нь арьсанд үрэвсэл бий болох, хуурайших зэрэг муу нөлөө үзүүлнэ. Учир нь цагаан хэрэглэлд их хэмжээний хөлс, шүлс хуримтлагдах ба эдгээр нь арьсанд муу нөлөөтэй билээ.
Мах их иддэг байх нь таны гадаад байдалд болон эрүүл мэндэд бас муу нөлөөтэй. Боловсруулсан мах ихээр хэрэглэх нь чихрийн шижин болон хорт хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна маханд дурлагчид нь ногоо болон жимс бага иддэг учир С амин дэмээр дутагдах нь элбэг. С амин дэм нь коллаген бий болох гол эх үүсвэр учир уг амин дэм дутагдах нь нүүрний арьс зэвхий өнгөтэй болох, нүдний дор хөхөрч, харлан арьс унжих нөхцөл бий болдог. Үсээ өдөр болгон чангаар боож болохгүй: энэ нь үс унах нэг нөхцөл болно. Бас үс их нарийн, амархан гэмтдэг болох ба духан дээр батга гарах, урд болон хажуу хэсгээрээ халцрах аюултай.

Дуртай зүйлдээ цагаа зарцуулж чадахгүй байх нь бас л аюултай зүйл юм. Амралт болон дуртай зүйлдээ заавал цаг гаргаж бай. Хэрвээ ингэж чадахгүй бол стресс хуримтлагдан улмаар кортизол даавар нэмэгдэж эрт хөгшрөх болно. Хоолны дэглэм барьж турах нь нүүрний арьсны үрчлээг нэмэгдүүлдэг. Хоол хүнснээсээ өөх тосыг хасах нь аюултай юм шүү: ийм хоолноос болж үс болон арьс хуурайшиж хурдан хөгширнө. Бохь бидний залуу харагдах байдалд мөн аюултай гэнэ. Эрүүний булчин идэвхтэй ажиллах нь уруул амны эргэн тойронд үрчлээ бий болгодог байна.

Senior woman with a glass of milk

Чихэрлэг хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд хортой гэдэг нь эрт мэдэгдсэн зүйл. Гэтэл саяхны судалгаагаар ийм ундаа нь бас бидний тархины үйл ажиллагаанд муу нөлөөтэй ба их хэрэглээд сурчихвал ой тогтоомж суларч, хөгшрөх шинж бий болдог байна. Кофе зэрэг шингэнийг их ууж хэвших нь бас л муу нөлөөтэй гэнэ. Кофеин нь шээс хөөх үйлчилгээтэй учир өдөрт хэдэн аягаар уух нь шингэний дутагдалд оруулах, арьс хуурайшуулах үйлчилгээтэй гэжээ. Гэрийн халаалт нь арьсанд маш их муу нөлөөтэй байна. Халаагч техникүүд нь өрөөний чийгшлийг багасгах учир арьс хуурайшиж, шингэн дутагдана. Бас кондишн ч бас ийм үйлчилгээтэй билээ. Тийм учраас өрөөний халуун дулааныг хянаж чийгшүүлэгч хэрэглэж байгаарай. Сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж болно. Ингэснээр арьс холцруутах, үрчлээтэх аюултай юм.

Та өдөржингөө автомашин жолоодох ажил хийдэг бол таны гадаад төрхөнд сөрөг нөлөөтэй. Өдрийн ихэнхийг сууж өнгөрүүлэхээс гадна машин барьж явах үед адреналин болон кортизол нэмэгддэг байна. Том, хүнд ээмэг нь чихийг доош унжуулдаг. Үүнээс болж нүх нь томрох, чих нь муухай хэлбэртэй унжсан болдог байна. Ухаалаг утас бол залуу сайхан дүр төрхийн хамгийн том дайсны нэг. Дэлгэц харах гэж доош тонгойх нь хүзүүний орчимд үрчлээ үүсгэх, давхар эрүүтэй болох, хацар унжих нөхцөл болно. Хэвтэж байхдаа утсаа харах, юм уншихад дээрхтэй адил нөлөө үзүүлдэг байна. Тогтмол халуун усанд орох нь арьсны тосыг байхгүй болгох ба үүнээс болж арьс хуурайших, хөгшрөлтийн шинж тэмдгүүд бий болно. Тиймээс гоо сайханчид усанд орохдоо хэт халуун усанд орохгүй байхыг зөвлөдөг.

Share308Tweet160

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds