San Francisco хотын ойролцоо орших нэгэн жижигхэн аралд АНУ-ын 20-р зууны дунд үеийн үхамгийн хүнд гэмт хэрэгтнүүд нэг дор хоригдож байсан түүхтэй. Уг арлыг Alcatraz гэх бөгөөд анх 1846 онд Испаны булаан эзлэгчид уг арлыг эзэлж өөрсдийн цэргийн түшиц газар болгосон байдаг. Гэвч 1846-1848 оны хооронд үргэлжилсэн Мексис болон Америкийн дайнд Мексикийн цэргүүд бут цохигдсоноор Alcatraz арлыг АНУ-ын мэдэлд шилжүүлжээ. Ийнхүү 1850 онд АНУ-ын 13 дахь ерөнхийлөгч Millard Fillmore хэрэв Мексикийн цэрэг California мужид халдвал уг газрыг түшиц болгох зорилготойгоор цэргийн анги байгуулхаар шийдэж их бүтээн байгуулалт хийгдэн 1858 онд анхны эргийн хамгаалалтын багийнхан 200 цэрэг, 11 их буутайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.
Гэвч 1861 онд АНУ-ын өмнөд зугийн мужууд салан тусгаарлах үзэл баримтлан иргэний дайн дэгдээсэн бөгөөд 4 жил үргэлжилсэн дайн 1865 оны 5-р сарын 13-ны өдөр дуусгавар болж дайны хүнд гэмт хэрэгтнүүдийг Alcatraz аралд нийгмээс тусгаарлан хорихоор шийдсэн байдаг. Ийнхүү тус арлын цэргийн ангийг татан буулгаж иргэний дайны шорон болгон өөрчилсөн түүхтэй. Гэвч цаг хугацааны явцад уг шорон нь нэгэнт цэргийн шорон болон хувирсан бөгөөд Alcatraz-д хоригдох ял авсан хүмүүс эсэн мэнд эргэж гэртээ харьдаггүйгээрээ алдартай байв.
1933 оны 10-р сарын 12-ны өдөр АНУ-ын дээд шүүх уг арлыг цэргийн шорон бус үндэсний засан хүмүүжүүлэх газар болгох санлыг конгресст өргөн барьсан бөгөөд 1934 оны 8-р сарын 11-ны өдрийн өглөөний 09:40 минутад тус шоронгийн хамгийн анхны засан хүмүүжүүлэгчид болох 137 хоригдол Alcatraz-д хүрэлцэн иржээ. Гэвч шорон 1963 онд буюу 29 жил үйл ажиллагаагаа явуулаад хаагдсан юм. Энэ богинохон хугацаанд тус шоронд АНУ-ын гэмт хэргийн ертөнцийн ноёр оргилууд бүгд хамт хэлхэлдэн хоригдож байсан бөгөөд тэднээс дурьдвал Machine Gun Kelly, Al Capone, Bumpy Johnson зэрэг мафийн толгойлогчдийг нэрлэж болно. Түүнчлэн тэд бүгд Alcatraz-д амьсгал хураасан юм.
Тус шоронгоос 29 жилийн хугацаанд 36 хоригдол 14 удаагийн оргох үйлдэл хийж байснаас 13 удаагийнх нь бүтэлгүй болж дийлэнх хэсэг нь далайн усанд осгож үхсэн байдаг. Харин 1962 онд гурван гэмт хэрэгтэн хамтран оргож чадсан бөгөөд тэднийг АНУ-ын холбооны мөрдөх товчооны ажилчид одоог хүртэл олж чадаагүйгээр барахгүй ямар ч сураг дуулаагүй байна. Магадгүй далайн усанд хөлдөж, цогцос нь живсэн ч байж болох. Түүнчлэн тус шоронгийн нэгж хоригдол тутамд өдөрт улсаас 10 доллар төсөвлдөг байв. Харин Холбооны бусад шоронгууд өдөрт ердөө 3 долларын төсөвтэй байжээ. Өнөөдөр уг арал нь АНУ-ын хамгийн алдартай бөгөөд айдас төрүүлэм газрын тоонд орсон бөгөөд жилд дунджаар арлыг үзхээр 1.5 сая дотоод болон гадаадын жуулчид ирдэг байна.